Алдартнууд хүүхдийнхээ насан дээр хэрхэн харагддаг байсан бэ?

Хүүхдүүд эцэг эхтэйгээ ямарваа нэг байдлаар ижил төстэй байх нь тийм ч гайхшраад байхаар ховор тохиолдол биш боловч хүүхдүүд өөрсдийн хамаатан садан, эмээ өвөө, үеэл ах эгчтэйгээ дэндүү адилхан зан араншинтай, гадаад төрхтэй байх үе бий.  Үүнд тэдгээр хүмүүсийн хүүхэд нас, өсвөр үе, залуу нас гэхчлэн амьдралын нэг мөчлөгөөр хувирч өөрчлөгдөх тохиолдол ч бий. Тэгвэл хүүхдүүд нь эцэг эхчүүдийнхээ насан дээр тэдэнтэй хэр адилхан харагдаж байгааг эндээс сонирхоорой! 

Алдартнууд хүүхдийнхээ насан дээр хэрхэн харагддаг байсан бэ? Хадгалах

Байгалийн аргаар хөхөө томруулсан гэж баталдаг Хорватын модель бүсгүй

Хорват улсын Загреб хотын оршин суугч, инстаграм инфлүнсер эмэгтэй цээжний тойргийн хэмжээний томруулаагүй гэж мэдэгдсэн нь түүний олон мянган шүтэн бишрэгчдийг цочирдуулжээ. Тэрээр 20 гаруй кг жин нэмсэн бөгөөд үүнээсээ шалтгаалж маш том хөхтэй болсон байна. Түүний зургуудыг харсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйн хөхийг байгалиараа ийм хэмжээтэй болсон гэдэг итгэдэггүй боловч тэрээр огтхон ч гоо сайхны мэс засалчдын тусламж аваагүй гэв. 

Байгалийн аргаар хөхөө томруулсан гэж баталдаг Хорватын модель бүсгүй Хадгалах

Хайртай хүнийхээ итгэлийг алдаж, араар тавьсан алдартан бүсгүйчүүд

Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй алдартнууд гадаад төрх, бие бялдрын хувьд хаана ч гологдохгүй, эмэгтэйчүүд нь бүр онцгой үзэсгэлэнтэй, эрэгтэйчүүд нь царайлаг байх нь олонтаа. Гэвч хайр сэтгэлийн асуудалд гадаад төрхний гоо сайхан, нүд булаам бие галбир, тэр бүү хэл хөрөнгө мөнгөний хэмжээ ч төдийлөн хамааралтай байдаггүй бололтой. Үүнийг алдартай хосуудын салалт, нэг нэгнээ хуурч сэтгэлийг нь шархлуулсан олон түүх баталж байгаа юм. Өнөөдөр та бүхэнд эдгээрийн жишээ болсон хосуудын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хайртай хүнийхээ итгэлийг алдаж, араар тавьсан алдартан бүсгүйчүүд Хадгалах

Хамгаалалтын дуулгыг зүгээр ч нэг бүтээгээгүй болохыг баталсан тохиолдлууд

Зарим хүмүүс дургүй эсвэл эвгүй гэх мэтчилэн энгийн хэдэн шалтгаанаас болж мотоцикл, унадаг дугуй унахдаа дуулга өмсдөггүй. Эс бөгөөс бүр дуулгыг ямар зориулалттайг нь ч ойлгодоггүй. Гэвч ослын үед дуулга нь таныг хүнд гэмтэл бэртлээс хамгаалахаас гадна таны амийг хүртэл аварч чадна. Ингээд та бүхэнд дуулга ямар чухал болохыг тодорхой харуулсан 16 тохиолдлыг хүргэж байна.

Хамгаалалтын дуулгыг зүгээр ч нэг бүтээгээгүй болохыг баталсан тохиолдлууд Хадгалах

"Гэр доторх бичил ертөнц" - Хивсэн дотор юу нуугдаж байдаг вэ?

Хивс, хивсэн бүтээгдэхүүнүүд гэдэг айлуудад байдаг зүгээр нэг эд биш аж. Дэлхий дээр оршин буй зарим төрлийн амьтдын хувьд энэ бол бүхэл бүтэн ертөнц юм. Хивс нь бичил амьтдын бүхэл бүтэн экосистем болж чаддаг гэж та урьд өмнө нь сонсож байсан уу?

