1
Аз жаргалын даавар
Зарим хүмүүс биеэ өөрчлөх болгонд аз жаргалын даавар эндорфин ялгарч, эерэг мэдрэмж авдаг. Үүнээс болоод хүмүүс биеэ цоолох, шивээс хийлгэх мөчөө аз жаргалтай үе гэж дурсаж, түүнийгээ дахин давтах хандлагатай байдаг.
2
Урлаг
Зарим хүмүүс өөрийгөө чимэхийн тулд хувцас эсвэл будалт хэрэглэдэг бол зарим нь өөрсдийнхөө арьсыг ашигладаг. Шивээс хийдэг хүмүүс үүнийгээ уран зургийн нэг хэлбэр гэж үздэг байна.
3
Өөрийн гэсэн үзэмжийг бий болгоно
Хүн бүхэн өвөрмөц, гэхдээ зарим хүмүүс илүү өвөрмөц болохын тулд бие дээр ганцхан төрлийн өөрчлөлт хийх дуртай байдаг. Тэд бусдаас онцгой байж, ялгарахыг хүсдэг. Энэ нь тэдэнд өөрсдийн хувийн шинж чанарыг бий болгоход тусалдаг.
4
Дурсамж хадгалах
Биеийн өөрчлөлтийг сэтгэл санаагаа дээрдүүлэх арга болгон ашиглах боломжтой. Хайртай, дотны хэн нэгнээ алдсан, хэцүү зүйл туулсан эсвэл чухал үйл явдлыг мөнхжүүлэхийг хүссэн хүмүүс ихэвчлэн эдгээр үйл явдлыг арьс, бие дээрээ авч үлдэхийг илүүд үздэг.
5
Уламжлал
Хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу шивээс хийлгэх нь бий. Зарим соёлд нас бие гүйцсэний тэмдэг болгон шивээс хийдэг.
6
Чанга байдал
Ямар нэг саад бэрхшээлийг давах гэж оролдож байгаа хүмүүс өөрийн гадаад төрхөө өөрчлөх замаар өөрсдийгөө зоригжуулдаг. Тэдгээр хүмүүс үүнийг эр зориг, хатуу чанарыг нотолгоо болно гэж итгэдэг.
7
Энэ бол бусадтай холбогдох арга
Бүх хүмүүс тодорхой нийгмийн хүрээлэлд хамрагдахыг хүсдэг. Бие махбодио өөрчлөх дуртай өөр нэг хүнтэй найзлахын тулд түүнтэй адил өөрчлөлт өөртөө хийдэг хүмүүс бий.
8
Гэнэт санаа төрөх
Биеэ цоолох, шивээс хийлгэх, биеийн бусад өөрчлөлт хийлгэсэн хүн болгон үүний талаар сайтар тунгаан бодсоны дараа хийдэггүй. Зарим нь үүнийг шууд тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс болж хийдэг. Тиймээс олон хүн шивээсээ нуун далдалж, бүр арилгадаг. Чухамдаа шивээстэй хүмүүсийн 17 хувь нь шивээс хийлгэсэндээ харамсдаг бөгөөд түүнийгээ арилгах арга эрэлхийлдэг ажээ.