Ираны Анжелина Жоли

2018-05-09, 11:29
9,543

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан болох гэж 50 гаруй удаа гоо сайхны мэс ажилбарт орсон Иран охин Сахар Табар (Sahar Tabar)-ыг та бүхэн таньж байгаа байх. Олон нийтийн цахим сүлжээнд зураг нь нийтлэгдсэнээс хойш хүмүүс түүнийг янз бүрээр хэлж, ихэвчлэн сөргөөр хүлээн авсан билээ. Зарим нь охиныг бүр зомбитой зүйрлэж байсан юм. Харин охин энэ бүхнийг хэрхэн хүлээж авсан бол? 

Ираны Анжелина Жоли
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэ зураг амьдрал дээр харагддагаас өөр

Табар одоогоор өөрийн инстаграмм хуудаснаа 60 мянга орчим дагагчтай аж. Сүүлийн үед олны анхаарлыг хэт татах болсон нь түүнд таалагдахгүй байгаа талаар энэ хуудсаараа дамжуулан  мэдэгдсэн байна. 

Түүний хэлснээр цахим сүлжээгээр тархаад байгаа зургууд нь амьдрал дээр харагддагаас нь тэс өөр гэнэ. Гэхдээ гадаад төрх нь дан ганц мэс заслын үр дүн эсэхийг тэр тодруулаагүй бөгөөд ихэнх хүн түүнийг нүүрний будалтаа ихдүүлсэн гэж байсан юм. 

Энэ зураг амьдрал дээр харагддагаас өөр

2 Би 50 гаруй удаа мэс ажилбар хийлгээгүй

"Сайн байна уу? Хүндэт дагагч нар минь. Та бүхний шуугиад байгаа зургуудын талаар хэлэх зүйл байна. Би 50 гаруй удаа мэс ажилбар хийлгээгүй. Гадаадын цахим хуудсууд хэтэрхий нэг талыг барьсан худал мэдээлэл түгээж байгаад харамсаж байна. Миний бодлоор энэ хүмүүс XVIII зуунд амьдардаг байх. Техник технологи, нүүр будалтын талаар юу ч мэддэггүй учраас л тэд гайхаж байгаа байх" гэжээ. 

Би 50 гаруй удаа мэс ажилбар хийлгээгүй

3 Түүний зургууд хуурамч уу?

Түүний дээрх мэдэгдлийн дараа хүмүүс Табарын зургийг техник технологийн буюу компьютерийн программаар янзалсан гэдэгт итгэж эхэлжээ. Харин хэсэг зарим хүн түүнийг үнэхээр бодит байдал дээр ийм харагддаг хэмээн баталж байв. Ямартай ч Табар өөрийг нь шүүмжилж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ зүгээр л түүнд атаархаж байгаагийн илрэл хэмээсэн байна. 

Түүний зургууд хуурамч уу?

4 Мэргэжилтнүүд түүнд санаа зовж байна

Табарын зураг мэс заслын эмч нар болон энэ төрлийн мэргэжилтгүүдийн санааг зовоогоод амжжээ. Тэдний ихэнх нь түүний эрүүл мэндэд ноцтой нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулсан байна. Гоо сайхны мэс заслын нэгэн эмч "Энэ эмэгтэйд эмнэлгийн асаргаа хэрэгтэй. Түүний уургийн хэмжээ маш их багассан тул гуурсаар хооллож, физик эмчилгээ нэн даруй хийлгэхгүй бол тэр өлсгөлөнд нэрвэгдэж, шим тэжээлийн дутагдлын улмаас амиа алдаж магадгүй" гэжээ. 

Мэргэжилтнүүд түүнд санаа зовж байна

5 Түүнд хэн мэс засал хийв?

Түүнд мэс ажилбар хийсэн эмч нарыг хэтэрхий шөвгөр хамар болон тос шиг арьстай болгосныг мэргэжилтнүүд буруутгаж байлаа. Учир нь хэт шөвгөр хамар нь амьсгалын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх нөхцөл болдог байна. 

Нэгэн хэрэглэгч "Тэр өөрөө хүссэн байсан ч хамаагүй түүнд хагалгаа хийх хэрэггүй байсан юм. Харин түүнийг сэтгэл зүйч рүү дагуулж очих хэрэгтэй байж" хэмээн сэтгэгдэл бичсэн байна. 

Түүнд хэн мэс засал хийв?

6 Эмч нар тангарагаа зөрчсөн үү

Үүнээс үүдэн эмч нарын шунал хүний аминаас үнэтэй болж гэж шүүмжлэх хүмүүс ч олон байв. Эмчийн тангарагт дурдсанаар, тухайн хүний сонирхлыг үл харгалзан, эрүүл мэндэд нь эрсдэл дагуулна гэж үзвэл эмч мэс засал хийлгүйгээр, энэ талаар тайлбарлан ойлгуулж, гарч болох сөрөг хүчин зүйлсийг тооцох ёстой гэсэн байдаг аж. 

Эмч нар тангарагаа зөрчсөн үү

7 Олны анхааралд өртөх гэж л ийм зүйл хийсэн үү

Табарын мэдэгдэл нь нэг бол үнэхээр түүнд төрсөн сэтгэгдэл байж болох юм. Эсвэл бүр эсрэгээрээ олны анхаарлыг татаж, од болох хүсэлтэй байсан ч байж мэдэх юм.

Анх Сахар Табар ийм байжээ

Олны анхааралд өртөх гэж л ийм зүйл хийсэн үү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()