Гайхалтай 10 давхцал

2014-08-30, 23:08
42,739
Хүмүүс бидний амьдралд тааж баршгүй сонин содон зүйлс тохиолдсоор байдаг. Бид ч заримынх нь гэрч болдог. Энэ удаа та бүхэндээ дэлхийн түүхэн дахь гайхалтай давхцалуудаас 9-г нь сонгон хүргэж байна. Үнэхээр сонирхолтой, сэтгэл хөдлөм тохиолдолууд байгаа.
Гайхалтай 10 давхцал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Амьдрал, үхэл нь ижил төстэй ерөнхийлөгчид

1963 онд Kennedy ерөнхийлөгчийн амийг хороосны дараа  гаргасан Abraham Lincoln ба John F. Kennedy ерөнхийлөгчдийн ижил төстэй зүйлсийн жагсаалтууд. Мэдээж, тэдний нэрний үсгийг тоолох гэх мэт нь дэмий зүйл боловч, тэдэнд үүнээс илүү адил төстэй зүйлс олон бий:

• Lincoln 1846 онд конгрессын гишүүнээр сонгогдсон бол John F. Kennedy 1946 онд сонгогджээ.
• Abraham Lincoln 1860 онд, John F. Kennedy 1960 онд тус тус ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
• Хоёулаа муу ерөнхийлөгч хэмээн албан тушаал цуцлагдаж байжээ.
• Хоёулаа иргэний эрхийг асуудал болгож байжээ.
• Эхнэрүүд нь хоёулаа Цагаан ордонд амьдарч байхдаа хүүхдээ алдаж байжээ.
• Хоёр ерөнхийлөгч хоёулаа Баасан гаригт буудуулсан.
• Хоёулаа толгойдоо буудуулсан.
• Ерөнхийлөгч Lincoln нь Ford-ын театрт буудуулсан бол, Kennedy ерөнхийлөгч "Ford" машинд буудуулсан байна.
• Хоёулаа Өмнөдийнхөнд хорлогдсон.
• Хоёулаа Өмнөдөөс сонгогдсон.
• Өв залгамжлагчдыг нь хоёуланг нь Jonhson гэдэг байжээ. Lincoln-ий өв залгамжлагч Andrew Johnson  1808 онд төрсөн бол Kennedy-ийн өв залгамжлагч Lyndon Johnson 1908 онд төрсөн байна.
• Аль алиных нь хөлсний алуурчид 3 нэрээр нэрлэгддэг байжээ.
• Аль аль нэр нь 15 үсэгнээс бүрддэг.
• Lincoln-г буудсан Booth театраас зугтаж, агуулахад баригдсан бол, Kennedy-г буудсан Oswald агуулахаас зугтаж театрт баригджээ.
• Booth, Oswald нар хоёулаа шүүх хурлаасаа өмнө алагдсан.
• Lincoln, Kennedy гэсэн 2 нэр хоёулаа 7 үсэгтэй.



2. Уулзахаасаа өмнө 11 настай байхдаа хамт зургаа авхуулсан хосууд
Английн Корнвол дах Aimee Maiden болон Nick Wheeler нар зөвхөн гэрлэх ёстой хайрт хосууд байжээ. Тэд гэрлэхээсээ өмнө Wheeler-ийн эмээ өвөөгийнх рүү явсан бөгөөд гэр бүлийн зургийн цомгоо үзэцгээсэн байна.

Тэнд Nick-ийн Корнволын далайн эрэг дээр гэрийнхэнтэй авахуулсан зураг байлаа. Тэднийг гайхшруулсан зүйл бол тэдний зурагны ард Aimee гэр бүлийн хамт гарсан байжээ.

Aimee-ийн хэлснээр энэ үнэхээрийн итгэмээргүй тохиолдол байсан бөгөөд тэрээр өөрийн зүрх сэтгэлийн хамтрагчаа олсон гэдгийг батлан ярьжээ. Хосууд тун удалгүй гэрлэсэн байна.



