Коко Шанелийг үнэ цэнэтэй болгосон алдартнууд

1921 оны тавдугаар сарын 5-нд Францад "Chanel №5" үнэртэй усны танилцуулга анх болжээ. Энэ бол алдарт Коко Шанелийн бүтээсэн хамгийн анхны үнэртэн бөгөөд нээлтийн өдрийг 5-нд сонгосон нь мэдээж сүрчигний нэртэй холбоотой. Үнэртний найрлагыг Орос-Францын химич Эрнест Бо зохиосон байна. Энэхүү алдарт үнэртэй ус бүсгүйчүүдийн хараанд хэрхэн өртсөн талаарх түүхийг сонирхоцгооё.

Коко Шанелийг үнэ цэнэтэй болгосон алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Chanel №5-ын үнэр, савлагаа зэрэг нь тухайн үедээ үнэртний хувьслыг гаргаж байсан гэнэ. Коко Шанель үнэртэй усаа зарахын өмнө найзууддаа үнэгүй тарааж өгсөн бөгөөд “Chanel №5 үнэртний фэн клуб”-ийг нууцаар бий болгожээ.

Харин одоо Chanel №5-ыг төдийлөн сурталчилах хэрэггүй болсноос гадна бүхий л цаг үед хамгийн шилдэг борлуулалттай байсаар ирсэн билээ.

 

1

Хэдийгээр Мэрилин Монро (Marilyn Monroe) албан ёсоор "Chanel"-ын нүүр царай байгаагүй ч 1950 оны үед уг үнэртний байнгын хэрэглэгч байжээ.

2

Сэтгүүлч түүнээс “Орой унтахдаа та ямар хувцас өмсдөг вэ гэж асуухад “Хэдэн дусал Chanel №5” гэж хариулсан нь энэхүү үнэртэй усны томоохон сурталчилгаа болсон байна.

3

Харин 1970 оны үеийн "Chanel"-ын нүүр царайгаар Катрин Денев (Catherine Deneuve) тодорчээ. 1960 оны үед "Chanel"-ын эрч хүч буурсан бөгөөд эргэн сэргээх зайлшгүй хэрэгтэй байсан юм.

4

Үүний тулд үнэртэй уснуудыг эмийн сан болон бусад томоохон борлуулалтын байгууллагаас авч, сурталчилгааны ажлыг зогсоосон байна. "Chanel №5"-ын төрхийг Жак Хелю болон кино найруулагч Ридли Скотт хариуцаж байсан гэнэ.

5

Ийнхүү хэсэгхэн хугацааны дараа Жак Хелюгийн ачаар "Chanel №5" үнэртний ертөнцөд эргэн ирсэн байна.

6

1990 оны үед "Chanel №5"-ын сурталчилгаанд асар их хэмжээний хөрөнгө зарцуулжээ.

7

Үнэртний нүүр царайгаар Кароль Буке (Carole Bouquet) шалгарсан бөгөөд дүр төрхийг нь оддын гэрэл зурагчид болох Патрик Демаршелье болон Доминик Иссерманн нар хариуцсан байна.

8

9

Харин 2003 онд "Chanel №5"-ын нүүр царай нь Николь Кидман (Nicole Kidman) болсон гэнэ.

10

"Chanel"-ийнхан кино найруулагчтай гэрээгээ үргэлжлүүлэхээр болсон бөгөөд Кидманы оролцоотой жижиг хэмжээний кино бүтээхийн тулд Баз Лурманыг ажиллуулжээ.

11

Баз Лурман хоёр минутын богино хэмжээний кино сурталчилгааг бүтээж, киноныхоо суурин дээр тулгуурлаж 30 секундын сурталчилгаа хийсэн байна.

12

Харин 2012 онд "Chanel"-ынхан үнэртэй усны сурталчилгаанд хувьсал хийж, эрэгтэй хүнийг эмэгтэй үнэртэй усны нүүр царайгаар тодорхойлжээ.

13

Мэдээж тэр бол хүн бүхний хайртай Брэд Питт (Brad Pitt) байсан юм.

14

Эрэгтэй хүн эмэгтэй хүний үнэртэй усыг сурталчилж болох уу гэсэн асуултыг олон удаа асууж болох боловч царайлаг залуугийн гараас "Chanel №5" үнэртэй ус авахыг хүсэхгүй эмэгтэй хүн байхгүй л болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()