Леонардо Ди Каприод хамгийн их ашиг орлого авчирсан дүрүүд

2018-08-20, 14:31
6,901

"Оскар"-ын шилдэг гол дүрийн шагналд зургаан удаа нэр дэвшиж долоо дахь дээрээ “Алтан баримал"-ын эзэн болсон Леонардо Ди Каприог (Leonardo DiCaprio) танихгүй хүн ховор биз ээ. Хүүхэд байхаасаа кино урлагт хөл тавьсан тэрээр нийтдээ 44 кинонд тогложээ. “Forbes” сэтгүүлээс Леонардог шилдгийн шилдэгт тооцогдох 25 кинонд дүр бүтээж, 440 сая ам.долларын цалин хөлс авсан гэж мэдэгдсэн юм. Ийнхүү бид танд Холливудын алдартай жүжигчинд хамгийн их ашиг орлого авчирсан дүрүүдийг танилцуулж байна. 

Леонардо Ди Каприод хамгийн их ашиг орлого авчирсан дүрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 “Romeo + Juliet” - 40 мянган ам.доллар

1996 оны энэ кинонд тоглох үедээ Леонардог Жульеттагийн дүрд тоглосон жүжигчинд жинхэнээсээ дурласан байсан гэж ярьдаг. Учир нь тэр хоёр бие биенээ маш сайн мэдэрч тоглосон болохоор эргэн тойрных нь бүх хүн ингэж боджээ. Харин тухайн үед гол дүрийн залуус төдийлөн алдартай байгаагүй тул ердөө 40 мянган ам.доллар л авсан байна.

“Romeo + Juliet” -  40 мянган ам.доллар

19 “What’s Eating Gilbert Grape” -75 мянган ам.доллар

Чухам энэ л кинонд тоглох үедээ Лео өөрийгөө ямар их боломжтой, чадварлаг нэгэн гэдгээ бусдад харуулж чадсан юм. Энэ кинонд тоглосноор түүнд олон үүд хаалга нээгдсэн ажээ.

“What’s Eating Gilbert Grape” -75 мянган ам.доллар

18 “The Quick and The Dead” – 150 мянган ам.доллар

Түүний тоглосон энэ кино төдийлөн амжилт олоогүй юм. Ямарсайндаа л энэ кинонд тоглосон хүмүүс мөнгөө нийлүүлж Леонардогийн цалинг өгчээ. Учир нь тэд Леонардог ирээдүйд маш авьяслаг жүжигчин болно гэж итгэж байсан тул санаа нэгтэйгээр мөнгөө нийлүүлсэн гэнэ.

“The Quick and The Dead” – 150 мянган ам.доллар

17 “Django Unchained” – 1 сая ам.доллар

Нэг сая ам.доллар бага мөнгө биш ээ. Гэхдээ Леонардог энэ кинонд туслах дүр бүтээж, хэсэгхэн зуур л харагдаж өнгөрснийх нь төлөө ийм хэмжээний цалин өгчээ.

“Django Unchained” – 1 сая ам.доллар

16 “The Basketball Diaries” – 1 сая ам.доллар

Леонардо болон жүжигчин Марк Уолберг (Mark Wahlberg) нар анх 1995 онд энэ киноны зураг авалтын үеэр танилцсан түүхтэй. Кинон дээр дотны андын дүр бүтээх учиртай болохоор тухайн үед найруулагч нь тэднийг оройн хоолонд хүртэл хамт оруулж байсан гэнэ лээ. Тэр цагаас хойш хоёр жүжигчин маань одоог хүртэл сайн найзууд хэвээр байгаа юм.

“The Basketball Diaries” – 1 сая ам.доллар

15 “J Edgar” – 2 сая ам.доллар

Леонардо уран зөгнөлт гэхээсээ түүхэн бодит хүний дүрийг бүтээх дуртай гэнэ. Мөн алдартай одууд, өөрийн хүндэлдэг жүжигчидтэйгээ мөр зэрэгцэн тоглох сонирхолтой. Тиймээс дээрх хоёр шаардлагад нь нийцэж л байвал том жижиг дүрийг үл хамааран тоглодог байна. Үүний нэг жишээ нь Клинт Иствүүд (Clint Eastwood)-ийн найруулсан кинонд бараг л үнэ хөлс нэхэхгүйгээр гол дүрийг нь бүтээжээ.