3. D-Day Халдлагын кодын нууцыг задруулсан үгийн сүлжээ
Тэтгэвэрт гарсан сургуулийн багш Leonard Dawes 20 жилийн турш Лондонгийн Өдөр тутмын Сонинд үгийн сүлжээ зохиосон нэгэн. Нэгэн удаа буюу 1944 оны 5 сард, Америкийн Юта болон Омаха-ын хийсэн "D-Day" Халдлагын кодын нэр бүхий цуврал үгнүүдтэй түүний зохиосон үгийн сүлжээний хариулт таарчээ.

Хоёр долоо хоногийн хугацаанд, үгийн сүлжээнүүд нь Juno, Overlord, Sword, Mulberry гэх мэт хэд хэдэн нууц кодын нэрүүдийг агуулсан байв. Үүнийг мэдсэн MI5 байгууллага сөрөг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн Dawes-г байцаасан боловч, удалгүй тэдгээр үгсийг санамсаргүй сонгосон гэж үзээд түүнийг сулласан байна.



4. Терроризмын үйл ажиллагаанаас зугтаж чаддаггүй хосууд
Терроризмын үйл ажиллагааг гэрчлэнэ гэдэг итгэмээргүй аймшигтай зүйл. Birmingham–ийн хос Jason болон Jenny Cairns-Lawrence нар долоон жилийн дотор олон улсын аймшигт гурван терроризмын хэргийн гэрч болжээ.

2001 оны 9 сарын 11-нд хосууд, Ихэр цамхагийг халдлагад өртөх үеэр Нью Йорк-д зочилжээ. 2005 оны 7 сард тэд хэдэн өдрөөр Лондон явсан нь 3 галт тэрэг болон автобусны 52 зорчигчийн амьдралыг үгүй хийсэн амиа золиослогчдийн зохион байгуулалттай цувралд халдлагыг гэрчлэхэд хүргэжээ. Мөн хосуудыг мөн 2008 оны 11 сард Мумбайд байх үеэр, тус хотод эмэгнэлт халдлага, буудалцаан болжээ.



5. Урт хугацааны турш төөрөлдсөн ахан дүүс өөрсдөө ч мэдэлгүй ганцхан гудамжны цаана амьдарч байжээ.
Gwent-г дөнгөж 3-хан сартай байхад нь үрчлүүлэхээр болсон байна. Үрчлүүлсэн охин, өнчин өссөн бөгөөд өсч том болоод төөрөлдсөн ах нараа хайж эхэлжээ. Бүсгүй Sid, John хоёрыг амархан олсон боловч түүнд бага ах Chris-г олох арга байсангүй.

Гэвч хайсны эцэст Chris-ийг олсон байна. Хамгийн сонирхолтой нь Chris дүүгийнхээ ердөө гэрийн замын эсрэг талд амьдардаг байсан байна. Бүсгүй ахыгаа хайж эхлэхээс 3 сарын өмнө бие биенээ таньдаг болсон байжээ.



6. Ижил нэртэй, ижил нийгмийн даатгалын дугаар ижил амьдралтай хоёр эмэгтэй
Компьютерийн алдаа америк хоёр бүсгүйд Patricia Ann Campbell гэсэн ижил нэртэй ижил нийгмийн даатгалын дугаартай болгожээ. Бүсгүйчүүд уг алдааг залруулахдаа хэд хэдэн ижил зүйлсээ мэдэж авчээ.

Нэмж хэлэхэд, ижил нэртэй тэд хоёулаа 1941 оны 3 сарын 13-нд төрсөн байв. Тэдний аавууд хоёулаа Robert Campbell нэртэй. Хоёулаа 1959 онд цэрэгт алба хаадаг хүнтэй гэрлэсэн ба хоёулаа 19 болон 21 настай хоёр хүүхэдтэй. Хоёулаа гоо сайханчаар суралцсан бөгөөд нягтлан бодогчоор ажилладаг төдийгүй хоёулаа тосон зурагт сонирхолтой.

Бид одоо хатагтай Campbell-уудыг хамгийн сайн найзууд болох уу эсвэл дайсан болох уу гэдгийг төсөөлж чадах боллоо.



