Алдаж болохгүй ховор мөчүүдийг авч үлдсэн шилдэг түүхэн зургууд (35 фото)

Түүх гэдэг хичээл дээр толгойгоо эргэтэл он тоолол цээжилж, багшид асуугддаг төдий өчүүхэн зүйл биш. Харин өнөөгийн хүмүүсийн амьдралд хэдийнээ байхгүй болсон эсвэл тэс өөрөөр хувьсаж өөрчлөгдсөн тэрхүү хачин, сонин бүхнийг гагц түүхийн хуудаснаас л олж харах боломжтой. Энэ нийтлэлээр бид та бүхэнд дурсамж сэргээж, сэтгэл баясгах гайхалтай түүхэн зургуудыг толилуулж байна. 

Алдаж болохгүй ховор мөчүүдийг авч үлдсэн шилдэг түүхэн зургууд (35 фото) Хадгалах

Хүүхэлдэйн киноны баатар шиг харагддаг Гэвин хүүгийн амьдрал

Үр хойчоо хорвоод мэндлэхийг нь тэсэн ядан хүлээж буй ямар ч эцэг эх тэднийгээ эрүүл саруул, эсэн мэнд төрөөсэй гэж хүсдэг нь мэдээж. Гэвч орчин цагийн анагаах ухаан ч өөрчилж чадахааргүй эрүүл мэндийн ямар нэг асуудал, доголдол дэлхий дээрх хүмүүст мэр сэр тохиолддог аж. Викториа бүсгүй хэвлийдээ бусад ээжүүдийн адил эрүүл саруул ураг тээж байгаа гэж итгэж байсан ч жирэмсний тав дахь сард эмчээсээ таагүй мэдээ дуулжээ.

Хүүхэлдэйн киноны баатар шиг харагддаг Гэвин хүүгийн амьдрал Хадгалах

Солонгосчууд ямар ч алдартанд өршөөлгүй ханддагийн жишээ болсон жүжигчин Со Е Жигийн дуулиан

Хамгийн сүүлд "It's Okay to Not Be Okay" цувралаар шүтэн бишрэгчдээ баясгасан Өмнөд Солонгосын жүжигчин Со Е Жи (Seo Yea-ji) үерхэж байсан залуугаа хардсан, сургуульд байхдаа хүчирхийлэл үйлдсэн, эзэмшсэн боловсролоо худал мэдүүлсэн зэрэг олон шуугианы эзэн болоод байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил дээрх киногоороо Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг болоод байсан ч түүний туулсан амьдрал энэ жилээс эхлэн бага багаар олны хэл ам дагуулж байна. 

Солонгосчууд ямар ч алдартанд өршөөлгүй ханддагийн жишээ болсон жүжигчин Со Е Жигийн дуулиан Хадгалах

Хамгийн урт насалдаг 10 нохойны үүлдэр

Хүний хамгийн сайн анд маань эзэнтэйгээ урт удаан хамт байдаггүй нь харамсалтай. Харьцуулвал бидний нэг нас нэмэх нь нохойны 4-5 нас нэмэхтэй хугацааны хувьд тэнцүү бөгөөд ямар ч нохой 10 жил амьдраад хорвоогийн жамаар хөгширнө. Нохойг урт удаан амьдруулахад мэдээж эзний арчилгаа, амьдралынх нь чанар нөлөөлөхөөс гадна бас нэг чухал хүчин зүйл нь тухайн нохойны үүлдэр байдаг. Энэ үүднээс та бүхэнд дундаж наслалт хамгийн их 10 нохойны үүлдрийг танилцуулж байна.

Хамгийн урт насалдаг 10 нохойны үүлдэр Хадгалах

Дүүжлүүлэх ялаас гурван удаа амьд гарсан эрийн түүх

Африкийн Бүгд Найрамдах Малави Улсын шоронд хоригдож байсан Байсон Каул (Bison Kaul) хэмээх эр амьдралдаа гурван удаа цаазын ял сонссон юм. Гэхдээ түүний цаазын ялын гүйцэтгэл бүрийн үеэр ямар нэг зүйл буруугаар эргэж, азаар амьд үлддэг байжээ. Эцсийн мөчид хорвоо дэлхий дээр амьдрах хувьтай Байсон сонирхолтой байдлаар цаазын ялаас дахин мултарсан байна.

Дүүжлүүлэх ялаас гурван удаа амьд гарсан эрийн түүх Хадгалах

Мартах ёстой зүйлсийг хэрхэн мартах тухай Япон сэтгэл зүйчийн зөвлөгөө

Такаши Цүкияма хэмээх эмч сэтгэл судлал болон хүний тархины чадлыг нэмэгдүүлэх талаар олон ном зохиол бичсэн байна. Тэдний дундаас хамгийн содон нь "Бүгдийг мартахын тулд мартаж сурах" хэмээх бүтээл юм. Тус ном нь хүний тархин дахь хэрэгтэй хэрэггүй мэдээллийг "устгаж" зай гаргаснаар мэдээлэл хүлээж авах, бодох, төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс түүвэрлэн хүргэж байна. 

Мартах ёстой зүйлсийг хэрхэн мартах тухай Япон сэтгэл зүйчийн зөвлөгөө Хадгалах

Ерөнхийлөгч Х.Баттулгын инстаграм хуудсандаа оруулж байсан хөгжилтэй, сонирхолтой постууд

Улс төрийн ертөнцийг будлиан ихтэй гэж төвөгшөөгөөд аль болох хамааралгүй, холуур явахыг хүсдэг хүмүүс манай нийгэмд цөөнгүй. Бодит байдал дээр та бидний амьдарч буй нийгэмд улс төрийн хамааралтай ямар нэгэн асуудал, маргаан гарахгүй өдөр гэж бараг байхгүй болоод буй нь үнэн. Гэхдээ эерэг контентыг эрхэмлэгч та бүхэнд бид  элдэв хардлага сэрдлэгээс түр боловч холдохыг санал болгож байна. Ингээд бүгдээрээ Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оноос хойш ашиглаж ирсэн инстаграм хуудсан дахь онцлох постуудыг сонирхоцгооё!

Ерөнхийлөгч Х.Баттулгын инстаграм хуудсандаа оруулж байсан хөгжилтэй, сонирхолтой постууд Хадгалах

Гэрэл зургийн харагдах өнцгийг ашиглаж хэрхэн таныг хуурч болохыг үзүүлжээ

Аливаа асуудал, нөхцөл байдалд харах өнцөг гэдэг хамгаас чухал болохыг батлах зүйлс маш олон байдаг. Гэхдээ бид энэ удаад оюун бодол, хандлагад хамаарах харах өнцөг бус, та бидний эргэн тойронд буй зүйлс буюу бодит байдал медиа орчинд хэрхэн үзэгдэх боломжтой вэ гэдгийг харуулах "харах өнцөг"-ийн талаар ярьж байгаа юм. Ингээд та бүхэнд гэрэл зургийг үзэхдээ хүртэл шүүмжлэлтэй хандах хэрэгтэйг илэрхийлэх харьцуулалтуудыг хүргэе!

Гэрэл зургийн харагдах өнцгийг ашиглаж хэрхэн таныг хуурч болохыг үзүүлжээ Хадгалах

Дэлхийд алдартай дизайнерууд өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ?

Хэдийгээр хувцас дизайнерууд олон сая хүний загварын чиг хандлагыг тодорхойлдог гэдэг ч амьдрал дээр өөрсдөө загварлаг байж чаддаг болов уу? Энэ асуултанд хариулахын тулд бид чөлөөт цагаараа дизайнеруудын яг юу өмсдөг, өдөр тутмын амьдралдаа тэд яг ямар дүр төрхийг бүрдүүлэн явдаг болохыг харуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийд алдартай дизайнерууд өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ? Хадгалах

Хятад зураачийн өхөөрдөм харагдах ч гүн утга агуулга бүхий уран бүтээлүүд

Хятадын уран бүтээлч Лю Е (Liu Ye) нь дэлхийн олон чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг контемпорари  зураач юм. Хятадын хамгийн алдартай уран зураачдын нэг болох түүний бүтээлүүд соёлын хувьсгалын үеэр өсч хөгжсөн үе үеийн төлөөлөл болсоор өнөөг хүрчээ. Ингээд та бүхэнд Өрнө, Дорнын соёлыг зургууддаа тусгадаг гэдгээрээ алдартай уран зураач Лю Егийн сод бүтээлүүдээс онцлон хүргэж байна.

Хятад зураачийн өхөөрдөм харагдах ч гүн утга агуулга бүхий уран бүтээлүүд Хадгалах

Дасгал ч, дэглэм ч тус болохгүй үед үүнийг дага!

Удаан хугацааны туршид түргэн хоол болон чихэр зэрэг таргалуулдаг бүтээгдэхүүнийг тэвчиж, байнга дасгал хөдөлгөөн хийж, хэрэндээ л хичээсээр байгаа ч нэг л үр дүнд хүрч чадахгүй хэвээр байна уу?

Дасгал ч, дэглэм ч тус болохгүй үед үүнийг дага! Хадгалах