“J Edgar” – 2 сая ам.доллар

14 “Celebrity” – 1 сая ам.доллар

“Титаник” кино дөнгөж гараад төд удалгүй найруулагч Вүди Аллен (Woody Allen) Леог өөрийнх нь кинонд жижиг дүр бүтээхээр урьжээ. Жүжигчин маань дээрх кинонд ердөө 10 минут 20 секундын үзэгдэлд л гардаг бөгөөд үүнийхээ төлөө нэг сая ам.доллар авсан гэнэ. Ингээд бодохоор тэрээр нэг минутанд л 100 мянгыг халаасалдаг ажээ.

“Celebrity” – 1 сая ам.доллар

13 “Titanic” – 2.5 сая ам.доллар

Леонардо Ди Каприогийн тоглосон хамгийн амжилттай кино бол яах аргагүй 1997 онд гарсан “Титаник” юм. Бүх цаг үеийн хамгийн их орлого олсон киноны жагсаалтын хоёрдугаарт бичигддэг тус бүтээл нийт 2 тэрбум гаруй ам.долларын ашиг орлого олсон билээ. Харин тухайн үед 23 настай байсан залуу жүжигчин маань ердөө 2.5 сая ам.долларын цалин авчээ.

“Titanic” – 2.5 сая ам.доллар

12 “The Revolutionary Road” – 5 сая ам.доллар

“Титаник”-ийн дурлалт хосууд маань дахин нэг кинонд хамтарч, энэ удаа эхнэр нөхрийн дүр бүтээжээ. Тухайн үед кино найруулагчаар Кэйт Уинслет (Kate Winslet)- ийн нөхөр ажиллаж байсан юм.

“The Revolutionary Road” – 5 сая ам.доллар

11 “Gangs of New York” – 10 сая ам.доллар

"Оскар"-ын шагналыг нийт гурван удаа хүртэж, манай үеийн шилдэг эрэгтэй жүжигчний нэгд тооцогддог Даниель Дэй Льюис (Daniel Day Lewis)-ийн гол дүрийг нь бүтээсэн, 1860 оны үеийн Америкийн амьдралыг харуулсан кинонд Леонардо туслах дүрд тоглоод 10 сая ам.доллар авсан байна.

“Gangs of New York” – 10 сая ам.доллар

10 “Once Upon a Time in Hollywood” - 10 сая ам.доллар

Леонардогийн хамгийн сүүлд тоглосон дэлгэцийн бүтээл бол алдарт найруулагч Квентин Тарантино (Quentin Tarantino)-гийн кино юм. Кино одоогоор нээлтээ хийх болоогүй байгаа учир жүжигчин маань хэр их мөнгөний эзэн болох нь тодорхойгүй. Гэхдээ урьдчилаад 10 сая ам.долларын гэрээ хийсэн аж.

“Once Upon a Time in Hollywood” -  10 сая ам.доллар

9 “The Departed” – 20 сая ам.доллар

2006 онд Лео бүх цаг үеийн шилдэг найруулагчийн нэгд тооцогддог Мартин Скорсезе (Martin Scorsese)-гийн найруулсан кинонд тоглох үедээ 20 сая ам.доллар авсан юм. Харин киноны гол дүрд тоглосон Жак Николсон (Jack Nicholson) болон Матт Дэмон (Matt Damon) нар ердөө 10 сая ам.долларын цалинтай ажиллажээ.

“The Departed” – 20 сая ам.доллар

8 “Blood Diamond” – 20 сая ам.доллар

Леонардо энэ кинонд тоглохын тулд Өмнөд-Африк аялгаар ярих шаардлагатай болж, мөн маш хүнд нөхцөлд ажиллажээ. Африкийн ширэнгэн ойд зураг авалт нь явагдсан болоод ч тэр үү, жүжигчин маань энэ бүтээлд тоглосныхоо төлөө чамгүй их мөнгө халаасалсан байна.

