Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гэрэл зурагчин Иан Уэльдон (Ian Weldon)-ы бүтээлүүдээс та хуурамч инээмсэглэл, уярч хайлам дүр төрхийг олж харахгүй. Учир нь тэрээр хуримын гэрэл зургийг уламжлалт аргаар авдаггүй бөгөөд энэхүү хүний амьдрал ховор тохиох чухал өдрүүдийн нэгийг зөвхөн байгаагаар нь камерын дуранд буулгахыг эрмэлздэг аж. Зургуудаас та бүхэн эцсийн мөчид яарч сандран даашинз индүүдэх ээжийг, сэтгэл хөөрөн бүжиглэх аавыг, баярт догдолсондоо бага зэрэг согтчихсон нагац ахыг гээд хүн бүрийн хөгжилтэй дүр төрхийг харах болно.