Петровис группийн RedPoint Bazaar хөтөлбөр Монгол орон даяар эхэллээ!

Петровис групп үнэнч хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор оноонд суурилсан RedPoint хөтөлбөрийг орон даяар нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Бид 2017 онд Монголд анх удаа хамгийн бодит хямдрал буюу зах зээлийн үнээс 90%-ийн хямдралтайгаар 1000 орчим бараа бүтээгдэхүүнийг RedPoint Bazaar хөтөлбөрөөр дамжуулан үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа олгосон билээ. 

Петровис группийн RedPoint Bazaar хөтөлбөр Монгол орон даяар эхэллээ! Хадгалах
2018-05-10, 08:43

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд

Хэзээ үхэхээ мэддэг хүн энэ хорвоод ховор байх. Өнөөдөр бидний дунд амьдарч байсан хүн маргааш хумхын тоос болон замхарч мэдэх учраас л бид амьдралыг дэндүү харгис, бас хуурамч хэмээн дүгнэдэг шүү дээ. Тэгвэл танд харуулах дараах түүхэн гэрэл зургууд их сонин. Учир нь зураг авахуулж байх тухайн агшинд энэ хүмүүс үхэл хажууд нь отож байсныг огтоос мэдээгүй байсан юм. Доорх тайлбарыг нь уншихгүйгээр зургийг харвал танд юу харагдаж байна вэ? Харамсалтай нь зураг бүхэн гунигт түүх агуулах ажээ.

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд Хадгалах

Гадны жуулчдын дургүйг хүргэсэн Америкийн хамгийн муухай хоол хүнс

Ихэвчлэн хоол хүнстэй холбоотой сэдвээр сонирхолтой, мэтгэлцээн, шүүмж өрнүүлж байдаг "Reddit.com" сайтын хэрэглэгчид америкчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болон хоолны талаар шүүмжилж, сэтгэгдлээ хуваалцжээ. Гэхдээ энэ шүүмжийг америкчууд биш гадаадын иргэд өгсөн бөгөөд алдарт "Hershey’s" шоколаднаас өгсүүлээд Америкийн "нэрийн хуудас" гэхэд болохоор "Хот дог"-ийг хүртэл "муухай" хүнсний жагсаалтад оруулсан байв.

Гадны жуулчдын дургүйг хүргэсэн Америкийн хамгийн муухай хоол хүнс Хадгалах

Стивен Хокинг ирээдүй рүү аялах "сансрын галт тэрэг" бүтээхийг зорьж байжээ

Цаг хугацааны аялал хийх боломжтой эсэх нь нэгэн үе онол төдий байсан. Альберт Эйнштейн цаг хугацааг тэлэх нь бодит зүйл гэдгийг харуулснаар энэ төрлийн шинжлэх ухааныг эрдэмтэд түлхүү судлах болсон билээ. Эйнштейний онолын дагуу ямар нэгэн биет хурдан хөдлөх тусам түүний хувьд цаг хугацаа тэр хэрээр удааширдаг аж. Харин дэлхийд алдартай онолын физикч Стивен Хокинг цаг хугацааны аяллын онолыг хэрхэн баяжуулсан талаар хүргэе.

Стивен Хокинг ирээдүй рүү аялах "сансрын галт тэрэг" бүтээхийг зорьж байжээ Хадгалах

Улс орнуудын хамгийн жижиг орон сууцанд амьдардаг хүмүүс

Дэлхийн өнцөг булан бүрт, хаа ч ялгаагүй хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл тасрахгүй хэвээр. Хүн бүр л ажил амьдралаа дээшлүүлэхийг зорьж буурь сэлгэдэг боловч хүн ам ихтэй дэлхийн томоохон хотуудад иргэдийн орон байрны хүрэлцээ хамгийн том асуудал байдаг. 

Улс орнуудын хамгийн жижиг орон сууцанд амьдардаг хүмүүс Хадгалах

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

Хүний нүд эзнийхээ талаар таны төсөөлж байгаагаас ч илүү ихийг бусдад мэдээлэх чадвартай. Шинжлэх ухаанчид "Бодол уншигч" төхөөрөмж буюу хүний хүүхэн харааг хянадаг бичил шилэн линз зохион бүтээсэн нь сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татаад байгаа аж. Учир нь энэхүү линз нь тухайн хүний хүүхэн харааны хөдөлгөөн, нүдээ цавчих зэрэгт нь үндэслэн хүний зан аашийг тодорхойлох чадвартай юм. Мөн судлаачид сониуч зантай хүмүүс эргэн тойрноо анхааралтай хардаг. Харин нээлттэй хүмүүс ямар нэг зүйл рүү удаан ширтдэг хэмээн тодорхойлжээ. 