“Blood Diamond” – 20 сая ам.доллар

7 “The Aviator” – 20 сая ам.доллар

“Нисгэгч” бүтээлд сэтгэл татам нисгэгч, нийтлэгч, зохион бүтээгч, кино найруулагч залуугийн дүрд маш авьяслаг нэгнийг л киноны найруулагч Мартин Скорсезе тоглуулахаар сонгосон нь дамжиггүй. Харин тэр хүн нь Леонардо байсан юм. Ийнхүү уг киног үзэгч түмэнд амжилттай хүргээд зогсохгүй "Оскар"-т ч нэр дэвшээд амжсан юм шүү.

“The Aviator” – 20 сая ам.доллар

6 “Catch me if you can” – 20 сая ам.доллар

Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн 2002 оны “Чаддаг юм бол намайг барь” киноны гол дүрийн луйварчин залуугийн дүрийг бүтээхдээ тэрээр 20 сая ам.долларын цалин авчээ. Энэ кинонд түүний хамтаар Том Хэнкс (Tom Hanks), Эми Адамс (Amy Adams) нар тоглосон нь уг дэлгэцийн бүтээлийг шилдэг кино болгож чадсан юм.

“Catch me if you can” – 20 сая ам.доллар

5 “The Beach” – 20 сая ам.доллар

“Титаник” дэлгэцнээ гарснаас хойш гурван жилийн дотор залуу жүжигчин Леонардогийн үнэлэмж маш өндөр болсон байлаа. Энэ үед түүнийг олон найруулагчид өөрийн кинондоо гол дүрд тоглуулахаар урьж их хэмжээний мөнгө санал болгож байсан юм. Гэсэн ч “The Beach” кино төдийлөн амжилт олоогүй аж.

“The Beach” – 20 сая ам.доллар

4 “The Great Gatsby” – 20 сая ам.доллар

Америкийн зохиолч Фрэнсис Скотт Фицджеральд (F. Scott Fitzgerald)-ын 1925 онд бичсэн “Аугаа Гэтсби” зохиолоос сэдэвлэсэн уг киноны гол баатарт тоглохдоо жүжигчин залуу маань 20 сая ам.долларын гэрээ хийсэн аж. Зохиолын гол баатрын дүр хүмүүсийн сэтгэлд үнэхээр хоногшиж үлдсэн тул Леонардог энэ дүрээрээ "Оскар"-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал авах магадлалтай гэж үзэж байв.

“The Great Gatsby” – 20 сая ам.доллар

3 “The Wolf of Wall Street” – 25 сая ам.доллар

Хувьцаа арилжааны компанийн босс, хүүхэмсэг эрд тоглох үедээ анх 10 сая долларын гэрээ байгуулсан байна. Харин хожим тэрээр киноны ашиг орлогоос хувь хүртсэн юм. Түүнийг чухам энэ л дүрээрээ "Оскар" авна гэж үзэгч фэнүүд нь найдаж байсан ч талаар болсон билээ.

“The Wolf of Wall Street” – 25 сая ам.доллар

2 “The Revenant”- 29 сая ам.доллар

Леонардо Ди Каприог "Оскар"-ын алтан баримлын эзэн болгож чадсан энэ кино түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байх. Тэрээр энэ кинонд зориулж сахлаа ургуулж, Аляскийн хүйтэн өвөл байгалийн хүнд нөхцөлд зураг авалтанд орсон юм. Ийнхүү баавгайтай тулалдсаныхаа хүчинд нэр хүндтэй шагналын эзэн болоод зогсохгүй 29 сая доллар авсан ажээ.

“The Revenant”- 29 сая ам.доллар

1 “Inception”- 59 сая ам.доллар

Хамгийн анх уг дэлгэцийн бүтээлд тоглохоор гэрээ хийхдээ Леонардо 26 сая ам.долларын цалин авахаар тогтсон юм. Хожим кино нээлтээ хийсэн даруйдаа олон хүний анхаарлыг татаж маш их хэмжээний ашиг орлого олсон тул Лео киноны орлогоос тодорхой хэмжээний хувь хүртжээ.

“Inception”- 59 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()