Урьд байгаагүй олдвор: Эртний Египетийн нэгэн мумми жирэмсэн байсныг тогтоожээ

Польшийн Шинжлэх ухааны академи орон нутгийн музейд байсан эртний Египетийн бүх муммид шинжилгээ хийж, нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Өмнө нь эр хүний мумми гэж тооцогддог байсан Египетийн нэгэн мумми нь үнэн хэрэгтээ жирэмсний хожуу үеийн эмэгтэй байсан гэдгийг Польшийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ бол одоогийн байдлаар Египетийн жирэмсэн муммигийн цорын ганц жишээ юм.

Урьд байгаагүй олдвор:  Эртний Египетийн нэгэн мумми жирэмсэн байсныг тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эртний олон хосгүй өвийг хадгалсан Фив хотоос гаралтай эртний Египетийн муммигийн рентген зургийг авсны үр дүнд энэ нээлтийг хийжээ. Уг шарил нь 1917 оноос хойш Польшийн Варшав дахь Үндэсний музейд хадгалагдаж байсан бөгөөд 1800-аад оны үед Фив хот дахь хааны булшнаас олдсон байна. Эмэгтэйн шарилыг 2 мянга орчим жилийн өмнө Клеопатра хатан хааны үед занданшуулсан аж.

Жирэмсэн муммиг 1826 онд Варшавт авчирсан байна. Авс дээрх бичээс дээр үүнийг эрэгтэй, шашны зүтгэлтэн, Хор-Дехути хэмээх санваартан байсан гэж тэмдэглэжээ. Гэвч саяхныг болтол муммиг эмэгтэй хүн гэдгийг батлах  нотолгоо байгаагүй юм. 

Шинэ судалгаа хийхийн тулд эрдэмтэд шарилыг сканнердахаар шийдсэн бөгөөд үүний үр дүнд түүнийг жирэмсний долоо дахь сардаа нас барсан эмэгтэй болохыг илрүүлжээ. 

“Бид муммид эр бэлэг эрхтэн байгаагүй болохыг мэдээд маш их цочирдсон. Дараа нь шарил хөхтэй, урт үстэй болж таарсан учир бүх зүйл тодорхой болсон юм. Эцэст нь түүний гэдсэнд нь ураг байгааг хараад жирэмсэн эмэгтэй гэдгийг олж мэдсэн. ”гэж судлаач Мажена Озарек-Силке хэлсэн байлаа.

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь Египетчүүд жирэмсэн эмэгтэйг занданшуулсан цорын ганц тохиолдол юм.

Улмаар тэд эмэгтэйг 20-30 настай байсныг тогтоожээ. Ургийн гавлын хэмжээг тооцоолоод жирэмсний 26-28 дахь долоо хоногтой байсан хэмээн таамаглаж байна. "Египет судлаачдын хувьд энэ бол маш онцгой нээлт юм. Учир нь эртний Египетэд жирэмсэн эмэгтэйчүүд ямар байр суурьтай байсан, ургийг хэрхэн хүлээж авдаг талаар өнөөгийн бидэнд бараг л мэдээлэл байдаггүй." гэж доктор Эйсмонд нэмж тайлбарласан байв.

Судалгааны ахлах, доктор Войцехийн хэлснээр хүүхэд төрөх цаг хараахан болоогүй, нэр өгөөгүй байсан тул хүүхдийг эхийн биед үлдээжээ. Энэ нь төрөөгүй хүүхдийг Египетчүүд эхийн бие махбодийн нэг хэсэг гэж үздэг байсныг баталж байна. Мөн шарилыг занданшуулахдаа бүсгүйн дотоод эрхтнүүдийг авсан байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()