Манай дэлхий дээр амьдарч байсан аймшигтай амьтад

2015-03-26, 05:48
47,613
Сүүлийн үед хүн төрөлхтөн амьтдыг өсгөж үржүүлэх, хамгаалах тал дээр нэлээд анхаарал хандуулж байгаа билээ. Гэхдээ ихэнхидээ өхөөрдөм амьтад үхэж байгаа нь харамсалтай. Харин одоо та бүхэнд хүргэж буй амьтдын хувьд устаж үгүй болсонд баярламаар ч юм шиг, тийм л зүүдэнд ором амьтад байгаа.
Манай дэлхий дээр амьдарч байсан аймшигтай амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жекелоптерус
Энэхүү амьтан нь ихэнхидээ усанд амьдардаг байсан байна. Гэхдээ одоог хүртэл амьдарч байсан бол бидэнд ямар сэтгэгдэл төрөх байсан бол гэдэг хачирхалтай. Аймшгийн кино ч хийх шаардлагагүй болох байсан биз ээ.

www.caak.mn

2. Псевдопулекс
  2 см-ийн урттай амьтан боловч, үсэрдэг амьтан юм. Бараг л бөөс гэхэд болно. Тиймээс гадуур явж байхад таны биен дээр наалдчихвал арилгах гэж нэлээд хэцүүдэх болов уу.

www.caak.mn

3. Артроплевр
2.5 метрийн урттай, олон хөлт амьтан. Хэрвээ энэ амьтан устаагүй байсан бол ресторануудад энэ амьтны махаар хоол хийж, арьсаар нь төрөл бүрийн гоёл чимэглэлийн зүйл хийх байсан биз ээ.

www.caak.mn

4. Мегалани
7 метрийн урттай энэ аварга гүрвэл нь хутга мэт хурц шүдтэй. Үүнээс гадна маш хортой бөгөөд махчин амьтан юм. Гэхдээ хүмүүс энэ амьтны махыг их идэх болсноор устсан байна. Хүн төрөлхтөн гэдэг хоёр нүүртэй амьтан болох нь үүгээр батлагдаж байгаа болов уу.

www.caak.mn

5. Богино хошуут баавгай
Нэг тонн орчим жинтэй, 4 хөллөсөн үедээ хоёр метрийн өндөртэй бол, 2 хөл дээрээ зогсвол 4.5 метрийн өндөртэй болдог байна. Тэрээр зугатсан ч гүйцэж, модон дээр авирсан ч, унагааж иддэг байсан гэнэ.

www.caak.mn

6. Хааста бүргэд
Эдгээр бүргэдүүд Шинэ Зеландад амьдарч байсан бөгөөд хүнийг төвөггүй шүүрэн авч явдаг байсан гэнэ. Нэг бүргэд 140 кг-ийг өргөх чадвартай байжээ.

www.caak.mn

7. Гигантопитек
Аварга том сармагчингууд. Одоогийн Йети хэмээх хүн сармагчин амьд гарсан Гигантопитек байх магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Тэрээр маш ичимхий амьтан бөгөөд хүнтэй нэлээд төстэй амьтан юм байна.

www.caak.mn

8. Энтелодон
Ойд зэрлэг гахайтай таарна гэдэг аймшигтай зүйл. Гэхдээ энэ нь хүнээс ч өндөр, аварга том биетэй гээд төсөөлөөд үз дээ. Дээрээс нь махчин амьтан шүү.

www.caak.mn

9. Дунклеост
Энэ нь 20 метрийн урттай, 4 тонн орчим жинтэй аварга загас юм. Хэрвээ эдгээр амьтад устаагүй байсан бол далайн аялал бидний хувьд мөрөөдөл болох байсан юм. Түүний шүднүүд яг л завийг дундуур нь хуваахад зориулагдсан мэт хурц байсан гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()