Та үүнийг мэдэх үү?

2018-08-20, 17:19
7,551

Эрт үед эмэгтэй хүн халзан байх нь үзэсгэлэнтэйд тооцогддог байсныг та мэдэх үү? Мөн хулсны баавгай баавгай биш, илбэнхийн төрөлд багтдаг байсан талаар дуулж байсан уу? Тэгвэл бид энэ удаа уншигч та бүхэндээ манай гариг дээрх сонирхол татам үйл явдал, гайхалтай баримтуудыг танилцуулахаар зорилоо.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Хүн чоно”-ын синдром

“Hypertrichosis” буюу хүн чоно болж хувирдаг "өвчин" хүнийг анх төрөхөд эсвэл амьдралынх нь явцад  бий болдог байна. Доорх зураг дээрх эр анх маш том мэнгэтэй байжээ. Хожим түүний мэнгэ үсэрхэг болж улмаар хүн чонотой төстэй болж ирсэн байна. 

“Хүн чоно”-ын синдром

2 Хамгийн анхны сэрүүлэгтэй цаг зөвхөн үүрийн 04.00 цагт л дуугардаг байв

1787 онд Америкийн цагчин Ливай Хутчинс (Levi Hutchins) хамгийн анхны сэрүүлэгтэй цагийг зохион бүтээжээ. Тухайн үед тэрээр шөнө ажлаа хийж байхдаа унтахгүйн тулд өөртөө зориулж зөвхөн үүрийн 04.00 цагт л дуугардаг цаг бүтээсэн байна.

Хамгийн анхны сэрүүлэгтэй цаг зөвхөн үүрийн 04.00 цагт л дуугардаг байв

3 Дэлхийн жин өдөрт л 60 тонноор нэмэгддэг

Эрдэмтдийн тооцоолсноор сансрын тоос дэлхийн агаар мандалд өдөр бүр унадаг бөгөөд ингэснээр дэлхийн жин 60-110 тонноор нэмэгддэг аж. 

Дэлхийн жин өдөрт л 60 тонноор нэмэгддэг

4 Холливудын хамгийн өндөр цалинтай ажил бол кино зохиолч юм

Алдартай кино зохиолчид хоёр долоо хоног ажиллаад л 500 мянган ам.доллар авдаг.

Холливудын хамгийн өндөр цалинтай ажил бол кино зохиолч юм

5 Манай эриний өмнөх 1500 онд халзан үстэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэйд тооцогддог байв

Эртний Египетийн бүсгүйчүүд ширхэг ч үс үлдээлгүй хусдаг байв. Үүнийхээ дараагаар тэд толгой дээрээ хонины ноосоор хийсэн хиймэл үс зүүдэг байсан ажээ. Зарим тохиолдолд тэд хоёр давхар хиймэл үстэй явдаг байсныг түүхэн ном зохиолд дурдсан байдаг.

Манай эриний өмнөх 1500 онд халзан үстэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэйд тооцогддог байв

6 “Camel” гэдэг нь үзэсгэлэн гоо гэсэн утгатай

Арабаар “jamaal” гэдэг үг нь үзэсгэлэн гоо гэсэн утгатай юм. Хожим англичууд энэ үгийг “camel” гэж сонсоод ийнхүү дуудах болсон аж.

“Camel” гэдэг нь үзэсгэлэн гоо гэсэн утгатай

7 Английн дугуйчин 79 өдрийн дотор дэлхийг тойрчээ

Английн дугуйчин Марк Биамонт (Mark Beaumont) дэлхийг хөндлөн гулд ердөө 79 өдрийн дотор тойрч чаджээ. Тэрээр үүрийн 03.00 цагт гарч өдөр бүр 16 цаг дугуй унаж 28.968 км газрыг туулсан байна.

Английн дугуйчин 79 өдрийн дотор дэлхийг тойрчээ

8 1865 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр орос архи бий болсон

Хэдий архи үүнээс өмнө бий болсон ч оросууд энэ өдрийг архи бий болсон өдөр гэж үздэг юм. Энэ өдөр химийн үелэх системийг зохиосон химич Дмитрий Менделеев “Ус архи хоёрын харилцаа холбоо” сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна.

1865 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр орос архи бий болсон

9 Морь зогсоогоороо унтдаг ч хэвтэхгүй л бол амарч чаддаггүй

Үхэр, анааш, тэмээ, тахь зэрэг амьтад ч мөн адил зогсоогоороо унтдаг ч хэвтэхгүй л бол амарч, гүн нойронд автдаггүй болохыг эрдэмтэд тогтоожээ.

