Онгоцны нисгэгчдийн нэг өдрийн амьдрал

Одоо үед охид болгон онгоцны үйлчлэгч болохыг хүсч, хөвгүүд бүр нисгэгч болохыг мөрөөддөг болжээ. Тэгвэл тэдний атаархлыг улам бүр төрүүлэхүйц гайхалтай нэгэн мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Австралийн “QantasLink” авиа компанийн нисгэгч 26 настай Том Кросс (Tom Cross) хүмүүсийн тэр болгон мэддэггүй нисгэгчийн амьдралыг өөрийн цахим хуудсандаа нийтэлж, олон сая хүний анхаарлын төвд ороод байна.
Онгоцны нисгэгчдийн нэг өдрийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэрээр интернэтэд од болсон төдийгүй “QantasLink” компаний нэрийг давхар сурталчилж байгаа ажээ. Түүний инстаграм хуудас 50,000 дагагчтай.



Хөгжилтэй селфи, тэр бүр хараад байхгүй ховор зургууд нь үнэхээр ер бусын санагдана.
 

 
Олон орноор аялдаггүй энгийн ажил хийдэг бидний зураг дандаа "газар"-т авахуулсан байдаг бол Кроссын зурагнууд үргэлж тэнгэрт, үүлнээс ч дээр авахуулсан байх ажээ.



Кросс өөрийн цахим хуудсандаа: “Хэдийгээр онгоцны ажилтнууд бусдад үнэхээр сүрдэм сайхан, атаархмаар харагддаг ч яг үнэндээ олон цагаар нисч, нэг газраас нөгөө рүү шувуу шиг нүүдэллэн амьдардаг тул гэр бүл найз нөхөдтэйгээ ч уулзах завгүй, баярын өдрийг ч гэртээ өнгөрүүлж чаддаггүй сул тултай. Гэхдээ л би ажилдаа дуртай шүү” хэмээн бичсэн байна.













Харин Сара Стегар (Sarah Steegar) бол АНУ-ын авиа компанийн онгоцны үйлчлэгч бөгөөд зөөлөн аядуу хоолойгоороо олонд танигдсан нэгэн. Түүний хувьд ажил амьдралаа олон нийтийн сүлжээгээр сурталчилж бусдаас урмын үг сонсох нь стрессээ тайлах хамгийн шилдэг аргад тооцогддог байна.     



Америкийн уугуул Стегар Англи улсад 6 жил амьдарсан бөгөөд буудалласан газар болгоныхоо зургийг цахим хуудсандаа нийтэлдэг. Түүний зургуудаас харахад онгоцны үйлчлэгч болон нисгэгчид чамгүй их хангамжтай, тансаг амьдралтай нь илт байлаа.  




Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()