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ Хадгалах

Ираны Анжелина Жоли

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан болох гэж 50 гаруй удаа гоо сайхны мэс ажилбарт орсон Иран охин Сахар Табар (Sahar Tabar)-ыг та бүхэн таньж байгаа байх. Олон нийтийн цахим сүлжээнд зураг нь нийтлэгдсэнээс хойш хүмүүс түүнийг янз бүрээр хэлж, ихэвчлэн сөргөөр хүлээн авсан билээ. Зарим нь охиныг бүр зомбитой зүйрлэж байсан юм. Харин охин энэ бүхнийг хэрхэн хүлээж авсан бол? 

Ираны Анжелина Жоли Хадгалах
2018-05-09, 11:29

Хими цэвэрлэгээний газрууд та биднээс юу нууцалдаг вэ?

Орчин үеийн завгүй хэмнэлт хотын иргэдэд хими цэвэрлэгээний газраар үйлчлүүлэх хэрэгцээ зайлшгүй гардаг. Тэр тусмаа гараар угааж цэвэрлэх боломжгүй, үнэтэй чамин хувцас хэрэглэлээ хими цэвэрлэгээнд өгсөн нь илүү найдвартай байдаг шүү дээ. Харин бидний найдвартай гэж итгэл хүлээлгэдэг энэ газруудын хаалганы цаана өрнөдөг, үйлчлүүлэгч бидний хэзээ ч олж мэдэхгүй 14 нууцыг танд танилцуулъя. 

Хими цэвэрлэгээний газрууд та биднээс юу нууцалдаг вэ? Хадгалах
2018-05-09, 10:24

Моника Беллуччигийн үе үеийн хамгийн халуухан гэрэл зургууд

Моника Беллуччи (Monica Bellucci)-гийн намтар “Нугасны муухай дэгдээхэй” хүүхэлдэйн киноны үйл явдалтай ижил гэнэ. Түүний эцгийн хэлж байгаагаар Моника багадаа жижигхэн биетэй, богино үстэй, тун царай муутай охин байсан аж. Эцэг эх нь түүний үсийг үргэлж халимаг маягаар засуулдаг байсан нь хачирхалтай. Моника 12 настайгаасаа өөрийн гадаад төрхөнд анхаарал хандуулж, өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаж эхэлжээ. Богино үс нь үүнд саад болоогүй гэнэ. Эрэгтэйлэг үсний засалтаа нуухын тулд толгойны гоёл зүүдэг байжээ.

Моника Беллуччигийн үе үеийн хамгийн халуухан гэрэл зургууд Хадгалах

MN TOWER & ТӨРИЙН СОЁРХОЛТ Ш.ЧИМЭДДОРЖ

Улаанбаатар хотод маань өнгө үзэмж нэмсэн MN TOWER-ийн 17 давхарт, хотын хамгийн харагдац сайтай MN Art gallery нээгдсэнийг дуулгахад таатай байна. Галерейг нээж Монгол улсын төрийн соёрхолт зураач, барималч Ш.Чимэддорж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд эрхэм та бүхнийг MN TOWER-т хүрэлцэн ирж, төрийн соёрхолтын мэлмий баясгах бүтээлүүдийг амжиж үзэхийг урьж байна. Үзэсгэлэнгийн гол зураг, баримлуудаас та бүхэндээ хүргэж байна.

MN TOWER & ТӨРИЙН СОЁРХОЛТ Ш.ЧИМЭДДОРЖ Хадгалах
2018-05-09, 09:16

Хятадын эрх баригчид ард иргэдийнхээ аялах эрхийг хязгаарлахаар болжээ

Өмнөд хөршийн эрх баригчид нийгмийн давхаргаас нь шалтгаалж иргэддээ ялгавартай үйлчилдэг болох эрмэлзэлтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний банкны мэдээлэл, өр зээлтэй, найдваргүй зээлийн үлдэгдэлтэй эсэх, худалдан авалт, найз нөхөд гээд бүхий л зүйлийг нягталж шалгасны эцэст аялах эрх өгөх, ажлын байраар хангах, сургуульд суралцах боломж олгох эсэхийг шийдвэрлэх юм байна. Тухайн иргэнийг энэхүү нарийн "шалгалт"-аар оруулаад 350-950 оноо өгөх бөгөөд энэ онооноос шалтгаалж эрхийг нь хязгаарлах үгүйг шийдвэрлэх гэнэ.

Хятадын эрх баригчид ард иргэдийнхээ аялах эрхийг хязгаарлахаар болжээ Хадгалах
2018-05-09, 09:02

Эмэгтэйчүүд амьдрахад хамгийн аюултай улс орнууд

XXI зуунд хүн төрөлхтөн технологи хөгжсөн, хүмүүнлэг энэрэнгүй ертөнцөд амьдрах ёстой боловч дэлхийн мэдээллийн хэрэгслүүд бидэнд эмэгтэйчүүдэд тохиолдсон, дундад зууны үеийнхтэй ижил гэмээр аймшигт хэргүүдийн талаар өдөр тутам мэдээллэж байдаг билээ.

Эмэгтэйчүүд амьдрахад хамгийн аюултай улс орнууд Хадгалах