"MTV Video Music Awards"-д хамгийн халуухан хувцасласан одууд

Өнгөрөгч даваа гаригт "MTV"-гийн "Video music awards" болж өндөрлөлөө. Нью-Йорк хотын "Radio Music Hall" театрт зохиогдсон тус наадмын улаан хивсэн дээр Карди Би (Cardi B), Кайли Женнер (Kylie Jenner), Женнифер Лопез (Jennifer Lopez), Ники Минаж (Nicki Minaj) тэргүүтэй олон алдартан алхлаа. Тэдний дотроос Карди Би, Кайли Женнер нарын хувцас олны анхаарлыг хамгийн их татжээ. Ингээд та бүхэнд улаан хивсний ёслолд одууд ямар хувцсаар гоёсныг сонирхуулъя. 

"MTV Video Music Awards"-д хамгийн халуухан хувцасласан одууд Хадгалах

Шүд хавирах буруу зуршлаас хэрхэн салах вэ?

Өглөө сэрэхэд заримдаа эрүү, толгой өвддөгийн учрыг та мэдэх үү? Хэрвээ та байнга ийм мэдрэмжтэйгээр сэрдэг бол унтаж байхдаа шүдээ хавирдаг байх магадлал өндөр юм. Шүд хавиралтыг өөрөөр “бруксизм” ч гэж нэрлэдэг. Унтаж байх үед хоолойн булчирхай суларч, амьсгалын замыг бага зэрэг боогдуулахад шүд хавирах үзэгдэл бий болдог. Шүдээ хавирснаар нэгдүгээрт, шүд өвдөж илүү эмзэг болдог, хоёрт, шанааны булчин цочирно. Мөн үүнээс үүдэлтэйгээр толгой өвддөг юм. Тиймээс бид таныг энэхүү хорт зуршлаас салахад тань туслах чухал зөвлөгөөг хүргэж байна.

Шүд хавирах буруу зуршлаас хэрхэн салах вэ? Хадгалах
2018-08-21, 14:34

Бен Аффлекийн үе мултарсан шинэ амраг олон нийтэд ил боллоо

Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек (Ben Affleck), "Play boy" сэтгүүлийн модель, 22 настай загвар өмсөгч Шауна Секстон (Shauna Sexton) хоёрын болзож эхэлсэн тухай мэдээлэл дэлхийн шар хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Бэтмэний дүрээр анх олонд танигдсан жүжигчин эр Америкийн телевизийн "Saturday Night Live" шоуны продюсер, 38 настай Линдсей Шокустай болзоод жил гаруй болж байсан бөгөөд тэдний харилцаанд цэг тавьсан хүн нь залуухан модель бүсгүй болж таарав. 

Бен Аффлекийн үе мултарсан шинэ амраг олон нийтэд ил боллоо Хадгалах

Баян хүмүүсийн тухай бидний буруу боддог зүйлс

Хөрөнгө чинээтэй, баян хүмүүсийн талаар бидний дийлэнх нь буруу ойлголттой явдаг. Тэднийг хөрөнгө завшиж, татвараас зайлсхийж, бүхнийг мөнгөөр шийдэж, бусадтай дээрэнгүй харьцдаг гэж боддог. Гэхдээ манай дэлхийн баячууд бүгд тийм биш бөгөөд судалгаагаар тэдний 70 орчим хувь нь өөрсдийн гараар бизнесээ хөл дээр нь босгож, баяжсан байдаг аж. Ингээд бид танд манай дэлхийн хүн амын нэг хувь ч хүрэхгүй тэрбумтнуудын талаарх олон нийтийн дунд байдаг буруу ойлголтуудыг хүргэе.

Баян хүмүүсийн тухай бидний буруу боддог зүйлс Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Эрт үед эмэгтэй хүн халзан байх нь үзэсгэлэнтэйд тооцогддог байсныг та мэдэх үү? Мөн хулсны баавгай баавгай биш, илбэнхийн төрөлд багтдаг байсан талаар дуулж байсан уу? Тэгвэл бид энэ удаа уншигч та бүхэндээ манай гариг дээрх сонирхол татам үйл явдал, гайхалтай баримтуудыг танилцуулахаар зорилоо.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах
2018-08-20, 17:19

