Францад 2 жил амьдарсны дараа би эдгээр зүйлсийг сурсан

Та Франц улсын талаар хэр их мэдэх вэ? Нөгөө л улиг болсон Эйфелийн цамхаг, шинэхэн жигнэмэг, халуун кофе, романтик газар хэмээх төсөөлөл танд орж ирж байна уу? Тэгвэл тэр бодлоо нэгэнт авч хаях цаг нь нэгэнт болжээ. Бодит байдал дээр Францын өдөр тутмын амьдрал жуулчны амьдралаас тэс өөр байдаг байна. Нэгэн гадаад жуулчин франц улсад 2 жил амьдарсны эцэст тухайн улсын талаарх бодит төсөөллийг гаргажээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Францад 2 жил амьдарсны дараа би эдгээр зүйлсийг сурсан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Байр түрээслэхэд тун ярвигтай

Франц бол орон сууцны тал дээр нэлээд асуудалтай газар. Гадаадын иргэнд битгий хэл Францын иргэнд ч байр олох нь хэцүү байдаг ажээ. Мөн түрээслэгч нь байр үзэхээр ирэхдээ өөрийн анкет болон цээж зургаа авчирч эзэнд нь өгдөг. 9 м.кв-тай, нийтийн ариун цэврийн өрөөтэй байранд амьдрах нь Францчуудын хувьд энгийн үзэгдэл ба  тэдний хувьд 25-30 м.кв-тай байр маш том хэмжээтэй санагддаг гэнэ шүү. Харин гэртээ угаалгын машинтай байна гэдэг нь нэлээд тансаг зэрэглэлд тооцогддог байна.

Байр түрээслэхэд тун ярвигтай

2 Франц үндэсний хоол

Францын үндсэн хоолонд багет, гич, бяслаг болон гахайн мах багтдаг. Францчуудын хувьд хамгийн алдартай өдрийн хоол нь цөцгийн тос, гахайн махтай сэндвич, киш лорен болон крок-месье ордог байна. Киш гэдэг нь Францчуудын хувьд бараг л пицца гэсэн үг бөгөөд ихэнхдээ хөргөгчинд үлдсэн хүнсээрээ л хийчихдэг байна. Францчуудын хувьд нарийн боов маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа хоолоо хийх, ширээгээ засах, хачир бэлдэх зэрэгт хоол идэхээсээ илүү их хугацааг зарцуулдаг. Тэдний хувьд хоолны амтыг бүрэн гүйцэд мэдэрч, бага багаар идэх нь томоохон соёлуудын нэгт тооцогддог.

Франц үндэсний хоол

3 Өртөг өндөр

Халаалтын өртөг Францад нэлээд өндөр байдаг. Тиймээс халаалтын зардлаа хэмнэхийн тулд тэд байраа бараг л халаадаггүй бөгөөд ихэнхдээ 14-15 градусын дулаанд л амьдардаг  байна. Заримдаа гадаа нь гэрээсээ илүү дулаан байх тохиолдол бий.

Өртөг өндөр

4 Зарим зүйлсийг тэвчихийн аргагүй

Франц нэлээд хүнд сурталтай орон. Учир нь ямар нэгэн бичиг баримт бүтээхийн тулд олон төрлийн цаас цуглуулж, хэд хэдэн удаа хувилаж, ориг хувь, зураг, анкет бөглөх гээд маш олон зүйл шаардлагатай болдог. Харин дараа нь цуглуулсан бүх баримтаа энгийн шуудангаар явуулах хэрэгтэй. Хамгийн чухал нь бүхий л бичиг баримт, чекийг үргэлж хадгалах шаардлагатай. Хэзээ хэрэгтэй болохыг нь та мэдэхгүй.

Зарим зүйлсийг тэвчихийн аргагүй

5 Найман сард нийтээрээ амардаг

Францчууд ээлжийнхээ амралтыг жилийн өмнөөс төлөвлөдөг бөгөөд амьдрах байраа эртнээс захиалдаг. Учир нь ихэнхи Францчууд 8 сард амралтаа авдаг бөгөөд энэ үеэр Франц оронд зөвхөн жуулчид л байдаг.

Найман сард нийтээрээ амардаг

6 «Bonjour»

Францчууд маш хүмүүжилтэй, бас халамжтай хүмүүс. Тиймээс Францад очмогцоо «bonjour», «excusez-moi», «pardon», «bonne journée», «bonne soirée», «bon courage», «au revoir» гэсэн үгнүүдийг цээжлэх хэрэгтэй. Энэ үгийг өдөрт хэдэн зуун удаа хэлдэг бөгөөд үргэлж инээмсэглэлтэйгээр эдгээр үгийг хэлдэг байна.

«Bonjour»

7 Ганцхан төмөр замтай

Францад зөвхөн ганцхан төмөр зам байдаг учир дотоодын галт тэрэгний тасалбар их үнэтэй байдаг. Тиймээс Францаар аялж байснаас галт тэргээр Бельги рүү эсвэл онгоцоор Португал орныг зорьсон нь дээр.

Ганцхан төмөр замтай

8 Дарсны орон

Францад өөр орны дарс бараг л олдохгүй. Супермаркетуудад нь ихэнхдээ дотоодын үйлдвэрийн үнэтэй хэд хэдэн дарс байдаг. Ихэнх Францчууд испани дарс амсаж үзээгүй байдаг гэнэ. Францад олон төрлийн усан үзэм байдаг учир бүгдийг нь амтлана гэж бараг л үгүй.

Дарсны орон

9 Өдөр бүр аз жаргалтай байна

Францчууд өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрүүлдэг. Тэд амралтын өдөр өглөө эртлэн зах дээр очиж шинэхэн хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг бөгөөд заримдаа цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж ямар ч стрессгүй амьдардаг байна.

Өдөр бүр аз жаргалтай байна

10 Банкны гүйлгээ хийхэд тун хүндрэлтэй

Францын банкны асуудал нэлээд хүндрэлтэй байдаг гэнэ шүү. Дансны урт дугаарыг өөрөө мэдэх хэрэгтэй бөгөөд мөнгө шилжүүлэх үйл явц хэд хоног ч үргэлжилж мэднэ. Картандаа мөнгө хийх хэрэгтэй болвол тухайн мөнгийг хаанаас авснаа баримтаар баталгаажуулах шаардлагатай болдог байна. Ихэнх Францчууд утсаараа төлбөр төлж болдог гэдгийг ч мэдэхгүй гээд бод доо.

Банкны гүйлгээ хийхэд тун хүндрэлтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()