Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ?

Дэлхий даяар сая сая үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж буй Олимпын наадам ирэх сарын 8-нд дуусах билээ. Энэ үеэр олон улсын шилдгийн шилдгээр сонгогдон шигшигдэж Токио хотыг зорин ирсэн тамирчид өөрсдийнхөө авьяас чадварыг батлан харуулахаас гадна улс, орныхоо нэрийг дэлхий нийтэд гаргаж, аварга болох зорилго тээн ирсэн нь гарцаагүй. Бид эдгээр тамирчдын чадварыг тэмцээний шийдвэрлэх мөчид л олж хардаг учир энгийн үед хэчнээн их тэсвэр тэвчээр шаардсан, заримдаа бүр төсөөлөхийн аргагүй хачирхалтай амьдрал туулдгийг нь мэддэггүй. Та бүхэн эндээс тамирчдын хүч хөдөлмөрийг бишрэм зургуудыг хүлээн авч үзээрэй!

Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ? Хадгалах

2000-аад оноос эргэн ирсэн халуухан трэнд энэ зуны охидын гоёл болж байна

Нар шарсан халуун өдрүүдэд ганган дэгжин хувцасласан үзэсгэлэнт охид хотын гудамжийг чимж, зун цагийн өнгө төрхийг тодорхойлдог билээ. Тэгвэл бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан энэ зун хамгийн эрэлттэй байгаа богино топнуудаас санал болгож байна. Тренд болж буй загваруудын дийлэнх нь харсан бүхний харцыг булаам, халуухан хэв маяг бүхий 2000-аад оноос эргэн ирсэн загвар байгааг анзаарсан уу? Та зун цагийн цэцэг навч мэт өнгөлөг болоод халуухан эдгээр топнуудаас сонголтоо хийн гоёж болгож болох юм. 

2000-аад оноос эргэн ирсэн халуухан трэнд энэ зуны охидын гоёл болж байна Хадгалах

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото)

Дэлхийн гэрэл зурагчдын чансааг тодорхойлдог Пулицерийн шагналын финалд 2011 онд шалгарч байсан Америкийн фото сэтгүүлч Паула Бронштейн нь өдгөө Тайландын Бангкок хотод амьдарч, "Getty Images"-т ажиллаж байна. 1982 оноос эхлэн хүн төрөлхтнийг урагшлуулсан ололт амжилт, удаашруулсан хямрал зөрчил бүхнийг дурандаа буулгасан тэрээр Украин, Афганы дайн самуун, Рохинжа, Палестины хавчлага, гадуурхал, уур амьсгалын өөрчлөлт болоод цагаачид, дүрвэгсдийн зовлон бэрхшээлийн сэдвээр олон үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлэн дэлхийд нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг болжээ.

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото) Хадгалах
2021-07-30, 12:43

Нас барахдаа эмч, сувилагчдыг "хамт авч явах" дөхсөн Глориа Рамирезийн хачирхалтай түүх

"Хортой хатагтай" буюу Глориа Рамирез (Gloria Ramirez) -ын түүх нь орчин үеийн анагаах ухааны түүхэн дэх хамгийн том тайлагдаагүй үлдсэн нууцуудын нэг юм. 1994 онд 31 настай Глориа Калифорнийн эмнэлэгт түргэн тусламжийн машинаар хүргэгджээ. Хэдэн цагийн дотор түүнтэй ойрын хавьтал болсон хэд хэдэн эмнэлгийн ажилтнууд хүндээр өвдсөн бөгөөд ихэнхид нь булчингийн таталт, ухаан алдах гэх мэт шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн ба цааш нь болсон үйл явдлуудын учрыг мэргэжилтнүүд өнөөг хүртэл тайлж чадаагүй байна. 

Нас барахдаа эмч, сувилагчдыг "хамт авч явах" дөхсөн Глориа Рамирезийн хачирхалтай түүх Хадгалах

Хувь заяа, цаг хугацааны сорилтыг давсан биширмээр сайхан хосууд

Хайр гэдэг зүйлийг хэмжих маш амархан гэвэл та санал нийлэх үү? Хэн нэгэн хүний амьдралд хувь заяаны сорилт болсон хүнд хэцүү цаг үе тохиолдох юм уу асар урт хугацаа өнгөрсөн хойно ч тэрхүү сэтгэл нь анхны өдөр шигээ өөрчлөгдөөгүй байж чадвал түүнийг жинхэнэ хайр гэж нэрлэх бүрэн боломжтой. Өнөөдөр та бүxэнд үүний жишээ болсон чин үнэнч сэтгэлээр нэгнээ хайрладаг сайхан хосуудын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хувь заяа, цаг хугацааны сорилтыг давсан биширмээр сайхан хосууд Хадгалах

"Өглөөний цайг заавал уух ёстой" гэдэг нь 20-р зууны хамгийн том мунхруулга байсан уу?

Та "Өглөөний цайг өөртөө", "Өглөөний цайгаа алгасаж хэрхэвч болохгүй", "Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол" гэх мэт үгсийг урьд өмнө нь толгойгоо эргэтэл сонсож байсан нь гарцаагүй. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг энэ зөвлөгөөг амьдралдаа аль болох чухалчлан мөрддөг хүмүүс олон бий. Гэвч үүнийг няцаах нэгэн баримт гарч ирсэн нь өглөөний цайг ач холбогдлын хувьд өдрийн бусад үеийн хоолноос ялгаагүй гэж үзсэнээр барахгүй, алгасахад ч гэмгүй гэв. 

