Түүхэнд үйлдвэрлэгдэж байсан хамгийн гаж этгээд машинууд

Автомашин үйлдвэрлэлийн салбар дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэгчдийн эгнээнд жагсахын хэрээр машин үйлдвэрлэгчид сонин содон загвар бүхий төмөр хүлгүүдээрээ хоорондоо өрсөлдөх нь элбэг. Гэхдээ заримдаа энэ дэлхий дээр байж боломгүй мэт санагдах автомашинуудыг дизайнерууд, маркетингийн ажилтнууд, "урлагийн мэдрэмжтэй" хүмүүс зохион бүтээдэг байна. Ингээд энэ төрлийн автомашинуудыг сонирхоцгооё.

Түүхэнд үйлдвэрлэгдэж байсан хамгийн гаж этгээд машинууд

1 "Wienermobile" - Зайдас машин

Хувиараа худалдаа эрхлэгчид болон компаниуд өөрийн брэндийг хөгжүүлэх, ашиг олохын тулд санаанд оромгүй "галзуу" санааг гаргадаг бөгөөд энэхүү машин түүний нэгэн жишээ болсон бүтээл юм. Олон жилийн турш Оскар Майер өөрийн түргэн хоолны брэндийг бусдад таниулахын тулд хот-дог хэлбэртэй хэд хэдэн машиныг бүтээжээ.

"Wienermobile" - Зайдас машин

8.2 метрийн урттай, 3.4 метрийн өндөртэй, 2.4 метрийн өргөнтэй "Wienermobile"  автомашин АНУ-ын бүхий л нутагт очиж байсан тул Оскар Майерийн хийдэг хот-догийг алдартай болгожээ.

Энэхүү машин V8 хөдөлгүүртэй бөгөөд цагт 180 км хурдлах чадвартай. Үүнээс гадна Wienermobile-г шөнийн цагаар дугуйтай буудал мэтээр түрээслэх боломжтой.

2 "Snaefell" - Шинэ үеийн гурван дугуйт

Бидний мэдэх "гурван дугуйт"-ыг уралдааны хүлэг болгох уг санааг францын мотоцикл сонирхогч Франсуа Кноррек гаргажээ. 1976 онд тэрээр "Laverda" мотоциклийг өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн өөрчилж, 1993 оныг хүртэл түүнийгээ хөлөглөсөн байна. Ингээд 1993 оноос тэрээр өөр сонирхолтой мотоцикл хийхээр шийдэж, 10 жилийн дараа машин, мотоциклийн холимог гэмээр "Snaefell" бий болсон аж.

"Snaefell" - Шинэ үеийн гурван дугуйт

"Snaefell"-ийн их биеийг бүтээхэд 10000 цаг, одоогийн ханшаар 21000 доллар шаардагдсан байна. Тэрээр шинэ хүлэгтээ BMW, Citron зэрэг алдартай брэндүүдийн сэлбэг, эд ангийг ашиглажээ.

3 "Erwin Wurm Fat Car" - Бүдүүн машин

Энэхүү хачирхалтай загвартай машиныг бүтээхийн тулд "Porsche Carrera" автомашины кузовыг ашиглажээ. Австрийн алдартай барималч Эрвин Вурм ийнхүү хамгийн алдартай тансаг зэрэглэлийн машиныг танигдахын аргагүй өөрчилсөн байна. Хүн бүрийн сонирхол өөр учир зарим хүмүүст уг машин таалагдсан бол заримд нь огт таалагдаагүй аж. Машины "тарган" хэлбэрийг гаргахын  тулд тэрээр пенополиуретан болон пенополистирол материалыг ашиглажээ.

"Erwin Wurm Fat Car" - Бүдүүн машин

“Бүдүүн машин” төслөө Вурм 2000 онд санаачилжээ. Тэрээр компьютер график, өөрийн бүтээлч санааг хослуулан уг хачирхалтай машиныг бүтээсэн аж.

4 "Quasar Unipower" - Хайрцаг машин

Жижиг машин барих дургүй бол "Quasar Unipower" танд тохирохгүй л болов уу. Уг автомашин нь хэмжээгээрээ маш жижиг төдийгүй харахад зүгээр л шилэн хайрцаг мэт санагдана. Мөн осол гарлаа гэхэд жолоочийн амь насанд нэлээд халтай нь ойлгомжтой.

"Quasar Unipower" - Хайрцаг машин

Уг машиныг "Universal Power Drives of Perivale" компани 1967-1968 оны хооронд цөөн тоогоор үйлдвэрлэсэн аж. Бүх талаасаа нэвт харагддаг энэхүү машин 4 цилиндр бүхий 1,1 литрийн багтаамжтай, автомат хурдны хайрцаг бүхий BMC хөдөлгүүртэй.

5 "Djmobile" - Хөгжмийн машин

Faithless - God is a DJ дуунд дурласан нидерландын зураач Олаф Моой өөрийн мөрөөдлийн машиныг бүтээсэн нь энэ аж.  Ford Sierra машины их биеийг ашигласан, өсгөгч, чанга яригч гээд DJ-ийн бүхий л тоноглолтой Djmobile-ийг бүх төрлийн задгай арга хэмжээнд ашиглаж болно.

"Djmobile" - Хөгжмийн машин

6 "Camera Van" - Камер машин

Харольд Блэк хэмээх эр мөн л өөрийн мөрөөдлийг биелүүлж, энэхүү машиныг бүтээжээ. Тэр чигтээ камераар бүрхэгдсэн энэхүү машиныг гудамжинд харсан хүмүүсийн хариу үйлдлийг буулгах нь түүний гол зорилго байсан аж.

Тэрээр жирийн мини автобус дээр 2750 ширхэг камер тогтоосон ч тэдгээрийн ердөө 8 нь л ажилладаг бөгөөд 6 нь зураг дарж, 2 нь бичлэг хийдэг аж.

"Camera Van" - Камер машин

7 "Phantom Art Car" - Сүнсний машин

Уильям Берж мэт хүмүүс байгаа цагт дэлхий автомашины дутагдалд хэзээ ч орохгүй болов уу. Тэрээр өөрийн сонирхлын дагуу загвар бүтээж, үүнийгээ дэлхий дахинд харуулахын тулд юу ч хийхэд бэлэн байсан гэнэ.

"Phantom Art Car"-ыг 1937 оны Bugatti Atlantic Coupe-ийн суурин дээр хийжээ. Гэхдээ Берж өөрийн хэв маягаар автомашинаа бүтээхийн тулд хэмжээ хязгаараас хол давуулсан нь энэ юм.

"Phantom Art Car" - Сүнсний машин

Уг автомашины хамгийн сонирхол татахуйц зүйл бол урд хэсэгт харагдаж буй гурван аймшигт толгой.

8 "Stiletto Art Car" - Туфли машин

Энэхүү хоёр суудалтай автомашиныг Дэвид Кроу гэх залуу өөрийн хайртай бүсгүйнхээ зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд бүтээсэн байна. Туфли хэлбэртэй уг автомашиныг бүтээхэд 4 жилийн хугацаа орсон аж. Харамсалтай нь машин үйлдвэрлэгдэхээс өмнө Дэвид найз охиноосоо салсан байжээ.

"Stiletto Art Car" - Туфли машин

"Red Stiletto" автомашин нь 90-ээд оны хувиараа автомашин үйлдвэрлэгчдийн бүтээсэн хамгийн тансаг бүтээлүүдийн нэг болсон юм. 1976 оны Honda 350cc хөдөлгүүртэй уг машиныг 2007 онд Дэвид Кроугаас автомашин сонирхогч нэгэн худалдаж авсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()