Хүн садан төрлөөсөө яагаад хол байх хэрэгтэй вэ?

Зарим тохиолдолд хамаатнууд тань таныг ашиглаж, харин та хэрхэн яаж энэ байдлыг зогсоохоо мэдэхгүй байж болох юм. Гэхдээ энд эцэг эх, бие нь муу байгаа өвөө, эмээгийн тухай яриагүй гэдгийг санаарай. Харин танаас хол зайд амьдардаг, таны өдөр тутмын амьдралд төдийлөн хамааралгүй төрөл садангийн талаар ярьж байгаа юм. Гол асуудал та нарыг зөвхөн нэг төрлийн ген холбож байгаад оршино. Таны хувьд тэд хайртай дотнын хүн биш боловч яалт ч үгүй хамаатан учраас холбогддог. Гэвч тэд таны амьдралд орооцолдож, төлөвлөгөөг тань нурааж, сэтгэл санааг тань тавгүйтүүлээд байна уу? Тэгвэл бид танд энэ асуудлын хэрхэн шийдвэрлэх тухай зөвлөгөөг хүргэе.

Хүн садан төрлөөсөө яагаад хол байх хэрэгтэй вэ?

1 Үгүй гэж хэлж болохгүй

Яагаад ч юм хамаатнуудын асуудал гэдэг зөвхөн тэдний зохиосон зүйл мэт санагддаг. Гэхдээ тэдний асуудлыг үл тоомсорлож, утгагүй асуултад нь хариулахгүй байж, чихнийхээ хажуугаар өнгөрөөж яагаад болохгүй гэж?

Хамаатнуудтайгаа ямар ч асуудалгүй хүн гэж байхгүй. Гэвч ихэнхдээ хамгийн эелдэг, хамгийн өгөөмөр, хүмүүжилтэй хүмүүс л энэ асуудлаас болж шаналдаг бөгөөд тэд зүгээр л дараах шалтгаанаар “үгүй” гэж хэлж чаддаггүй гэнэ. Жишээлбэл:

-Тэд хамаатнууд шүү дээ.

-Би хамаатнууддаа муухай зан гаргаж болохгүй.

-Бүдүүлэг үйлдэл болно.

-Хамаатнууддаа тусалж байх ёстой гэх мэт бодлуудаас болж зарим хүмүүс одоог хүртэл хамаатнууддаа үгүй гэж хэлж чаддаггүй байна. Тэгвэл хэт их төвөг удаж байгаа хүмүүст санаа зоволгүй үгүй гэж байгаарай. 

Үгүй гэж хэлж болохгүй

Өөрт таалагдахгүй байгаа хүмүүстэй харьцах нь зөв үү?

Жишээ нь та бүхэн гэр бүлээрээ баярын ширээний ард цугласан гэж бодъё. Ингээд эдгээр хүмүүсийн дунд таны дургүйг хүргэдэг хамаатан байж болно. Энэ тохиолдолд нэг үдшийг дургүй хүнтэйгээ тэвчиж өнгөрүүлэх хэрэгтэй болох бөгөөд ганц удаа бол байж болох зүйл ч энэ байдал тогтмол, өдөр тутам үргэлжилж байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хамаатан гэх нэрийн дор та өөрийн таагүй сэтгэл хөдлөлийг нуух шаардлагагүй шүү дээ. Энэ бол сэтгэл санаа болон сэтгэл зүйн өвчлөлийн эх үүсвэр болно.

Тухайн хүнтэй уулзах үед тэвчих хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг сэтгэл хөдлөл тань илэрхийлнэ. Сэтгэл санаа тань таагүй болсон уу? Ямар ч шалтгаангүй уйлмаар санагдаж байна уу? Жижигхэн зүйлээс болж уур тань хүрч байна уу? Энэ нь ямар нэг зүйл буруу эргэж байгааг илэрхийлсэн тархины дохио юм. Тиймээс өөртөө анхаарал хандуулж, сэтгэл санааны байдлаа чагнаад үзээрэй” гэж гэр бүлийн сэтгэл судлаач зөвлөж байна. 

Өөрт таалагдахгүй байгаа хүмүүстэй харьцах нь зөв үү?

2 Хайр халамж хүсэх

Бидэнд зориулж ямар нэг зүйл хийсэн хүмүүс яг энэ зүйлээ биднээс эргээд хүсдэг. Жишээлбэл: Хүүхдийг жаахан байхад нь хардаг байсан бол том болсны дараа илүү их хайр, хүндлэл, анхаарал буюу бусдаас давуу эрх хүсэх болно.

"Хамаатны хайр гэдэг заавал биелүүлэх ёстой үүрэг биш. Гэвч хамаатандаа хүсэж буй зүйлийг нь өгөхгүй байх үед тэд таныг сэтгэл санаагаар хаан боогдуулж, нүгэл хийсэн мэт гэмших сэтгэл төрүүлэх болно".

