Удирдагч нарт өгсөн Стив Жобсын үнэтэй зөвлөгөө

1992 онд Массачусетсийн Технологийн их сургуулийн менежерийн ангийнханд лекц уншиж өгөөч хэмээн Стив Жобс  (Steve Jobs)- ыг урьсан байна. Лекцийн үеэр тэрээр "Apple" болон "NeXT"-д ажиллаж байсан үеийнхээ туршлагаас хуваалцсан байна. Тус лекцэн дээр удирдагч нарт маш үнэтэй зөвлөгөө өгсөн бөгөөд түүний онцолсон чухал ишлэлийг хүргэе.

Удирдагч нарт өгсөн Стив Жобсын үнэтэй зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Apple"-д сурсан ямар чадвараа "NeXT"-д хэрэгжүүлж байна вэ гэж түүнээс асуухад Стив Жобс "Одоо би шинэ ажилтан авахдаа түүнийг тогтвортой ажиллаж чадах эсэхийг анхаардаг болсон. Хэрвээ манай багийн ажилтан ямар нэг буруу зүйл хийвэл би засах гэж оролддоггүй. Бид чадварлаг баг л бүрдүүлэх гэж байгаа шүү дээ. Нэг жил биш арван жил тэр хүнтэй хамт ажиллах зорилготой. Тиймээс би ажилтныхаа алдааг өөрөө засахын оронд түүнд сурах боломжийг олгодог” гэжээ.

Удирдагч нарт зориулсан хамгийн шилдэг зөвлөгөө: Ажилтнуудынхаа алдааг өөрөө засах биш, харин алдаагаа хэрхэн засах талаар зааж өгөх хэрэгтэй.

Танай байгууллагын хэн нэгэн хүн алдаа гаргасан үед асуудалд оролцохгүй байх, анхаарал хандуулахгүй байна гэдэг хэцүү. Ажилтныхаа алдааг засахын оронд алдааг нь сурч боловсрох арга болгож зааж зөвлөх хэрэгтэй.

Жишээлбэл, та өөрийн гаргасан алдааны талаар ярьж, энэ алдаанаасаа юу суралцсан болохоо бусадтай хуваалцах шаардлагатай. Таны алдаагаа зассан байдал бусдад эрч хүч бэлэглэх ёстой. Энэ тохиолдолд ажилтнууд тань танд удирдлага болон ажлын хамтрагч гэдэг үүднээс хандах болно.

Үүнээс гадна ажилтнуудынхаа алдааг бусдын танд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглах боломжтой. Тухай ажилтан алдаа гаргавал загнаж,  шүүмжлэхээс илүү дахин энэ алдааг дахиж гаргахгүй тал дээр түүнийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ тохиолдолд  ажилтан тань танд итгэх итгэлтэй болж ажилдаа илүү эрч хүчтэй, чин сэтгэлээсээ хандах болно.

Хүн бүр алдаа гаргадаг шүү дээ. Гэхдээ түүнийг байнга алдаа гаргаж байгаа тохиолдолд тухайн ажилтнаа удаан хугацаанд ажиллуулах талаар дахин бодох хэрэгтэй гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()