Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жирэмслэлт бол ямар нэгэн төрлийн өвчин эмгэг биш, эмэгтэй хүний амьдралын хамгийн жаргалтай цаг мөчүүдийн нэг гэдэг. Гэвч эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс үүдсэн, тайлбар хэлэхийн аргагүй хачирхалтай явдлууд цөөнгүй тохиолддог байна. Гормоны өөрчлөлт нь жирэмсэн эмэгтэйчүүдийн үйлдэл, зан байдалд ихээхэн нөлөөлдөг тул тэд түлхүүрээ хөргөгчинд хийж, гутлаа машины зогсоолд мартах нь энүүхэнд байдаг аж.