Морь зогсоогоороо унтдаг ч хэвтэхгүй л бол амарч чаддаггүй

10 Эйнштейн оймс өмсдөггүй байсан

Эйнштейн нэгэн удаа “Намайг бага байхад миний оймс үргэлж цоордог байсан. Тиймээс би оймс өмсөхөө больсон” гэж хэлжээ. 

Эйнштейн оймс өмсдөггүй байсан

11 Шооны тэгш бус тоо үргэлж 7 болдог

Шоотой холбоотой тоглоом үргэлж долоогийн тоог эрхэмлэдэг байсан юм.

Шооны тэгш бус тоо үргэлж 7 болдог

12 Хулсны баавгай бол илбэнх

Хулсны баавгай баавгайтай их төстэй боловч гадаад төрх, зан авираараа илбэнхийн аймагт багтдаг. Гэхдээ өнөөг хэр нь судлаачид энэ тал дээр маргадаг тул энэ амьтныг аль төрөлд нь хамааруулахаа шийдээгүй яваа ажээ.

Хулсны баавгай бол илбэнх

13 Эмэгтэй хүн амьдралынхаа 10 жилийг нүүрээ будахад зарцуулдаг

Ингэснээр эрэгтэй хүн амьдралынхаа 10 жилийг эхнэр, найз бүсгүйгээ нүүрээ будаж дуусахыг нь хүлээж өнгөрөөдөг гэж хэлж болно.

Эмэгтэй хүн амьдралынхаа 10 жилийг нүүрээ будахад зарцуулдаг

14 Архи цацраг туяанд өртөхөөс сэргийлдэг

Японы эрдэмтэд архи, шар айраг буюу согтууруулах ундаа хэрэглэх нь хүнийг цацраг туяанаас хамгаалдаг гэдгийг тогтоосон байна. Тухайлбал, 443 мл шар айраг цацраг идэвхт туяаны хорыг 34 хувь бууруулдаг аж.

Архи цацраг туяанд өртөхөөс сэргийлдэг

15 Шинэ Зеландад хонь руу дайрдаг шувуу бий

“Kea” нэртэй энэ шувуу маш ухаантай гэнэ. Энэ шувуу сэгээр хооллодгоос гадна хонь агнах чадвартай байна. Тэд хонины нуруун дээр суучихаад маш хүчтэй тоншиж иддэг ажээ.

Шинэ Зеландад хонь руу дайрдаг шувуу бий

16 Гадилын үнэр турахад тусалдаг

Алим, гадил, тоор, зэрэг жимсний үнэр турахад тусалдаг гэж судлаачид үзсэн байдаг.

Гадилын үнэр турахад тусалдаг

17 Жимми Картер цөмийн хошуу идэвхжүүлэх код бичиж авсан цаасаа хаяжээ

АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч тэрээр хүрэмнийхээ халаасанд хамгийн аюултай мэдээлэл хадгалж явсан хэрнээ тун хайнга загнажээ. Тэрээр хүрмээ хими цэвэрлэгээнд өгсөн байсан бөгөөд дараа нь угаалгын машинаас тус код нь олдсон гэдэг.

Жимми Картер цөмийн хошуу идэвхжүүлэх код бичиж авсан цаасаа хаяжээ

18 "Титаник"-аас олдсон жигнэмэг дуудлага худалдаагаар 22 сая ам.долларын үнэ хүрчээ

Живсэн "Титаник" хөлөг онгоцноос олдсон энэ амттан дэлхийн хамгийн үнэтэй жигнэмэгт тооцогддог. 106 жилийн настай алга дарам энэ дөрвөлжин жигнэмэг дуудлага худалдаагаар 22 сая ам.долларын үнэ хүрчээ.

"Титаник"-аас олдсон жигнэмэг дуудлага худалдаагаар 22 сая ам.долларын үнэ хүрчээ

19 Хүний биед бага зэрэг алт байдаг

Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 0.2 мг алт оршдог. Энэ нь бидний яс болон цуснаас илэрдэг ажээ. Хэрвээ бие дэх алтны хэмжээ ихэсвэл элэг, бөөр алтыг өөртөө хуримтлуулж эхэлдэг байна.

Хүний биед бага зэрэг алт байдаг

20 Барби хүүхэлдэйн биеийн пропорц бодит амьдрал дээр

Барби хүүхэлдэйн хүзүү нь жирийн хүнийхээс хоёр дахин урт, хөл нь мөн стандарт бус буюу хүний өндрийн хэмжээг хоёр хувааснаас ч илүү урттай байдаг ажээ.

Барби хүүхэлдэйн биеийн пропорц бодит амьдрал дээр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()