Талархал, гэр бүлийн уламжлал, хүний мөс зэргээс шалтгаалж та хамаатнаасаа холбоогоо тасалж чадахгүй байх магадлалтай ч хэн ч таныг түүнийг хайрлахыг шаардах ёсгүй. Хайрлах мэдрэмж бусдын тушаалаар үүсдэггүй гэдгийг санаарай.

Хайр халамж хүсэх

3 Тусламж хүсэх эсвэл мөнгө зээлэх

“Бид чинь хамаатан шүү дээ” гэх шалтаг дор биднээс мөнгө зээлэх, дараа нь "өрөө цайруулах"-ыг хүсдэг хамаатнууд элбэг. Тэдний хувьд хамаатан гэх ойлголт төлбөрийн нэг хэрэгсэл мэт санагддаг. Хэн нэгнийг гомдоох вий гэхээс айж, татгалзах нь хэцүү байдаг ч зөвшөөрсөөр л байвал дараа дараагийн үр дагавар тийм ч таатай, сайхан биш л байх болов уу. 

"Билгүүн их сургуулиа төгсөөд Улаанбаатарт байр түрээсэлж ганцаар амьдрахаар болов. Гэтэл түүний гэрт холын хамаатан нь хамт амьдрахаар шийдсэн бөгөөд тэрээр Билгүүний байрыг шинэ ажлын байр олтлоо амьдрахад тохиромжтой газар гэж үзсэн байна. Тэр өөр байр түрээслэх эсвэл байрны мөнгийг хувааж төлөх талаар огтхон ч яриагүй аж. Ингээд Билгүүн өөр байр түрээсэлж, утасны дугаараа сольсноор хагас жилийн турш тайван амьдарсан ч эцэг эх нь дахин холын хамаатнуудад түүний утасны дугаарыг өгснөөр Улаанбаатарт хэд хоноглохыг хүссэн хамаатнуудын цуваа тасрахаа больсон гэнэ."

Тусламж хүсэх эсвэл мөнгө зээлэх

4 Бүдүүлэг байдал

“Чи цалин багатай болохоор машин авч чадахгүй байна уу?”, “Байрны мөнгөгүй болохоороо ипотекийн зээлд хамрагдчихсан юм уу?”, “Чи таргалчихсан болохоор бариу хувцас өмсөхгүй байгаа юм уу?”, “Яагаад хүнтэй суухгүй байгаа юм? Нас чинь оройтлоо” гэх мэт асуулт асуух нь таныг буруу амьдарч байна гэж шүүмжилж байгаа мэт санагдана. Би бас миний хүүхдүүд чамаас тэс өөр сайхан амьдарч байна шүү дээ гэх санааг л илэрхийлээд байх шиг. Хэн хүнгүй энэ төрлийн хамаатнаас шууд л холбоогоо тасалмаар санагддаг билээ.

Энэ тохиолдолд сэтгэл хөдлөлөө барих хэрэггүй. Хэзээ нэгэн цагт энэ нь сэтгэл санааны гүн хямралд хүргэж, уцаарлангуй болгох болно.

"Хамгийн зөв арга бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх явдал юм. Дээрх тохиолдолд хамаатнууд нь Эрик Бёрнигийн дүрмээр тоглож байна. Тэд ямар нэг аргаар тухайн хүний уур бухимдлыг төрүүлэх гэж хичээх ч хэлж байх үедээ зүгээр л инээмсэглэх болно. Харин энэ байдлаас гарах арга зам бол шууд “Уучлаарай, таны ярьж байгаа зүйл эсвэл таны асуулт надад таалагдахгүй байна” гэж хэлээрэй. Ингээд тэд дахиж танд төвөг болохгүй".

Бүдүүлэг байдал

5 Их мэдэгчийн зөвлөгөө

Энэ бол бага зэрэг анхаарал халамжаар өнгөлсөн, бүдүүлэг байдлын нэгээхэн хэсэг юм. Хэн ч тэдгээрийн байр суурийг асуугаагүй байхад өөрсдийн амьдралыг үзэх үзлээ танд тулгаж, элдвээр санаа тавин зөвлөж гарна.

Энэхүү харилцааны төрөлтэй хоёр аргаар тэмцэх боломжтой. Нэгдүгээрт, инээмсэглэж хэлж байгаа бүх зүйлтэй нь санал нэгдэнэ. Гэхдээ энэ тохиолдолд мэдээж нэлээд тэвчээр хэрэгтэй. Хоёр дахь арга бол зөвлөгөөний хариуд зөвлөгөө өгөх явдал юм.

Их мэдэгчийн зөвлөгөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()