Онгоцны тухай түгээмэл цуу ярианууд

2014-05-08, 22:41
27,519
Олонхи хүмүүс онгоцоор нисэхдээ айдаг, тэр ч байтугай, хамгийн тохитой үнэтэй суудалд суусан ч нилээд ундуйцахад хүрдэг. Энэ айдас нь бодит байдалд огт нийцэхгүй агаарт болдог гайхмаар түүх, яриануудыг бий болгодог байна. Ийм хачирхалтай цуу яриануудын зармын учрыг олохыг хичээе.
Онгоцны тухай түгээмэл цуу ярианууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1.Үхлийн аюултай учир нислэгийн үеэр ямар ч тохиолдолд хаалгыг онгойлгож болохгүй.
Энэ үнэхээр үнэн. Нислэгийн үеэр онгорхой байгаа хаалга нь муу үр дагаварт хүргэдэг байна. Гагцхүү үүнийг амьдрал дээр батлахад супермен шиг хүчтэй байх хэрэгтэй болно. Тиймээс, хэрвээ хэн нэгэн зорчигч хаалга онгойлгохыг оролдвол, санаа зовох хэрэггүй, тэр үүнийг хийж чадахгүй. Харин түйвээгч нөхрийг л номхруулах хэрэг гарна.

www.caak.mn

2. Онгоцонд гарсан өчүүхэн жижиг нүх ч зорчигчийг ”хөхөж” болно.
Онгоцны салонд бөмбөг дэлбэрэх эсвэл задгай буудалцаан болох нь даралт огцом унахад хүргэдэг. Зөвхөн эдгээр тохиолдлуудад онгоцны корпус эвдэрч болно. Харин жижиг цууралт үүссэн тохиолдолд даралт маш удаан унадаг учир экипажийнхан онгоц болон зорчигчдыг аврах шаардлагатай бүх арга хэмжээг авч амждаг байна.

www.caak.mn

3. Өндөрт уусан архи хүний бие организмд хурдан нөлөөлж, улмаар маш түргэн согтдог.
«Домгыг үгүйсгэгчид» нэртэй америкийн шинжлэх ухааны хялбаршуулсан нэвтрүүлгийн багийнхан энэ цуу яриаг няцаахаар шийджээ. Туршилтын дараа тэд агаар болон газар дээр уусан архины төвшин ялгаагүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Агаарт согтох нь хурдан байж болох ч, энэ нь бага зэрэг хүчил төрөгч дутагдсанаас байж болох юм. Заримдаа архи хэрэглээгүй байсан ч, нислэгийн үеэр дасаагүйгээс бага зэрэг согтолтыг мэдэрч болно.

www.caak.mn

4. Онгоцны жорлонд байгаа зүйл шууд л агаарт дэгддэг.
Үнэн хэрэгтээ орчин үеийн онгоцнуудын бие засах газрыг зөвхөн онгоцыг газар дээр байхад нь цэвэрлэдэг байна.

www.caak.mn

5. Жорлон дээр сууж байхдаа ус татаж болохгүй, учир нь жорлондоо хөхөгдөн гацаж болно.
Энэ бол зохиомол зүйл, учир нь даралтын ийм ялгаатай үед өөрийн биеэр битүү таглана гэдэг ердөө ч боломжгүй юм. Бичил шүрсдэс биеэн дээрээ наалдуулахгүйн тулд эрүүл ахуйн үүднээс ч, жорлон дээр суугаад ус татахыг зөвлөдөггүй байна.

www.caak.mn

6. Онгоцонд агаар нэгэн хэмээр эргэлдэх нь халдварт өвчин тархахад хүрдэг.
Онгоц битүүмжлэгдсэн ч байнга цэвэр агаараар шинэчлэгддэг. Шинэ эргэлтэнд орохын өмнө агаар нянг 99% хүртэл устгадаг олон тооны шүүлтүүрээр дамждаг байна. Гэхдээ шүүлтүүр ч устгаж чадахгүй вируснээс өвчин үүсдэг. Тэгээд ч тэд агаарт төдийгүй, онгоцон доторх аль ч гадаргуун дээр байж болно. Тиймээс янз бүрийн хүмүүсээр дүүрсэн хаалттай орон зайг амралтын газар гэхэд хэцүү юм.

www.caak.mn

7. Хамгаалах бүс ослын үед амьд гарахад саад болж болно.
Хамгаалалтын бүс саад болохоосоо тус болох нь их юм. Шаардлагатай үед түүнээс салах нь хялбар учир нислэгийн үед бүсийг хайхрахгүй байж болохгүй.

www.caak.mn

8. Зорчигчдыг нойрмог байдалд оруулахын тулд нисгэгчид онгоцны салоны хүчил төрөгчийн агууламжийг бууруулдаг.
Бүх нисгэгчид энэ яриаг бүрэн үгүйсгэдэг.

www.caak.mn

9. Хүчил төрөгчийн баг бол зүгээр нэг үймээнээс сэргийлэхэд хэрэгтэй хиймэл зүйл юм.
Маш буруу ойлголт, харин ч таныг аврах зүйл. Бүх онгоцнууд аюул гарсан тохиолдолд нэн даруй хэрэглэх ёстой хүчил төрөгчийн багуудаар тоноглогдсон байдаг. Ямар нэг ослын үед, багийг тайлах, цаашид ямар нэгэн юм хийхээр бодох нь хүчил төрөгчийн дутагдалд хүргэж болох учир, үнэт цагаа тэнэг зүйлд үрсэний хэрэггүй юм.

www.caak.mn

10. Онгоцны ослоос амьд үлдэх боломжгүй.
Сүйрлүүд янз бүр байдаг. Заримдаа ямар ч муу юм болоогүй мэт санагдахаар эмгэнэлт явдал тохиолддог байхад, заримдаа найдваргүй нөхцөл байдлаас гайхамшигтайгаар аврагдсан тухай мэдээлсэн байдаг. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хамгаалах Үндэсний зөвлөлийн статистик мэдээгээр 1983-2000 онд болсон сүйрлээс зорчигчдын 95% нь амьд гарсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()