Дэлхийд алдартай дизайнерууд өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ?

Хэдийгээр хувцас дизайнерууд олон сая хүний загварын чиг хандлагыг тодорхойлдог гэдэг ч амьдрал дээр өөрсдөө загварлаг байж чаддаг болов уу? Энэ асуултанд хариулахын тулд бид чөлөөт цагаараа дизайнеруудын яг юу өмсдөг, өдөр тутмын амьдралдаа тэд яг ямар дүр төрхийг бүрдүүлэн явдаг болохыг харуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийд алдартай дизайнерууд өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Викториа Бекхем (Victoria Beckham)

Дуучин, бизнес эрхлэгч, ээж гээд энэ эмэгтэйд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Тэрээр мөн өөрийн гэсэн хувцасны брэндтэй бөгөөд мэдээж загвараа өөрөө гаргадаг. Викториа хаа ч явсан дэгжин төрхөө хадгалж чаддаг гэдгийг түүний олон сая шүтэн бишрэгчид хүлээн зөвшөөрдөг. Тэрээр хэт их үнэт эдлэлийг нэг дор зүүдэггүй бөгөөд нүдний шилний асар их цуглуулгатай.

Викториа Бекхем (Victoria Beckham)

2 Стелла Маккартни (Stella Mccartney )

Английн загвар зохион бүтээгч Стелла Маккартни өөрийн загварын коллекцдоо үслэг эдлэл, арьс шир хэрэглэдэггүй бөгөөд өөрөө ч бас өмсдөггүй. Тэрээр амьдрал дээр энгийн хэрнээ эрхэмсэг байхыг илүүд үздэг учраас бараан өнгийн хувцас түлхүү өмсдөг байна. Стелла даруу хувцасладаг учраас энгийн хүмүүсээс бараг ялгардаггүй.

Стелла Маккартни (Stella Mccartney )

3 Вика Газинская (Vika Gazinskaya)

Загвар зохион бүтээгчдийн хувьд 37 нас гэдэг залуудаа орно. Гэвч Вика Газинская энэ насан дээрээ загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ. Тэрээр Prada-д дуртай боловч ихэвчлэн гараар оёсон хувцас өмсдөг бөгөөд сул, том хувцсанд дуртай аж.

Вика Газинская (Vika Gazinskaya)

4 Мэри Кэйт болон Эгли Олсэн (Mary-Kate, Ashley Olsen)

Бага насандаа кино урлагийн ертөнцөд хөл тавьж, нэрд гарсан ихрүүд өдгөө алдартай загвар зохион бүтээгчид болсон байна. Тэд The Row, Elizabeth & James, Olsenboye зэрэг хэд хэдэн брэнд байгуулсны дээр 4-өөс 14 насны охидод зориулсан косметик гаргадаг. Бага, залуу насны эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг учраас ихрүүд байнга томдсон хувцас өмсөж үзэгддэг. 

Мэри Кэйт болон Эгли Олсэн (Mary-Kate, Ashley Olsen)

5 Донателла Версачи (Donatella Versace)

Дэлхийд алдартай брэндийг үндэслэгч Жианни Версачегийн дүү Донателла ахыгаа харамсалтайгаар нас барсны дараа Versace-ийн гол хүн болсон юм. Донателла гол дизайнерын ажлыг хүлээж аваад зогсохгүй, брэндийг ч маш амжилттай авч яваа. Тэрбээр гоёмсог бариу өмд, цамц, хүрэм, анхаарал татахуйц урт гялалзсан даашинз зэрэгт дуртай. 

Донателла Версачи (Donatella Versace)

6 Вивьен Вествуд (Vivienne Westwood)

70-аад оны үед панк загварын үндэслэсэн хүмүүсийн нэг бол яахын аргагүй Вивьен Вествуд юм. Өдгөө тэрбээр 80 нас хүрсэн хэдий ч дэггүй хэв маягаа алдаагүй хэвээр байна. Тэрээр загвар зохион бүтээхээс гадна нийгмийн ажилд идэвхтэй оролцож, жагсаал цуглаанд дуу хоолойгоо өргөдөг гэнэ.

Вивьен Вествуд (Vivienne Westwood)

7 Тина Ноулес (Tina Knowles)

Америк гаралтай дизайнер Тина Ноулес ихэвчлэн алдартнуудтай хамтран ажилладаг гэдгээрээ зартай. Мөн Тина тун өвөрмөц төрхтэй нэгэн юм. Тэрээр Франц, Испани, Энэтхэг зэрэг олон үндэстний холимог цустай учраас энэ нь ч аргагүй биз. Тина карьераа охиныхоо  концертын хувцасны загварыг гаргахаас эхэлсэн гэдэг. Тэрээр төгс бус, харин эмх цэгцтэй, гуалиг төрх бүрдүүлэх тал дээр анхаардаг нь өмсдөг хувцаснаас нь хүртэл илт анзаарагдана. 

Тина Ноулес (Tina Knowles)

8 Женнифер Майер (Jennifer Meyer)

Үнэт эдлэлийн дизайнер өдөр тутмын амьдралдаа  ямар хувцас өмсдөг бол? Анх зургаан настайдаа эмээгээ дагаж, энэ салбарт хөл тавьсан Женнифер эхлээд үнэт эдлэл хийж сурсан бөгөөд дараа нь төд удалгүй Giorgio Armani, Ralph Lauren зэрэг брэндүүдтэй хамтран ажиллах болсон юм. Тэрээр мөн Женнифер Энистоны хуримын бөгжний загварыг гаргасан гэдэг. Харин тэрээр энгийн үед бусдаас огт ялгарах юмгүй хувцасладаг байна. 

Женнифер Майер (Jennifer Meyer)

9 Анжела Симмонс (Angela Simmons)

Анжела Симмонс 3 жилийн өмнөөс  томоохон гутлын брэндүүдтэй хамтран ажиллаж нэрд гарсан юм. Тэрээр тод өнгийн, маш чамин өндөр өсгийт гутлын загвар гаргадаг гэдгээрээ бусдаас эрс ялгарч чаджээ. Гэхдээ бодит байдал дээр тэрээр өндөр өсгийт бараг өмсдөггүй гэнэ шүү.

Анжела Симмонс (Angela Simmons)

10 Зендаяа (Zendaya)

Жүжигчин гэдгээрээ нэрд гарсан Зендаяа бас өөрийн гэсэн брэндтэй. Тэрээр чамин тансаг гэхээс илүү өдөр тутмын амьдралд зориулсан тухтай, биед эвтэйхэн загвар гаргадаг аж. 

Зендаяа (Zendaya)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()