"Гэр доторх бичил ертөнц" - Хивсэн дотор юу нуугдаж байдаг вэ? Хадгалах

Тансаг байр, саятан нөхрөө орхиж Эскимо эрийн гэргий болсон бүсгүй

Галя Моррелл (Galya Morrell) ЗХУ-д төрсөн бөгөөд Зөвлөлтийн армийн офицер болж, Правда сонинд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Харин өнөөдөр тэр туйл судлаач болсон бөгөөд Арктикийн далайн эргийн үндэстнүүдийн өв соёлын төлөө хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулах болсон байна. Моррелл амьдралынхаа сүүлийн хэдэн жилийн дийлэнх хугацааг экспедицэд явж өнгөрөөсөн гэнэ. 

Тансаг байр, саятан нөхрөө орхиж Эскимо эрийн гэргий болсон бүсгүй Хадгалах

Урьд байгаагүй олдвор: Эртний Египетийн нэгэн мумми жирэмсэн байсныг тогтоожээ

Польшийн Шинжлэх ухааны академи орон нутгийн музейд байсан эртний Египетийн бүх муммид шинжилгээ хийж, нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Өмнө нь эр хүний мумми гэж тооцогддог байсан Египетийн нэгэн мумми нь үнэн хэрэгтээ жирэмсний хожуу үеийн эмэгтэй байсан гэдгийг Польшийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ бол одоогийн байдлаар Египетийн жирэмсэн муммигийн цорын ганц жишээ юм.

Урьд байгаагүй олдвор:  Эртний Египетийн нэгэн мумми жирэмсэн байсныг тогтоожээ Хадгалах

Гол дүр, эсрэг дүрийн алийг нь ч гайхалтай амилуулж чаддаг 25 жүжигчин

Кино ертөнцөд нэг төрлийн дүрд тоглож гаршсан учраас түүгээрээ үзэгчдэд танигдсан олон жүжигчин байдаг билээ. Тэгвэл мөн ямар ч дүрийг гайхалтай, чадварлаг бүтээж чаддаг бөгөөд тэр чинээгээрээ эрэлттэй болсон уран бүтээлчид байх аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр жүжигчдийг тодруулсныг хүргэж байна.

Гол дүр, эсрэг дүрийн алийг нь ч гайхалтай амилуулж чаддаг 25 жүжигчин Хадгалах

"Ичимхий" стильтэй Солонгосын дуучин залуу эцэст нь царайгаа харуулжээ

Алдартнууд болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байж олон нийтэд танигдаж, нэрд гардаг. Ялангуяа K-поп урлагийнхан үнэхээр бусдаас өөрөөр сэтгэж, хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй болдог билээ. Тэгвэл OnlyOneOf хамтлагийн нэгэн гишүүн ер бусын үсний засалтаар үзэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Тэрбээр хамрынхаа үзүүр хүртэл үргэлжилсэн урт үсний ард нүүрээ нуухаар шийдсэн байна. Тэрээр үүнийхээ үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, нэр хүнд нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. 

"Ичимхий" стильтэй Солонгосын дуучин залуу эцэст нь царайгаа харуулжээ Хадгалах

"Өглөөний 7 цагт ба оройн 7 цагт" - Бельги гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл

Шинэ өдөр эхлэхэд өглөө бүр өөрийгөө бэлдэхийн тулд багагүй хугацаа зарцуулдаг хүмүүс олон. Үс зүсээ янзалж, нүүрээ будахаас авхуулаад өмсөх хувцсаа сонгох хүртэл өглөөний цагаар амжуулах чухал ажлуудыг нэг билээ. Тэгвэл унтаж сэрсэн цагаас эхлээд үдэш болох хугацаанд хүний гадаад төрх тодорхой хэмжээгээр өөрчлөгддөгийг баримтжуулан харуулах зорилготой Бельги гэрэл зурагчны хачирхалтай харьцуулалтыг хамтдаа сонирхоцгооё!

"Өглөөний 7 цагт ба оройн 7 цагт" - Бельги гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл Хадгалах

Мексик загасчид харь гаригийн гэмээр айдас хүргэм төрхтэй аварга загас барьжээ

Бидний төдийлөн сайн мэдэхгүй усан доорхи ертөнцөд мянга мянган хачирхалтай амьтад амьдардаг. Тэдгээрийн дийлэнх нь харь гаригаас ирсэн амьтад шиг сонирхолтой төрхтэй тул загасчдыг ихэнх тохиолдолд айлгаж орхидог байна. Харийн биетэн гэмээр хачин амьтдын нэг нь Мексикийн эрэг дэх Кабо хэмээх жижиг хотын ойролцоогоос олджээ.

Мексик загасчид харь гаригийн гэмээр айдас хүргэм төрхтэй аварга загас барьжээ Хадгалах