Удирдагч нарт өгсөн Стив Жобсын үнэтэй зөвлөгөө

1992 онд Массачусетсийн Технологийн их сургуулийн менежерийн ангийнханд лекц уншиж өгөөч хэмээн Стив Жобс  (Steve Jobs)- ыг урьсан байна. Лекцийн үеэр тэрээр "Apple" болон "NeXT"-д ажиллаж байсан үеийнхээ туршлагаас хуваалцсан байна. Тус лекцэн дээр удирдагч нарт маш үнэтэй зөвлөгөө өгсөн бөгөөд түүний онцолсон чухал ишлэлийг хүргэе.

Удирдагч нарт өгсөн Стив Жобсын үнэтэй зөвлөгөө Хадгалах

Итали гэрэл зурагчны өвөрмөц хэв маяг

Италийн гэрэл зурагчин Сандро Жиордано (Sandro Giordano) мэргэжил нэгт нөхдөөсөө арай өөр төрлийн гэрэл зураг авдаг нэгэн юм. Учир нь тэрээр дайн тулаан, аллага, нийгмийн сөрөг талууд мөн үзэсгэлэнтэй моделиудын зургийг дарахыг хүсдэггүй байна. Харин хүмүүсийг бүтэлгүйтсэн мэтээр харуулж, зургийг нь авдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл болгоомж илүүдэхгүй гэдэг санааг гол зорилгоо болгожээ. 

Итали гэрэл зурагчны өвөрмөц хэв маяг Хадгалах

Эм бэлгийн эс нь эр эсийг өөрөө сонгож үр тогтоодог гэдгийг та мэдэх үү?

Өндгөн эс эр эстэй уулзаж, үр тогтон, хүүхэд төрдөг. Энгийн байна уу? Гэхдээ яг ч ийм энгийн биш л дээ. Эмэгтэй хүний сонгох эрх чөлөө энд хүртэл үйлчилдэг. Бүр тодруулбал, эмэгтэй өндгөн эс нь сперм буюу эр эсээ өөрөө сонгоснооор үр тогтох боломжтой болдог аж. Суортмор коллежийн биологич Скотт Гилберт (Scott Gilbert)-ийн үзэж буйгаар "Өндгөн эс нь эр эсийг өөртөө уусгахаас илүүтэйгээр харилцан идэвхтэй үйл ажиллагаанд ордог" байна. Тэгэхээр үр тогтох гэдэг нь булаан эзлэлт бус харин ч бүр шударга өрсөлдөөн юм. 

Эм бэлгийн эс нь эр эсийг өөрөө сонгож үр тогтоодог гэдгийг та мэдэх үү? Хадгалах
2018-05-14, 12:17

Нобелийн шагнал хүртсэн Японы тураах дэглэм

Үргэлж залуугаараа, эрүүл сайхан байх нууцыг дэлгэсэн хоолны дэглэмийг Японы эрдэмтэн Ёошинори Осуми (Yoshinori Ohsumi) нээн гаргасан бөгөөд маш үр дүнтэй байсан тул 2016 онд Сэтгэл зүй болон эм бэлдмэл төрөлд Нобелийн шагнал хүртсэн байна. Биднийг хоолоо сойх үед биеийн эсүүд бүхий л хуучин, хэрэггүй зүйлсийг дахин боловсруулж, залуужуулдаг байна. Үүнийг аутофаги гэж нэрлэдэг бөгөөд энэхүү дэглэмийн талаар та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулъя. 

Нобелийн шагнал хүртсэн Японы тураах дэглэм Хадгалах
2018-05-14, 12:01

Дэлхийн алдартнуудын санаанд оромгүй сул талууд

Өөрийн шүтэн биширдэг хүнтэйгээ хэзээ ч битгий уулз гэсэн үг байдаг. Энэ нь нэг талаараа зөв юм. Хүмүүс алдартнуудыг ихэвчлэн нэг талаас нь л төсөөлөх дуртай. Тэдний талаар бага зэрэг мэддэг байсан ч огт өөрөөр төсөөлөх нь бий. Жишээ нь Мартин Лютер Кинг бүх насаараа хүмүүст номлол айлдаж байгаагүй гэхэд итгэх хүн ховор байх. Гэтэл олны өмнө биеэ хэрхэн авч явдгийг нь мэдэхээс бид хувь хүнийг нь огт анзаардаггүй байж. Зарим алдартнууд бидний огт төсөөлж ч байгаагүй зан авиртай, хачирхалтай зүйлд дурлагсад аж.  