7. Урт хугацааны турш төөрөлдсөн аав охин хоёр нэг сонин дээр гарчээ.
2007 онд, Michael Dick бол өөрийн 31 настай охин Лиза-гаа хайхаар гэр бүлийн хамт Английн эргэн тойрноор явжээ. Тэрээр охинтойгоо 10 жилийн өмнөөс холбоо тасарсан байна.

Dick явсаар "Suffolk Free Press" сонинд хандахаар болжээ. Сонин түүний бусад охидуудынх нь хамтаар сонинд нийтлэх зургийг нь авчээ.

Michael Dick-ийн алдагдсан охин сониныг хараад тэд эргэн нийлсэн байна. Хүн бүрийг гайхшруулахад хүргэсэн зүйл нь Лиза мөн уг зурган дээр тэдний ард гарсан байжээ.

Лиза “Би үнэхээрийн шоконд орсон. Ээж бид хоёр ердөө минутын өмнө яг энэ зураг авсан газар зогсож байсан, зурган дээр бид цаашаа явж байгаа нь харагдаж байна. Үнэхээр итгэмээргүй” -гэжээ.



8. Малайзын агаарын тээврийн MH17 нислэгийн олон давхцлууд
Энэ удаад та маш олон тоо харах болох нь. Саяхан New York Times сонины сэтгүүлч C.J. Chivers 17 ба 7-ийн тоог 2014 оны 7 сард өмнөд Украйнд осолдсон Малайзын MH17 эмгэнэлт нислэгээр онцлон харуулжээ.

Chivers: “Малайзын Агаарын Тээврийн Бойнг 777-9M-MRD онгоц анхны нислэгээ 7-17-97 (1997.07.17)-нд хийсэн бол яг 17 жилийн дараа сүйрсэн” -гэж твиттер хуудаснаа жиргэжээ. Энэ нь анх 7-17-97 нд ниссэн MH17, Бойнг 777 онгоц яг 17 жилийн дараа буюу 7-17-14 (2014.07.14)-нд осолдсон байна.

Мөн 3 сард сураггүй болсон Малайзын Агаарын тээврийн MH370 болон MH17 онгоцонд Голландын дугуйчид байсан байна.

Maarten De Jonge хэмээх Малайзын дугуйчдын багийн гишүүн 3 сард хэтэрхий үдаан түр зогсолт хийхээс зайлсхийж MH370 онгоцыг сэлгэн өөр онгоцонд суусан байна. Тэрээр өөрийн зөн совиндоо итгэн аль хэдийн захиалчихсан байсан MH17-оос арай хямдыг хайсны эцэст нислэгээ цуцалж илүү хямдыг авч чадсан бөгөөд хожим нь уг нислэг түүний амийг аварсан байжээ.



9. 157 жилийн зайтай Mr. Thornton -уудын үйлдсэн ижил хэргүүд
Barbara Forrest, Mary Ashford хэмээх 2 бүсгүй Birmingham-аас ойролцоогоор 5 миль зайтай Английн жижиг тосгон Erdington-д болсон ижил хэргийн хохирогчид юм. Тэдний хэрэгт буруутгагдсан гэмт хэрэгтнүүд хоёулаа Thornton хэмээх нэртэй бөгөөд тэд хоёулаа цагаатгагдсан байна.

Хоёр бүсгүй хоёулаа хүчиндүүлж, боолгосон бөгөөд тэдний биеийг хоорондоо 270м-ийн зайтай, нэг өдөр буюу 5 сарын 27-ны өдөр олсон. Ялгаатай зүйл он байсан бөгөөд нэг нь 1817 он, нөгөөх нь 1974 онд гарсан хэрэг юм.

Тэдгээр хохирогч болсон эмэгтэйчүүд хоёул 20 настай байсан бөгөөд ижил өдөр төрсөн байжээ. Илүү итгэхийн аргагүй зүйл нь аль аль нь орой найзындаа зочилж, хоёулаа шинэ даашинз сольж өмсөөд өөрсдийн алуурчидтайгаа уулзах газар руу явж байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()