Найз залуугаасаа "өшөө авахын" тулд 92 кг жин хассан бүсгүй

АНУ-ын Калифорни мужид оршин суугч Саманта Роули (Samantha Rowley) бүхий л амьдралынхаа туршид жингийн илүүдлээсээ болж шаналж явсан ч бодит байдал дээр өөрчлөлт хийх хүч зориг дутдаг байв. Гэвч түүний хувийн амьдралд тохиолдсон явдал өөртөө эрс шинэчлэл хийх урам зориг өгсөн гэнэ. Тухайлбал, Самантагийн найз залуу түүнийг хүмүүст танилцуулахаас ичдэг гэдгийг мэдсэн цагаас эхлэн бүх хүч чадлаа дайчлахаар шийдсэн байна. 

Найз залуугаасаа "өшөө авахын" тулд 92 кг жин хассан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Бид үерхлээ хүмүүсээс нууцалдаг байсан учир энэ талаар мэддэг хүн байгаагүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа би түүнийг өөр бүсгүйтэй болздог гэдгийг олж мэдсэн юм. Тэд харилцаагаа бусдаас огтхон ч нуугаагүйг хараад миний гадаад төрх найз залуугийн минь хувьд асуудал болж байсныг би ойлгосон. Үнэнийг олж мэдэхэд надад маш хүндээр туссан ч эцэст нь би түүнийг аз жаргалтай болгохын тулд өөрийнхөө аз жаргалыг орхиж байснаа ойлгож салахаар шийдсэн."  гэж Саманта хэлсэн юм. 

Тэр өөрчлөгдөж хуучин найз залуудаа хэн гэдгээ харуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Саманта 2018 оны 9-р сард ходоод шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж, дараа нь өөх соруулах, арьс чангалах мэс ажилбарууд хийлгэсэн ажээ.

Ходоод шилжүүлэн суулгах мэс засал нь маш ховор бөгөөд аюултайд тооцогддог. "Sleeve gastrectomy" гэх энэ ажилбараар ходоодны хэмжээг 80 хувь багасгаж, идэх хоолны хэмжээ болон дуршлыг бууруулдаг. Хэрэв амжилттай болсон тохиолдолд өвчтөн богино хугацаанд асар их жин хаяж чаддаг байна.

Улмаар зөв хооллолтын дэглэм барихын хажуугаар спортоор эрчимтэй хичээллэж эхэлсэн байна. Урт хугацааны хичээл зүтгэл, тэсвэр хатуужил гаргасны үр дүнд бүсгүй нийт 92 кг хасаж чадсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()