Бидний бөөрийг өвчлүүлдэг 10 муу зуршил

Бөөр нь бие организм дахь хамгийн чухал үүрэгтэй эрхтнүүдийн нэг билээ. Хорт бодисыг гадагшлуулж, цусны даралт болон давс усны тэнцвэржилтийг хангадаг гээд бөөрний биед үзүүлэх чухал нөлөөг дурдаад байвал дэндүү их юм. Гэвч бид доорх хорт зуршлуудыг хийснээр бөөрөө өвчлүүлж, үйл ажиллагааг нь доголдуулах нь бий. Ингээд хамтдаа бөөрийг өвчлүүлдэг хорт зуршлуудыг мэдэж авцгаая.

Бидний бөөрийг өвчлүүлдэг 10 муу зуршил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Давсны хэт их хэрэглээ

Хоол хүнсэндээ их хэмжээний давс хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэж, бөөрөнд дарамт учруулдаг болохыг эрдэмтэд олж тогтоосон байна. Давс нь бөөрний чулуутай болоход нөлөөлдөг бөгөөд үр дүнд нь бие амархан сульдаж, шээх үед өвдөлт мэдрэгдэж, дотор муухайрдаг. 

Давсны хэт их хэрэглээ

2 Өвчин намдаагч их уух

Аспирин, ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэлүүдийг хүмүүс хамгийн ихээр хэрэглэдэг. Гэвч эдгээр нь бөөрийг гэмтээж, үйл ажиллагааг нь доголдуулдаг байна.

Өвчин намдаагч их уух

3 Мах их идэх

Мах нь уургаар баялаг, тэжээллэг хоол хүнс юм. Гэвч маханд агуулагдах төрөл бүрийн найрлагыг биеэс гадагшлуулахын тулд бөөр их хэмжээгээр ачааллах  хэрэгтэй болдог. Харин уг үйл явц явагдаж байх үед бөөрөнд чулуу үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Иймд та хоол хүнсэндээ махыг хэтрүүлэлгүйгээр аль болох тохируулан хэрэглэж байгаарай.

Мах их идэх

4 Хийжүүлсэн ундаа уух

Бид бүгд хийжүүлсэн ундаа уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг сайн мэддэг. Тэгвэл хийжүүлсэн ундаа нь бөөрийг өвчлүүлэхэд ихээхэн нөлөөлдөг байна. 2009 онд 3000 эмэгтэйг оролцуулан нэгэн судалгаа хийжээ. Үр дүнд нь өдөрт 2 буюу түүнээс дээш хийжүүлсэн ундаа уудаг эмэгтэйчүүдийн бөөр хийжүүлсэн ундаа огт уудаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад өвчлөх магадлал 30 хувиар илүү байсан гэнэ. 

Хийжүүлсэн ундаа уух

5 Хангалттай ус уухгүй байх

Ус нь бөөрний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, бөөрний үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг байна. Мөн бие организм шингэний дутагдалд орсноор цус өтгөрдөг бөгөөд энэ нь бөөрөнд сөргөөр нөлөөлдөг аж. Энэ үед шээс тод шар өнгөтэй болж, хувирах нь бий. Тиймээс өдөрт 7-8 аяга ус ууж хэвшээрэй.

Хангалттай ус уухгүй байх

6 Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идэх

Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнүүд нь давс болон фосфорын өндөр агууламжтай байдаг. Давсны бөөрөнд үзүүлэх нөлөөг бид дээр дурдсан билээ. Харин фосфорын хувьд бөөр болон ясанд сөргөөр нөлөөлдөг байна. Иймд болж өгвөл хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнээс зайлсхийнэ үү.

Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идэх

7 Бие барьсан загвартай дасгалын хувцас өмсөх

Бие барьсан загвартай, дасгалын хувцас нь цусны урсгалыг боогдуулж, улмаар цус бүлэгнэхэд хүргэх нь бий. Энэ нь биед их хэмжээний хорт бодисыг бий болгох үндэс болдог аж. Шинж тэмдэг нь шээсний өнгө бараан болж илэрдэг байна.

Бие барьсан загвартай дасгалын хувцас өмсөх

8 Цээж хорсохыг болиулах үйлчилгээтэй эм, бэлдмэлийг хэрэглэх

Эрдэмтдийн үзэж буйгаар цээж хорсохыг болиулах үйлчилгээтэй эм, бэлдмэл тогтмол хэрэглэх нь бөөрийг өвчлүүлдэг гэж үзжээ.

Цээж хорсохыг болиулах үйлчилгээтэй эм, бэлдмэлийг хэрэглэх

9 Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх

Согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг болохыг хэд хэдэн удаагийн судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж, биед хорт бодисыг их хэмжээгээр хуримтлагдахад хүргэдэг аж. Иймээс та согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнүүдийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэйг анхаарна уу. 

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх

10 Тамхи татах

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, тамхи татдаг хүний бөөр огт тамхи татдаггүй хүний бөөртэй харьцуулахад өвчлөх магадлал 5 дахин их байдаг гэнэ. Тамхи татсанаар цусны даралт буурч, үр дүнд нь бөөрний цусан хангамж мууддаг аж.

Тамхи татах

Бөөр гэдэг эрхтэн бидний биед ямар чухал нөлөө үзүүлдэг болохыг та мэдэж авлаа. Тиймээс бөөрөө өвчлөхөөс цаг ямагт сэргийлж, дээрх хорт зуршлуудаас салахыг зөвлөе. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()