Фэйсбүүкийн дараагийн 10 жилийн төлөвлөгөө юу вэ?

Өдгөө бидний өдөр тутамдаа ашиглаж буй, олон нийтийн сүлжээний хаан гэгддэг “Фэйсбүүк” компани өөрсдийн дараагийн 10 жилийн бодит төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Бүхий л компаниуд улам тэлж, өргөжихийг хүсдэгийн адилаар “Фэйсбүүк” ч мөн ирээдүйгээ илүү дэвшилтэт, хөгжингүйгээр төлөвлөжээ. 

Фэйсбүүкийн дараагийн 10 жилийн төлөвлөгөө юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербэрг өнгөрсөн долоо хоногт болсон  “F8” арга хэмжээний үеэр компанийхаа 10 жилийн төлөвлөгөөг танилцуулж, олныг алмайрууллаа. Тэдний нэн тэргүүнд тавих эрхэм зорилго нь дэлхий нийтийг жинхэнэ утгаар нь холбох технологийг цогцлоож, бүтээлүүдээ хэрэглэхэд илүү хялбар, хөгжилтэй, олонд хүртээмжтэй байлгахаар төлөвлөсөн гэнэ.  

1 Экосистемийг төгс болгоно

Фэйсбүүк бол бизнес эрхлэгч болон үйлчлүүлэгч нарыг холбох гүүр юм. Өнөөдөр 50 гаруй сая бизнес эрхлэгчид Фэйсбүүкийг ашиглан, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Өнгөрсөн жил гэхэд л Фэйсбүүк компани зөвхөн сурталчилгаанаас 18 тэрбум долларын ашиг олсон аж. Иймд ойрын хугацаанд мессенжэрийн аппликэйшнээ хөгжүүлэн, сурталчилгаа байршуулах боломжтой болгож, үйлчлүүлэгч, харилцагчдийг олноор татах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Экосистемийг төгс болгоно

2 Аппликэйшнүүдээ хөгжүүлнэ

  • - “WhatsApp” 1 тэрбум долларын ашигтай ажилладаг.
  • - “Facebook Group” 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй.
  • - “Messenger” 900 сая хэрэглэгчтэй.
  • -  Өдөр бүр 500 сая хүн “Facebook”-д бичлэг үздэг.
  • - 400 сая хүн “Instagram” ашигладаг.
  • - Өдөр бүр “Facebook”-ээс 1.5 тэрбум хүн хайлт хийдэг.

 

Аппликэйшнүүдээ хөгжүүлнэ

3

Тус компани нь “Фэйсбүүк” хуудаснаас гадна олон аппликэйшнтэй бөгөөд эдгээр нь ч олон хэрэглэгчтэй, ашиг орлого ихтэй байдаг юм. Энэхүү үзүүлэлт нь хэн бүрийн анхаарлыг эрхгүй татаж, гайхшралыг нь төрүүлэх боловч тус компанийхан үүнийгээ улам өргөжүүлэх, олонд нэвтрүүлэх бодолтой байна. Аппликэйшнүүдээ илүү сонирхолтойгоор өндөр түвшинд хөгжүүлж, олны анхаарлыг татах нь тэдний эрхэм зорилго ажээ. Мэдээж нэмж өөр шинэ аппликэйшн гаргах бөгөөд хамгийн гол нь чанарыг эрхэмлэнэ гэв.

4 Яг одоогийнх шигээ ажиллана

Холыг ойртуулж, хоёрыг учруулах шидтэйгээс гадна мэдлэг, мэдээллээр хангаж, уйдах завгүй байлгадаг “Фэйсбүүк” нь өнөө цаг үеийн технологийн ноён нуруу, гол цөм нь билээ. Тиймээс цаашдаа ч энэ эрчээ алдахгүйгээр ажиллаж, үргэлж тэргүүлэгч байхыг зорилтоо болгожээ.

Яг одоогийнх шигээ ажиллана

5

Мөн тэд хараагүй хүмүүст зориулан, хэн ямар зураг нийтэлсэнийг тайлбарлаж өгөх цахим яригчийг бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна маш олон нууц шинэ санаанууд байгаа бөгөөд үүгээрээ ч дэлхий байлдан дагуулна гэдэгтэй итгэлтэй байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()