Хөх хотын шинэхэн бөгөөд гоёмсог метротой танилц!

ӨМӨЗО-ы анхны метроны шугамыг нээсэн тухай Хятадын Синьхуа агентлаг өмнөх онд мэдээлж байсан билээ. Хөх хот нь Хятадын тээврийн нөхцөл тааруу арван хотын нэг байсан бөгөөд метроны шинэ шугамууд нээж, гурван сая гаруй хүн амтай энэ хотын нийтийн тээврийн ачааллыг буруулах зорилготой байжээ.

Хөх хотын шинэхэн бөгөөд гоёмсог метротой танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Одоогоор Хөх хотынхон метроны 2 шугамтай болоод байна. Эхний шугам 2019 оны 12-р сард нээгдсэн бол 2 дахь шугам нь 2020 оны 10-р сард нээгджээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр 1-р шугамын нийт хөрөнгө оруулалт 17.057 тэрбум юань буюу 2.44 тэрбум доллар болжээ.

Дээд хурд нь 80 км / цаг бөгөөд 2062 зорчигч тээвэрлэх чадалтай гэнэ. Өглөөний 6 цагаас үдшийн 20 цаг хүртэл ажиллах бөгөөд нэг рейс хйихэд 45 минут хугацаа зарцуулах аж.

Бүхээгийн дотоод үзэмжийн хувьд тэнгэр, ногоон тал, үнээний зураглалаар бүс нутгийн онцлогийг шингээсэн дизайн гаргасан байна.

Тасалбар нь зорчигчийн явах зайнаас хамааран 2 юаниас эхэлдэг байна. Мөн өөр өөр бүлгийн зорчигчдод тохирсон үнийн хөнгөлөлтийн бодлогыг нэвтрүүлжээ.

Тодруулбал, 60-69 насны иргэд, бага болон дунд сургуулийн сурагчид, тохижилт, үйлчилгээний байгууллагын ажилтнууд 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой бол 70-аас дээш насны ахмад настан, цэрэг, гал сөнөөгчид метрогоор үнэгүй үйлчлүүлэх аж.

Хотын зүүн баруун захыг холбосон "Баян нисэх буудал-Или" чиглэлийн 1-р шугам нь 21.72 км урт, нийт 20 буудалтай.

Харин зүүн хойноос өмнөд чигтэй 2-р шугам нь 27 км урт, 24 буудалтай аж.

Метрон доторх анонс, буудлын нэрийг хятад, монгол, англи хэлээр зарлана. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()