Дотроо хэтэрхий олон цахилгааны залгууртай нууцлаг байшин цахим хэрэглэгчдийг гайхшруулжээ

Нэгэн гэр бүл Лондон хотын Пиннер хэмээх дүүрэгт 1.5 сая паундын үнэ бүхий байшинг зуучлагчаар дамжуулан сонирхохоор болжээ. Эхэндээ тус байшин боломжийн мэт санагдсан боловч удалгүй тэд маш этгээд зүйл олж мэдсэн байна. Учир нь хуучин эзэд нь тус байшинд маш олон тооны розетка суурилуулсан байжээ. 

Дотроо хэтэрхий олон цахилгааны залгууртай нууцлаг байшин цахим хэрэглэгчдийг гайхшруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг байшинг гаднаасаа харвал хэний ч сэтгэлийг татахаар энгийн мөртлөө тохь тухтай санагдана. Гэвч дотор нь ороод өрөөнүүдийг нь сонирхвол байдал өөрчлөгдөх аж.

Зуучлагч нь унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо зэргийг маш саруулхан, зай сайтай, байгалийн гэрэлтэй гэж магтсан боловч дэндүү олон залгууртай гэдгийг нь огт дурдаагүй байна.

Сонирхолтой нйь гал тогооны өрөөнд бусад өрөө шиг олон розетка байхгүй байлаа.

Мөн үүдний террас нь хэвийн харагдавч бас л залгуурын тоо ихэдсэн байгааг харж болно.

Удалгүй тус байшингийн зургууд цахим орчинд тархсан бөгөөд хүмүүс энд үйлдвэр байсан эсвэл ямар нэг нууц ажиллагаа явагдсан хэмээн төрөл бүрийн таамаглал дэвшүүлж эхлэв. 

Зарим хүмүүс ийм замбараагүй залгуур суурилуулсныг нь хараад өдий хүртэл богино холболт үүсч гал гараагүйд нь гайхсан байна. 

Мөн ийм зүйлийг эрүүл хүн хэзээ ч хийхгүй тул жихүүдэс нь хүрч байна гэж олон хүн бичжээ.

Харамсалтай нь хэн яах гэж гэрээ ингэж "тохижуулсан" болох нь нууц хэвээр үлдсэн аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()