Бүсгүй таны хумсыг бэхжүүлэх 10 арга

2018-12-16, 15:20
16,449

Та хумсаа будах дуртай, дургүй, урт ургуулах дуртай үгүй бай хамаагүй хумс гялалзсан, эрүүл байх нь таны бүх биеийн эрүүл мэндийн толь болдог. Гэвч бидэнд хумсаа эрүүл, бат бөх болгох арга олон байдаг аж. Бид тэрхүү аргуудаас бүсгүйчүүддээ зориулсан хүргэж байна.

Бүсгүй таны хумсыг бэхжүүлэх 10 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Наргил модны самрын тос

Үр нөлөө Наргил модны самрын тос бол маш сайн антиоксидант бөгөөд хумсыг чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Мөн бактери, мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

Хэрхэн ашиглах вэНаргил модны самрын тосыг халааж хумс болон эргэн тойрны арьсанд түрхэж шинэгтэл нь иллэг хийгээрэй.

Наргил модны самрын тос

2 Алимны цуу

Үр нөлөөАлимны цуу нь хумсыг бэхжүүлж, ургалтыг нь түргэсгэн хумсны махыг зөөлрүүлнэ.

Хэрхэн ашиглах вэНэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага алимны цуу хийж найруулаад хумсаа дүрж, хэдэн минут байлгаарай. Үр дүнд нь сэтгэл хангалуун болтлоо өдөр бүр давтаж болно.

Алимны цуу

3 Цайны модны тос

Үр нөлөө Цайны модны тос бол ялзрал, мөөгөнцрийн эсрэг хүчтэй найрлагатай тос юм. Гэвч цайны модны тосыг шууд хумс арьсан дээр түрхэж болохгүй бөгөөд ямар нэг ургамал, үрийн тостой хольж түрхээрэй.  

Хэрхэн ашиглах вэ2 дусал цайны модны тосыг ½ цайны халбага олив, газрын самар эсвэл наргил модны самрын тостой холиод хумсандаа түрхэж, хэдэн минут иллэг хийгээрэй.  

Цайны модны тос

4 Нимбэгний шүүс

Үр нөлөөНимбэг С амин дэмээр баялаг учраас коллагений нийлэгжилтийг түргэсгэж хумсыг бэхжүүлдэг. Нимбэгний шүүс нь альфа-гидроксидын хүчио агуулдаг учраас хумсыг гэрэлтүүлж, толион дээрх жижиг хугаралуудыг эмчилдэг.

Хэрхэн ашиглах вэТал нимбэгний шүүсийг шахаад нэг аяга бүлээн устай солиод хумсаа дүрж 5-10 минут байлгаарай.  

Нимбэгний шүүс

5 Оливын тос

Үр нөлөө Оливын тос хумсыг чийгшүүлж, тэжээл өгдөг гэдгийг та мэдэх байх. Е амин дэмийн агууламж өндөртэй учраас гэмтлийг сэргээж, уртгалтыг дэмжинэ.

Хэрхэн ашиглах вэОливийн тосыг халаагаад хумсандаа түрхэж 5-10 минут иллэг хийнэ.

Оливын тос

6 Өндөгний шар болон зөгийн бал

Үр нөлөөӨндөгний шард А амин дэм ихээр агуулагддагаас гадна тосны хүчлүүд нь хугарамтгай, эмзэгшсэн хумсыг бат бөх болгож, зөөлрүүлж, чийгшүүлнэ. Дээр нь бага зэрэг зөгийн бал нэмчихвэл мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.  

Хэрхэн ашиглах вэ1 ширхэг өндөгний шарыг ½ цайны халбага халаасан зөгийн балтай холиод хумсандаа түрхээрэй. 15 минут байлгаад угааж арилгаарай.

Өндөгний шар болон зөгийн бал

7 Маалинганы тос

Үр нөлөөМаалинганы тос нь тосны хүчил, эрдэс, антиоксидантаар баялаг учраас хумсны ургалтыг маш сайн дэмждэг.

Хэрхэн ашиглах вэМаалинганы тосыг хумсандаа түрхээд хэдэн минут иллэг хийгээрэй.

Маалинганы тос

8 Газрын самрын тос

Үр нөлөөГазрын самрын тос нь A, B болон E амин дэмээр баялаг. Хумсыг чийгшүүлж, тэжээл өгч, хумсны махыг зөөлрүүлдэг.

Хэрхэн ашиглах вэ: Бүлээсгэсэн газрын самрын тосыг хумс, эргэн тойрон дахь арьсандаа түрхэж 2-3 минут иллэг хийнэ.

Газрын самрын тос

9 E амин дэм

Үр нөлөө: Е амин дэмийн тос нь хумсны гадна төрхийг сайжруулахаас гадна хумсны суурийг эрүүлжүүлдэг. Нимгэрч, хугарамтгай болсон хумсыг бэхжүүүлж, цусны эргэлтийг сайжруулан, ургалтыг түргэсгэдэг:

Хэрхэн ашиглах вэЕ амин дэмийг будаггүй, хуурай хумс болон хумсныхаа завсар түрхэж, иллэг хийгээрэй.

E амин дэм

10 Жожоба тос

Үр нөлөөЖожоба тос нь зарим төрлийн тосны хүчил, антиоксидант, амин дэм болон эрдсээр баялаг учраас хумсыг бат бөх, хатуу болгодог.

Хэрхэн ашиглах вэ: Бүлээсгэсэн жожоба тосыг хумс болон эргэн тойрны арьсанд түрхэн 2-3 минут шингэтэл нь иллэг хийгээрэй.

Жожоба тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()