Хүний мах иддэг хүмүүсийн тухай хачирхалтай 10 баримт

Ганнибализм бол амьтны аймгуудад нийтлэг тохиолддог үзэгдэл бөгөөд энэ нь тухайн амьтан өөрийн ижил төрлөө барьж идэхийг хэлдэг. Гэхдээ хүн төрөлхтөн үүнийг жигшин зэвүүцэж, байж болшгүй зүйл хэмээн үзсээр ирсэн. Харамсалтай нь шашны зан үйл, цуврал аллага, өлсгөлөнд нэрвэгдсэн үед гэхчилэн цөөнгүй шалтгааны улмаас ганнибализм хүмүүсийн дунд үйлдэгдэж ирсэн гашуун түүх бий. Эрдэмтэд эдгээр шалтгааныг дахин шинээр эрэмбэлжээ. Бид энэ тухай мэдээллийг хүн төрөлхтний түүхтэй хамтатган хүргэж байна. 

Хүний мах иддэг хүмүүсийн тухай хачирхалтай 10 баримт Хадгалах

Нойр хулжаадаг санаанд оромгүй 10 хоол хүнс

Нойргүйдэлд хамгийн түгээмэл нөлөөлдөг хүчин зүйл нь амьдралын буруу хэв маяг, сэтгэцийн эрүүл мэнд, мөн хоол хүнсний зохисгүй хэрэглээ юм. Эрдэмтдийн зөвлөж буйгаар хэр зэрэг тайван сайхан унтаж амарна, төдий чинээ тархи оюун санаа болоод биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал сайн байдаг гэнэ. Тиймээс олно улсын эрдэмтэд орой унтахынхаа өмнө юуг идэхгүй байвал зохистой талаарх дараах зөвлөмжийг өгч байна.

Нойр хулжаадаг санаанд оромгүй 10 хоол хүнс Хадгалах

Нүдний шилтэй хүмүүс бусдаас ухаалаг болохыг эрдэмтэд баталжээ

Нүдний шилтэй хүмүүс ухаалаг харагддаг гэж зарим хүн боддог. Гэтэл бодит байдал дээр ч "дөрвөн нүдтэн"-үүд үнэхээр ухаалаг болохыг эрдэмтэд нотолсон байна. Судалгаанаас харахад харааны шил зүүдэг хүмүүс огт шил зүүдэггүй хүмүүсээс илүү ухаантай байсан гэнэ. Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хараа муудах болон оюуны чадамж хоёрын холбоог судалсан бөгөөд хүн төрөлхтний сэтгэхүйн үйл явцад генетик нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо олж чадсан байна.

Нүдний шилтэй хүмүүс бусдаас ухаалаг болохыг эрдэмтэд баталжээ Хадгалах

Далд ухамсар хүний өдөр тутмын амьдралд ингэж нөлөөлдөг

Америкийн эрдэмтэн судлаач, доктор Жо Диспенза бодит байдалд ухамсар хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухааны үүднээс судалж эхэлсэн эрдэмтдийн анхдагч нь юм. Матер, ухамсар хоёрын холбооны тухай түүний онол нь “Дохио юу хийж байна” гэдэг баримтат кино дэлгэцэнд гарсны дараа дэлхий дахинаа нэрд гарсан билээ. Жо Диспензагийн хийсэн гол нээлт бол хүн бие мах бодиороо өвдөж байна уу, эсвэл сэтгэл санаагаараа зовж шаналж байна уу гэдгийг тархи ялгадаггүй болохыг баталсан явдал юм. Ингээд далд ухамсар хүний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг баталсан эрдэмтний судалгаатай танилцъя. 

Далд ухамсар хүний өдөр тутмын амьдралд ингэж нөлөөлдөг Хадгалах

Инстаграм хэрэглэгчдийн дунд дэлгэрээд буй халуухан трэнд

Инстаграм хэрэглэгч эмэгтэйчүүдийн дунд "Pineapple breast" буюу нүцгэн цээжээ ханборгоцойгоор далдалж зургаа авахуулах чалленж дэлгэрсэн байна. Бүсгүйчүүд энэ чалленжид маш идэвхтэй нэгдэж байгаа бөгөөд өөрсдийн зургаа цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцах нь олширчээ. Хамгийн сонирхолтой нь тэдний дунд загвар өмсөгч, моделиуд ч мөн багтсан юм.