"Өглөөний цайг заавал уух ёстой" гэдэг нь 20-р зууны хамгийн том мунхруулга байсан уу? Хадгалах

40 нас хүрч буй Сун Хе Гю "Fendi" брэндийн нүүр царай болж, гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулжээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, "Зүрхэнд шингэсэн намар", "Зочид буудлын эзэн", "Амьдралын ээдрээ" зэрэг алдартай олон ангит кинонуудаараа үзэгчдийн сэтгэлд хоногшсон мөнхийн залуу Сун Хе Гю (Song Hye Kyo) хэдхэн сарын өмнө нөхрөөсөө салж байгаа гэх шуугиан дэгдээгээд амжсан билээ. Харин энэ удаад тэрээр Harper's Bazaar сэтгүүлийн Солонгос дахь төлөөлөгчтэй хамтарсан зургуудаараа шүтэн бишрэгчдээ дахин өөртөө дурлуулсан байна. Дэлхийн хамгийн алдартай чамин тансаг брэндүүдийн нэг Fendi брэндийг төлөөлөн ажилласан жүжигчин бүсгүйг энэ жил 40 нас хүрч байгаа гэхэд итгэмээргүй харагдаж байлаа.

40 нас хүрч буй Сун Хе Гю "Fendi" брэндийн нүүр царай болж, гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулжээ Хадгалах

Дэлхийн алдартнуудын ид "гялалзаж" явсан үеийн ховор зургууд (35 фото)

Бидний амьдарч буй энэ эрин үед цаг хугацаагаар аялна гэдэг бараг хэн бүхний хялбархан хийж чадах энгийн үйлдэл болсон байна. Байгалийн жамаар хэдийнээ хөврөөд өнгөрсөн цаг үеийн тэрхүү дүр төрх, мэдрэмж, өнгө аясыг харуулах гэрэл зураг болон видео бичлэгийн тусламжтайгаар та бид өөрсдийн амьдарч үзээгүй цаг хугацаагаар аялах боломжтой болсон нь гайхалтай. Энэ удаад бид та бүхэндээ алдартнуудын навч нахиа мэт "дэлгэрч" явсан залуу сайхан насны зургуудыг хүргэж байна. 

Дэлхийн алдартнуудын ид "гялалзаж" явсан үеийн ховор зургууд (35 фото) Хадгалах

"Хорвоо ертөнц танд хайраа илчлэх үед..." - Хүмүүст тохиолдсон ховор бөгөөд хөгжилтэй мөчүүд

Та бидний амьдралын зарим хүндхэн өдрүүдэд хорвоо дэлхий бүхэлдээ өөдгүй муухай юм шиг санагдаж, эргэн тойрон дахь бүх зүйл болж бүтэхгүй байх шиг хар бараан үзэгдэх үе бий. Гэвч иймэрхүү мөчид бид дэлхий ертөнцөд халамж хайр, энэрэл нигүүлсэл, шинэ боломж, асуудлаас гарах гарц гэхчлэн маш олон арга зам байдгийг олж харахаа больчихдог. Энэ үед харах өнцгөө багахан хэмжээгээр өөрчлөөд үзэхэд бодол сэтгэлийг тань бүхэлд нь өөрчилж чадах зүйл хамар доор байсан болохыг анзаарах боломжтой. Бид та бүхэнд үүний хамгийн энгийн жишээг үзүүлье!

"Хорвоо ертөнц танд хайраа илчлэх үед..." - Хүмүүст тохиолдсон ховор бөгөөд хөгжилтэй мөчүүд Хадгалах

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй трансжендер моделиуд

Трансжендер хүмүүсийн талаар хэн ч юу ч ярьж байсан үнэндээ эргэн тойрныхон, нийгэм нийтээрээ тэднийг ойлгодоггүй тул амаргүй байдаг нь тодорхой. Трансжендер гэж хэн болохыг орчин үед бараг бүх хүн мэдэж байгаа. Гэхдээ мэддэггүй хүнд зориулан тайлбарлахад, трансжендер гэдэг нь байгалиас заяасан хүйс нь өөрт нь таарч тохирдоггүй, өөрөөр хэлбэл байгалиас эсрэг заяагдсан хүмүүс юм. Гэхдээ дэлхий дахинд шуугиулж яваа трансжендер загвар өмсөгчид цөөнгүй бий. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй трансжендер моделиуд Хадгалах

Токио-2020 олимпод оролцож буй хайр татам ихэр тамирчид

Токио-2020 зуны олимп урьд өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан наадмуудаас цар тахлын үед болж байгаа гэхээсээ гадна хэд хэдэн онцлогтой өрнөж байна. Энэ арга хэмжээний тусламжтайгаар спортын ертөнцөд нэр алдраа дуурсгаж, дэлхий нийтэд танигдаж байгаа шинэ цагийн олон чадварлаг тамирчид гарч ирсээр буй. Тэгвэл бид энэ удаад хорвоо дэлхийд хэдхэн хормын зайтай мэндэлсэн ихэр тамирчдыг онцолж байна. 

Токио-2020 олимпод оролцож буй хайр татам ихэр тамирчид Хадгалах