Өвчин туссан эсэхээ хэрхэн мэдэх вэ?

2016-07-15, 15:01
67,267

Бидний арьс, хумс, биеийн өнгөн хэсгүүд бол дотор эрхтэн болон хүрээлэн буй орчны хор хөнөөлийг бэлээхэн хэлээд өгдөг толь билээ. Хэрвээ таны арьс хуурайших, мэнгэ ихсэх, уруул хагарах, хүзүү үрчлээтэх шинж тэмдгүүд илэрвэл дараах өвчлөлд өртсөн байх магадлалтай. Тиймээс өөртөө анхаарах юмуу цаг алдалгүй эмчид хандсан нь дээр хэмээн зөвлөх байна.

Өвчин туссан эсэхээ хэрхэн мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Уруул хагарах
Уруул хагарах бол орчны нөлөөнөөс ихэнхдээ үүддэг. Хэт хуурай, салхитай, жиндүү хүйтэн цаг агаарын нөхцөлд уруул хуурайшин, чийгээ алдаж, хагардаг. Түүнчлэн ходоодны хүчил ихэдсэнээс мөн витамины дутагдлаас болж хагарч, цус шүүрэх нь бий. Тиймээс аль болох ус сайн ууж, тослог ихтэй хоолноос татгалзаж, уруулны тос түрхэх, хэлээрээ шилэмдэхгүй байвал зүйтэй.



2. Нүд улайх
Бидний нүд болор, солонгон бүрхэвч, эвэрлэг бүрхэвч, цагаан хальс, хүүхэн хараа гэх давхаргуудтай. Нүдний цагаан хальс (хэсэг) шарлах, улайх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл элэгний өвчлөл болон вирусын халдвар авсан байх магадлалтай. Мөн түүнчлэн тархины даралт ихсэх үед нүд улайдаг ажээ.



3. Хумс хэврэгших
Хумс бол хүний биеийн дотор юу болж байгаа, юу болохгүй байгааг бэлээхэн илтгээд өгдөг гоо сайхны болон эрүүл мэндийн “тунгалаг” толь юм.  Таны хумс шарлаж байгаа бол бөөрний өөрчлөлт, чихрийн шижин, элэгний үрэвсэл, төмөр болон цинкийн дутагдалд орсон байж болно. Түүнчлэн бүсгүйчүүд байнга хумсаа будах аваас хумс “амьсгалах агааргүй” болж химийн будганд хорддог. Тиймээс хэсэгтээ будалгүй азнаарай. Хумс цайрч байгаа бол бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсаны шинж.

Хумсны толио арзгар болж, зүүгээр шивсэн мэт харагдах нь юуг илтгэдэг вэ гэвэл үе мөчний үрэвсэл, хайрст үлд өвчтэй болж байгааг анхааруулдаг. Хумсны эргэн тойрон дахь арьс сөрөх бол бараг л хүн болгонд байдаг асуудал тул нэг их тоогоод байдаггүй. Энэ нь гар хуурайших, ходоод хямрах, хэт их антибиотек хэрэглэх (Антибиотекийн зохистой хэрэглээний тухай ЭНД дарж үзнэ үү) зэргээс үүдэлтэй. Тиймээс өдөрт дунджаар 8 аяга ус уух, гараа чийгшүүлэх, хэт хүчилтэй савангаар угаахгүй байх хэрэгтэй.



4. Мэнгэ, нөсөө нэмэгдэх
Ахимаг насны хүмүүст ихэвчлэн илэрдэг уг шинж тэмдэг нь нүүр, цээж, нуруу, гаран дээр том том толбо үүсэх, мэнгэ нэмэгдэх бөгөөд энэ нь цаагуураа арьсны өвчин байж болох талтай. Хэрвээ таны арьсан дээрх мэнгэ, нөсөө толбо огцом нэмэгдэж байгаа бол арьсны эмч дээр очиж үзүүлсэн нь дээр.



5. Хоолой бөмбийх
Энэ бол яаж ч бодсон ноцтой шинж тэмдэг. Бамбай булчирхай, эсвэл менингит байх өндөр магадлалтай. Тиймээс цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай шүү.



6. Алга улайх
Алга улайж, загатнаж эхэлвэл энэ нь архи, элдэв хурц хоол хүнс, саван, гоо сайхны бүтээгдэхүүн зэргээс харшилсан байх магадлалтай, түүнчлэн арьсны үрэвсэл, толбот үлд байх өндөр магадлалтай юм.



7. Хөмсөг шингэрэх, унах
Хөмсөг шингэрэх, унах зэрэг н бамбай булчирхайнаас гадна арьсны демодекс хачигтайн шинж байдаг.



8. Гар, хөл амархан хөрч, даарах
Байнга л хүйтэн гар, хөлтэй явдаг, амархан даардаг, бээрэг хүмүүс байдаг шүү дээ. Бид л тоодоггүй болохоос угтаа бол “Рейнаудын өвчин” хэмээх өвчлөл аж. Энэ нь цусны эргэлт удааширч, гар хөлийн үзүүрт хүрч чадахгүй байдгаас үүдэлтэй. Хэдийгээр амь насанд хал тарихаар аюултай биш ч гэлээ анхаарахгүй удвал гар хөл бээрэх төдийгүй, толгой эргэх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд илэрч, тогтдог. Үүнийг эмчлэхийн тулд халуун усанд тогтмол орж байх, хөнгөхөн дасгал хөдөлгөөн хийх, хүнсний ногоо, мах зэрэг илчлэг ихтэй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байх, агаар салхинд сайн гарч, Д витамин шингээх зэргээр эмчилж болно.



9. Хацар, хамар улайх
Энэ нь гоо сайханд маш аюултай өвчний нэг хэлбэр юм. Ихэнхдээ ахимаг нас буюу 30-35 насныханд элбэг тохиолдох бөгөөд хацар, хамар хавиар гүвдрүүтэх, улайх, загатнах шинж тэмдэг илэрдэг. Энэ нь салстын үрэвсэл, болон элэгний үйл ажиллагаа доголдсоноос үүдэлтэй.



10. Цагаан үс
Цагаан үс ихсэх нь мөн л ахимаг насныханд тохиолддог хэвийн зүйл. Харин 30 хүрээд л бууралтаад эхэлж байгаа бол цус багадалт, тэжээлийн дутагдал, В витамин дутагдах, эмчлэгдээгүй бамбай булчирхайн хүндрэл, тамхи их татах зэргээс болж байгаа гэсэн үг. Тамхи татахад биеийн эд эсийн хүчилтөрөгч багасдаг тул үс эрт бууралтахад шууд нөлөөлдөг байна.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()