Дэлхийн алдартнуудын санаанд оромгүй сул талууд Хадгалах

“УЛААНБААТАР МАРАФОН 2018”-Д 500 СУРАГЧИЙГ ҮНЭГҮЙ ОРОЛЦУУЛАХ ЭРХИЙГ ГАРДУУЛЛАА

Нийслэлийн хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Марафон-2018”-д ХХБанк өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачлагын дагуу нэгдэж, 5-р сарын 8-ны өдөр ХХБанкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ шилжин явах цомыг хүлээн авлаа. Энэхүү олон улсын марафоныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь их хотын нийт иргэдэд эрүүл амьдралын хэвшил, зөв дадлыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой тул ийнхүү ХХБанк өргөн хүрээнд дэмжин оролцохоор болсон билээ. 

“УЛААНБААТАР МАРАФОН 2018”-Д 500 СУРАГЧИЙГ ҮНЭГҮЙ ОРОЛЦУУЛАХ ЭРХИЙГ ГАРДУУЛЛАА Хадгалах
2018-05-14, 11:28

Коко Шанелийг үнэ цэнэтэй болгосон алдартнууд

1921 оны тавдугаар сарын 5-нд Францад "Chanel №5" үнэртэй усны танилцуулга анх болжээ. Энэ бол алдарт Коко Шанелийн бүтээсэн хамгийн анхны үнэртэн бөгөөд нээлтийн өдрийг 5-нд сонгосон нь мэдээж сүрчигний нэртэй холбоотой. Үнэртний найрлагыг Орос-Францын химич Эрнест Бо зохиосон байна. Энэхүү алдарт үнэртэй ус бүсгүйчүүдийн хараанд хэрхэн өртсөн талаарх түүхийг сонирхоцгооё.

Коко Шанелийг үнэ цэнэтэй болгосон алдартнууд Хадгалах

Хүрэн баавгайг хамгийн ойроос авсан орос гэрэл зурагчны бүтээлүүд

52 настай Сергей Горшков (Sergey Gorshkov) амь насаа ч умартан онгон зэрлэг байгальдаа байгаа аварга хүрэн баавгайн зургийг авахаар Оросын алс дорнодыг зорьжээ. Хүрэн баавгайнууд нь босоод зогсоход гурван метр хүртэл өндөртэй, 650 кг хүртэл жин татдаг. Гэхдээ тэд хүн рүү тэр бүр халддаггүй бөгөөд яргай загас, ойн жимсээр хооллодог аж. 

Хүрэн баавгайг хамгийн ойроос авсан орос гэрэл зурагчны бүтээлүүд Хадгалах
2018-05-12, 17:00

Одуудыг шоглосон нь... (III хэсэг)

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин энэ эмэгтэй сүүлийн үед алдартнуудыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор  instagram-д нэрд гараад байна. 

Одуудыг шоглосон нь... (III хэсэг) Хадгалах

Японы эмнэлгүүд өвчтөнүүддээ ямар хоол өгдөг вэ?

Япон улсын Мито хотод саяхан амаржсан гадаад эмэгтэй Женкинсин тэндхийн эмнэлэгт өгдөг хоолны зургуудыг цахим хуудсандаа оруулжээ. Харин нэг л мэдэхэд  хэдэн сая өлсгөлөн хүн эдгээр хоолны зургийг үзсэнээр барахгүй, сошиалд шуугиан тарьжээ. "Би бүр зарим хоолыг нь бараагүй шүү! Энэ бол тус эмнэлгийн өвчтөнүүдийн энгийн хоолнууд нь юм. Миний хэвтсэн эмнэлэг бол жижгэвтэр төрөх клиник. Ихэнх зардлыг нь би даатгалаараа төлсөн. Арай ахиу мөнгө төлсөн ч энэ хавьдаа бол энгийн л өртөгтэй юм байна" гэж тэр бичжээ. Хэрэв та Японы эмнэлгүүдэд хэвтэхээр болбол өндөр зэрэглэлийн рестораны гэмээр хоол иднэ гэдгээ мэдэж явахад илүүдэхгүй байх. 

Японы эмнэлгүүд өвчтөнүүддээ ямар хоол өгдөг вэ? Хадгалах

Аргентин зураачийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Дэлхий глобалчлагдаж, нийгэм эрчимтэйгээр өөрчлөгдөж байна. Өндөр технологийн тусламжтайгаар соёл иргэншлийг өндөр түвшинд хүргэнэ гэдэг эергээс илүү сөрөг үр дүн илүүтэй авчирдаг нь нууц биш. Аргентин улсын Буэнос Айрес хотын зураач Аль Марген (Al Margen) өнөө үеийн тулгамдсан асуудал, алдаа дутагдлыг өөрийн зургаар дамжуулж олон нийтэд хүргэхийг зорих болжээ. Хөндсөн сэдэв бүрийг өөр өнцгөөс харуулж чаддагаараа түүний бүтээлүүд онцлог юм. Та эндээс өнөөгийн нийгмийн үнэн төрхийг олж харна.

Аргентин зураачийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах