Элит гэж өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүсийн хандлага

2022-09-07, 09:47
4,046
Элит гэж өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүсийн хандлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Завханд таг хөдөө зам дээр шөнө дунд нэг ланд эвдэрсэн байхтай таарсан юм. Жолооч нь гар өргөж гүйж ирээд машин эвдэрсэн, хоол унд, ус байдаггүй, эхнэр хүүхдүүд даараад зутраад та хэд эхнэр хүүхдүүдийг маань төв руу дөхүүлж өгч тус болооч гээд ирсэн. Бид ч "За тэгье, чихээд суучих" гээд хоёр жоохон хүүхэдтэй эмэгтэйг машиндаа чихэж суулгаад цааш явлаа.

Мэдээж хүн юм болохоор нөгөө эмэгтэйтэй мэнд мэдэх гээд яриа өдөх гэсэн нээх юм ярьсангүй. Харин хоёр хүүхэд нь ээлжлэн шээмээр байна, баамаар байна, дотор муухайраад байна гээд л. Хэсэг яваад л зогсоно. Хэсэг явж байгаад нөгөө эмэгтэй "Тамхи татчих уу?" гэхээр нь "Аан, машинд хүний өөрийн олон хүүхдүүд байна, хэдүүлээ зогсож байгаад гадаа татчих" гэж хэлээд дахиад л зогслоо. За тэгээд нөгөө эмэгтэй машинаас бууж тамхиа татаад эргээд суусан. Бид ч байгаа ус боорцгоо хүүхдүүд нь өгөх гэтэл ээж нь "Хэрэггүй ээ" л гэж байна. Хүүхдүүд нь өлсөөд байна идмээр байна гэтэл нөгөө эмэгтэй "Хүний ууж байсан заваан шүлстэй усаар яах гээд байгаан" гэж авч байна. Би тэгэхээр нь "Аан, наад ус чинь шинэ ус байгаа юм аа, бид дэлгүүрээс авсан юм аа" л гэлээ. Тэгсэн ч хүүхдүүддээ өгсөнгүй. Биднээс сэжиглэж байгаа нь илт. Бид тийм хүн сэжиглэхээр хүмүүс биш л гэж бодоод байгаан.

Бид Улиастай руу чиглээд явж байлаа. Замд нэг ойрхон сум байвал дэлгүүр ормоор байна гэж байна. Би ч зөвшөөрөөд явж байтал утсан дээрээсээ харсан юм уу, "Баруун эргээд 20 км яваад нэг сум байна. Тийшээ явчих" гэхээр нь "Шөнө дунд болж байна, тэгээд ч зам нь хэр байгаа гэдгийг нь мэдэхгүй" гэтэл "Мөнгийг нь өгөөд явчих уу, хэдэн литр бензин ордог юм бол, би дүүргээд өгч болох уу, дээр нь хөлсийг нь хангалттай өгчихье, та нарт хэрэгтэй л байлгүй" гэнэ ээ. Би бүр шоок, би мөнгө харж суулгаагүй шдээ. Би Хот хоорондын тээвэрт яваагүй, такси биш. Хоёр хүүхдийг нь хараад өрөвдөөд, хүн ёсоор хандаж суулгасан юм.

Би тэгэхээр нь "Хэрэггүй ээ, бид мөнгө хараагүй, тэгээд ч 40 км яваад Улиастай орлоо" гэтэл "Та нарт уг нь мөнгө нь хэрэгтэй биз дээ" энэ тэр. Хандлагаас нь харвал Та нар, бид нар. Танай зиндаа, миний зиндаа өөр. Би Ланд унадаг, та нар Приус унадаг. Нэг тийм элит гээд өөртөө итгэсэн, хүн чанар, хүний мөс үнэртэхгүй, хүйтэн харилцаатай. Тэгвэл ийм хүмүүс миний машин эвдрээд гар өргөж байвал зогсох болов уу? бараг үгүй л байх.

Бүх хүмүүс ийм биш ч гэсэн өөрсдийн байгаа байдалдаа нэг тийм зиндаа үүсгээд бусад нь харц ард мэтээр харж байгаа хүмүүс ийм л эготой болдог юм шиг байна. Бид мөнгөтэй гэхдээ Приус унадаг байвал яах уу? Зүгээр л Өгөөжийн Жимст идэх дуртай тэрбумтан байвал яах уу? Нэг л их цэрэг ногоон эрээн хувцас өмсөж том машин унахаараа өчүүхэн сэтгэлдээ дутуугийн комплексоо дүүргэж аархаад байгаа олон залуустай тааралдаж байна.

Янжаа Сугар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()