Инстаграм хэрэглэгчдийн дунд дэлгэрээд буй халуухан трэнд Хадгалах

2018 оны хамгийн шилдэг 10 ухаалаг утас тодорчээ

Технологийн "techradar.com" сайт 2018 оны наймдугаар сарын байдлаар худалдаанд гарсан хамгийн шилдэг 10 ухаалаг утсыг шалгаруулжээ. Худалдан авагчид болон технологийн мэргэжилтнүүд нийлсэн 500 гаруй хүнээс судалгаа авсны эцэст энэхүү жагсаалтыг гаргасан байна. Сонирхолтой нь тус жагсаалтад энэ оны сүүлчээр худалдаанд гарах "Apple"-ийн шинэ бүтээгдэхүүн "Iphone Xs" утас багтаагүй ажээ. Ингээд танд 2018 оны хамгийн шилдэг 10 ухаалаг утсыг танилцуулъя.

2018 оны хамгийн шилдэг 10 ухаалаг утас тодорчээ Хадгалах

Оддын усны дусал мэт адилхан хүүхдүүд

Зарим хүн эцэг эхийнхээ зан аашийг өвлөн авдаг бол зарим тохиолдолд генийн ачаар ээж аавынхаа гадаад төрхийг өвчсөн мэт дуурайж төрдөг юм. Ийнхүү бид алдартнуудын хүүхэд насны зургийг тэдэнтэй усны дусал мэт адилхан өхөөрдөм бяцхан үрсийнх нь зурагтай харьцуулан танд сонирхуулахаар бэлтгэлээ. Тэднийг хараад таны нүд орой дээрээ гарах болно гэдэгт бид итгэлтэй байна.

Оддын усны дусал мэт адилхан хүүхдүүд Хадгалах

Өдөр бүр 6 хумс сармис идээрэй, яагаад гэвэл...

Сармис нь хүний бие махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм. Намар, өвлийн улиралд сармис хэрэглэх нь ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлдэг. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул ханиад томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай. Мөн хөгшрөлтийг удаашруулах бодис агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм. Энэ үүднээс та бүхэнд сармисаар хийж болох хамгийн эрүүл мэндэд тустай хоол жигнэсэн сармис хийх жорыг хүргэж байна.

Өдөр бүр 6 хумс сармис идээрэй, яагаад гэвэл... Хадгалах

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль насандаа илүү дур булаам байдаг вэ?

Орчин үед залуус онлайнаар танилцах явдал маш их газар авч байгаа билээ. Учир нь хүн төрөлхтний амьдрал цахим ертөнцтэй өдөр ирэх тусам улам л нягт холбоотой болсоор байна. АНУ-д 2013 онд хийсэн судалгаанаас харахад настай хүмүүсийн 11 хувь болон ганц бие залуусын 38 хувь нь онлайн танилцах хуудсыг сонгож эсвэл гар утасны аппликейшн ашиглаж хос болох хүнээ хайжээ. Уг судалгааныхаа дараа Америкийн эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль насандаа илүү дур булаам харагддаг болохыг тогтоосныг уншигчдадаа сонирхуулъя. 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль насандаа илүү дур булаам байдаг вэ? Хадгалах

"Мандал даатгал"-ын хувьцааг хэрхэн авах вэ?

Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, Монголын даатгалын салбарын анхны нээлттэй компани болох гэж буй Мандал Даатгал компани 2018 оны 9 сарын 6-ны өдөр хувьцаагаа олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа. Туушид зочид буудалд болсон энэхүү арга хэмжээнд 250 гаруй хүн хүрэлцэн ирж, Мандал Даатгал болон үнэт цаасных нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Сүүлийн үед хийгдсэн IPO-уудын үнэт цаасны танилцуулах арга хэмжээнд иргэд маш идэвхтэй хамрагдаж байгаа нь хөрөнгийн зах зээлийг ихээр сонирхож байгаагийн илрэл билээ.

"Мандал даатгал"-ын хувьцааг хэрхэн авах вэ? Хадгалах

Өвлийг өнөтэй давахад бэлэн үү?

Усан хөшиг татсан бороотой өдрүүд эс бөгөөс нар ээсэн намрын налгар өдрүүд удаан үргэлжлэхгүй нь гунигтай. Хамар, хоолой хорсгом хүйтэн өвөл айсуй. Улаанбаатарчууд бид зундаа өмхий үнэрт цохиулж, өвөлдөө утаанд идэгддэг болоод олон жилийг үдэж байна. Энэ өвөл ч мөн ялгаагүй өнөөх л утаан дундаа мансууран өөрсдийгөө, үр хүүхдээ эрсдэлд оруулан амьдрахаас өөр боломж бидэнд даан ч хомс. Нийслэлийн оршин суугчид бид хорт утаагаар 20 орчим жил амьсгалсны үр дүнд амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй болж, даралт ихсэх, астма, бронхит, төрөл бүрийн харшил, уушгины өвчлөл зэрэгт шил дараалан нэрвэгдэж байна. Зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй нь ЭМЯ-аас 2017 онд танилцуулсан судалгаагаар тогтоогдсон.

Өвлийг өнөтэй давахад бэлэн үү? Хадгалах