Парист болсон осол
Диана гүнжийн зохион байгуулдаг байсан сайн дурын үйл ажиллагаа түүнийг дэлхий даяар алдартай болоход нөлөөлсөн. Жишээлбэл Анголд байгалийн тэсрэх бөмбөгийг ашиглахыг хориглох ажлын хүрээнд тэсрэх бөмбөгийн идэвхтэй талбайгаар явсан. Мөн ДОХ нь хүрэлцэх замаар дамждаггүй болохыг өөрийн биеэр баталсан юм. Харамсалтай нь сайхан сэтгэлт бүсгүйн ажил, амьдрал гунигтайгаар төгссөн.
Эмнэлгээр зочлож буй Диана гүнж, 1988 он
Аймшигт осол болох үед буюу 1997 оны зун Диана гүнж өөрийн найз залуу Доди Аль-Файедын хамт Парист байсан юм. Гүнж, ханхүү Чарльзаас харилцаагаа албан ёсоор тасалсны дараа Додитой болзож эхэлсэн бөгөөд тухайн орой хосууд оройн зоог барихаар Ритц зочид буудлын ресторанд орсон байна. Гэвч эргэн тойрны хүмүүс болон сэтгүүлчид хосуудад тайван хооллох боломжийг олгохгүй байсан тул тэд 10 минутын дараа зочид буудлыг орхиж гарсан аж.
Папараццийн дуран Диана болон Доди нарыг бараг л мөрдөж байсан гэхэд болно.
Хосууд буудлын нууц хаалгыг ашиглаж, хувийн автомашинаараа буудлаас гарсан бөгөөд сэтгүүлчдийг төөрөгдөлд оруулахын тулд дахин нэг машин ашигласан байна. Хэдийгээр ийнхүү болгоомжтой байсан ч буудлаас хөдлөөд ердөө 2 минутын дараа Пон-д'Альма түнээлийн шонг мөргөж осолджээ. Ослын улмаас Доди болон жолооч нар газар дээрээ амиа алдсан бол Диана гүнж эмнэлэгт амьсгал хураасан байна.
Хэдийгээр маш болгоомжтой байсан ч осол болсон.
Гүнжийн сүүлийн үгс
Гүнжийг нас барснаас хойш 20 жилийн дараа түүний сүүлийн үгс ил болсон байна. Тухайн үед хэргийн газар түрүүч Ксавье Гурмелон өөрийн багийнхантай ирж ажилласан бөгөөд бусад багийнхан жолооч болон Додид анхаарал хандуулж байх үед тэр Диана гүнжийг хамгаалж байжээ.
Энэ үед гүнж нүдээ нээж “Бурхан минь, юу тохиолдсон бэ” гэж хэлсэн байна. Ксавье гүнжийг тайтгаруулж, түүний гараас атгаж “Бүх зүйл сайхан болно” хэмээн хэлжээ. Түрүүч гүнжид анхны тусламжийг үзүүлсэн бөгөөд түүнийг амьд гарч чадна гэдэгт итгэлтэй байсан гэнэ.
Диана гүнжийн цогцсыг Их Британи руу авчрав.
Гунигтай төгсгөл
Хэдийгээр Ксавье Гурмелон гүнжид анхны тусламжийг үзүүлсэн ч гүнж эмнэлэгт сэргэхгүй байсаар амьсгал хураасан байна. Эмч нарын хэлж байгаагаар ослын улмаас Дианагийн уушгины артерийн судас хагарсан байсан гэнэ. Диана гүнж нас барсан талаар мэдээлэл дэлхий дахиныг уйтгар гунигт автуулжээ. Дэлхийн ихэнх хүмүүс түүний араас гуниглаж, эмгэнэл илэрхийлж байсан юм.
Чарльз ханхүү болон Диана нарын хүүхдүүд ээжийнхээ шарил дээрх цэцгийг харж байна.
Гүнжийн оршуулгын ёслол 1997 оны 9-р сарын 6-ны өдөр болж уг ёслолд олон зуун мянган хүн цуглажээ. Үүнээс гадна оршуулгын ёслолыг зурагтаар гаргасан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн 3 тэрбум орчим хүн үүнийг үзсэн байна. Диана гүнжийг төрөлх нутаг болох Нортгемптонширийн Олторпт оршуулсан аж.
Диана гүнж болон Доди нарын дурсгалын хөшөө.
Дианагийн ах Лорд Спенсер энэхүү хэрэгт сэтгүүлчдийг буруутгажээ. Учир нь тэд гүнжийн араас өдөр, шөнөгүй дагаж бүсгүй зугтах оролдлого хийснээр ийнхүү амиа алдсан гэжээ.