Хоёр улсын хил хязгаарыг тусгаарласан аймшигт хана хэрмүүд

Хоёр орны хилийг заагласан хана хэрмийн талаар ярихаар хамгийн түрүүнд Берлиний хана, хоёр Солонгосын 38 дугаар өргөрөг санаанд тань буух болов уу. Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump) Америк, Мексикийн хил дээр өндөр хана барина гэж сүүлийн хоёр жилийн турш ярьж байгаа. Гэхдээ ийм хана дэлхийд өөр хаана байдгийг та мэдэх үү? Бид танд эдгээр хана хэрхэн, яагаад бий болсон талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хоёр улсын хил хязгаарыг тусгаарласан аймшигт хана хэрмүүд Хадгалах
2018-08-20, 16:33

Даничуудын харгис уламжлал

Атлантын далай дахь Данийн эзэмшилд байдаг Фарерийн арлуудын  оршин суугчид нэгэн харгис уламжлалтай. Тэд жил бүр хэдэн зуун халим далайгаас эрэг рүү элдэн хөөж, дараа нь нядалдаг юм байна. Фарерчуудын энэ уламжлал хэдэн зуун жилийн өмнөөс эхтэй бөгөөд жилд нэг удаа ийнхүү халим агнах ёслолоо үйлддэг. Гол зорилго нь нутгийн иргэд бүтэн жилийн хүнсний хэрэгцээнийхээ махыг эндээс бэлтгэдэг ажээ.

Даничуудын харгис уламжлал Хадгалах

Америкчууд шүдэндээ шивээс хийлгэдэг болжээ

Өнөө үед хүмүүс биеийн арьсан дээрээ төдийгүй чих, уруул, хэл гээд хүссэн газраа шивээс хийлгэдэг болсон. Тэгвэл саяхнаас Америкт шүдэн дээрээ шивээс хийлгэх моод дэлгэрчээ. Шүдний шивээс хийлгэхэд ойролцоогоор 75-200 ам.долларын үнэтэй бөгөөд шивүүлэх явцад юу ч мэдэгддэггүйн дээр шүдэнд ямар ч хор нөлөөгүй гэнэ. 

Америкчууд шүдэндээ шивээс хийлгэдэг болжээ Хадгалах

Леонардо Ди Каприод хамгийн их ашиг орлого авчирсан дүрүүд

"Оскар"-ын шилдэг гол дүрийн шагналд зургаан удаа нэр дэвшиж долоо дахь дээрээ “Алтан баримал"-ын эзэн болсон Леонардо Ди Каприог (Leonardo DiCaprio) танихгүй хүн ховор биз ээ. Хүүхэд байхаасаа кино урлагт хөл тавьсан тэрээр нийтдээ 44 кинонд тогложээ. “Forbes” сэтгүүлээс Леонардог шилдгийн шилдэгт тооцогдох 25 кинонд дүр бүтээж, 440 сая ам.долларын цалин хөлс авсан гэж мэдэгдсэн юм. Ийнхүү бид танд Холливудын алдартай жүжигчинд хамгийн их ашиг орлого авчирсан дүрүүдийг танилцуулж байна. 

Леонардо Ди Каприод хамгийн их ашиг орлого авчирсан дүрүүд Хадгалах
2018-08-20, 14:31

Ким Кардашиан далайн эрэгт халуухан биеэ гайхуулав

37 настай Ким Кардашиан (Kim Kardashian) Флорида мужид найз Ларса Пиппен (Larsa Pippen)-ийн хамт далайн эрэгт амарч байгаад папарацийн дуранд өртжээ. Тэрбээр нөхөр Канье Уэстийн (Kanye West) хамт реппер Таухид Эппс буюу 2 Chainz-ын хуриманд оролцохоор Флорида мужид ирээд байгаа нь энэ юм.

Ким Кардашиан далайн эрэгт халуухан биеэ гайхуулав Хадгалах

Бельги залуугийн ер бусын бүтээлүүд

Бельгийн уран барималч Ханс Оп де Бек (Hans Op de Beeck) мод, цемент, гипс зэрэг материал ашиглан бодит юм шиг баримал урладгаараа олон улсад нэрд гараад байгаа. Тэрбээр баримлуудаа хар зураг  мэт харагдуулахын тулд үнсэн саарал өнгөөр буддаг аж. Энэ нь ч урлаг сонирхогчдын таашаалд нийцээд буй юм. 

Бельги залуугийн ер бусын бүтээлүүд Хадгалах