Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.26

2022-07-26, 09:53
1,543

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Украины үр тарианы экcпорт дахин сэргэх нь эргэлзээтэй байна, Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө, Францад хэт халууны улмаас усны хэрэглээг хязгаарлажээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.26
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон улсад хил нээгдсэнээс хойш нэг сарын дотор 1500 жуулчин иржээ

Японы цагаачлалын албаны агентлагийн мэдээлснээр "6-р сарын 10-нд тус улс хилээ нээснээс хойш нэг сарын хугацаанд ердөө 1500 орчим гадаадын жуулчин зорин ирсэн" гэж мэдэгдлээ. Япон улс цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд гадаад аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоосны дараа өнгөрсөн сард 98 улсын жуулчдад хилээ дахин нээсэн.

Японы цагаачлалын албаны агентлагийн мэдээлснээр 7 дугаар сарын 10 хүртэлх нэг сарын хугацаанд нийт 484 мянга орчим хүн тус улсад нэвтэрсэн байна. 

Япон улсад хил нээгдсэнээс хойш нэг сарын дотор 1500 жуулчин иржээ

2 Борис Жонсон Их Британид сургуулилалт хийж байгаа Украины цэргүүдтэй уулзжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Английн хойд хэсэгт сургуулилт хийж байгаа Украины цэргүүдтэй уулзжээ. Их Британийн засгийн газар Украины цэргүүдийг тус улсад сургахаас гадна зэвсгээр дадлага сургуулилт хийх боломжоор хангаж байгаа юм.

Их Британийн Ерөнхий сайдын алба өнгөрсөн бямба гарагт Жонсоныг өнгөлөн далдалсан дүрэмт хувцастай, Украины цэргүүдтэй уулзаж байгаа дүрс бичлэгийг харуулжээ.

Борис Жонсон Их Британид сургуулилалт хийж байгаа Украины цэргүүдтэй уулзжээ

3 Украины үр тарианы экcпорт дахин сэргэх нь эргэлзээтэй байна

ОХУ Украины өмнөд хэсгийн боомт руу дайрсны дараа Украинаас үр тарианы экспортыг сэргээх хэлэлцээр эргэлзээтэй болоод байна. Оросууд 2 дугаар сард Украин руу довтолж эхэлснээс хойш таван сар болж байна.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улсын арми зүүн нутгийн Луганск мужийг бүхэлд нь хяналтдаа авсан бөгөөд хөрш зэргэлдээх Донецк мужийг хяналтдаа байлгахын тулд эрчимтэй довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа аж.

Украины үр тарианы экcпорт дахин сэргэх нь эргэлзээтэй байна

4 Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө

Европын төв банк евро мөнгөн тэмдэгт ашигладаг улс орнуудын дунд инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь Европын төв банк Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг 19 улсад бодлогын хүүг 2011 оноос хойш 11 жилд анх удаа өсгөж байгаа хэрэг юм.

Тодруулбал пүрэв гарагт Франкфурт хотноо Европын төв банкны удирдах зөвлөл хуралдаж, бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэсэн байна. Зургаадугаар сард тус банк бодлогын хүүгээ 0,25 нэгж хувиар өсгөх дохиог зах зээлд өгч байсан. Европын төв банк Америктай зээлийн хүүгийн зөрүү ихсэж, евро мөнгөн тэмдэгтийн америк доллартой харьцах ханш сүүлийн 20 жилд хамгийн доод түвшинд хүрсний дараа бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэжээ.

Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө

5 Калифорнийн ойн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Баасан гарагийн үдээс хойш Калифорнийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хээрийн түймэр гарсны улмаас ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Гал сөнөөгчид хурдацтай газар авч байгаа ойн түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газраас мэдээлснээр Марипоза мужийн Мидпинсийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн баруун өмнөд хэсэгт 1600 акр газар тархжээ. Одоогоор 1700 орчим оршин суугчийг Лушмеадоуз дүүргээс нүүлгэн шилжүүлээд байна.

Калифорнийн ойн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

6 Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Бринийн эхнэр Илон Масктай дотно харилцаа үүсгэж, тэрбумтнуудын нөхөрлөлд цэг тавьжээ

Google компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян арван хүний ​​нэг Сергей Брин гурван жил ханилсан Николь Шанаханаас салах өргөдлөө өгчээ. "Wall Street Journal"-ын эх сурвалжаас иш татан мэдээлснээр Шанахан тэрбумтан Илон Масктай богино хугацаанд дотно харилцаатай байсан нь салах шалтгаан болсон байж магадгүй ажээ.

Шанахан, Маск хоёр өнгөрсөн намар дотно харилцаатай болсон бөгөөд сэтгүүлд бичсэнээр эл харилцаа "тэрбумтнуудын удаан хугацааны нөхөрлөлд цэг тавьжээ".

Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Бринийн эхнэр Илон Масктай дотно харилцаа үүсгэж, тэрбумтнуудын нөхөрлөлд цэг тавьжээ

7 Францад хэт халууны улмаас усны хэрэглээг хязгаарлажээ

Ган гачиг, хэт халууны улмаас Францын эрх баригчид усны хэрэглээнд хязгаарлалт хийх шаардлагатай болжээ. Энэ тухай BFMTV телевиз мэдээлэв.  

Төрийн 96 байгууллагын 88-д нь уг хязгаарлалтыг хийжээ. Энэ зун Францын нийт нутгаар хэт халж, хэдэн долоо хоног бороо орохгүй агаарын хэм 40-өөс доош буугаагүй байна. Үүний улмаас нийтийн аж ахуйн нэгжүүд усны сангаа хангалттай хэмжээгээр нөхөж амжаагүй байгааг BFMTV тэмдэглэв.

Францад хэт халууны улмаас усны хэрэглээг хязгаарлажээ

8 НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурджээ.

Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо хүрсэн Украины үр тариа, мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортын талаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх төлөвтэй байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

9 Нидерланд улсад сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт эхэлжээ

712 тохиолдол илрээд буй Нидерланд улс иргэддээ өчигдрөөс эхлэн сармагчны цэцэг өвчний вакцин хийж эхэлжээ. Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Амстердам, Хаага хотод эхний ээлжинд 32 мянган хүнийг вакцинжуулахаар болсон байна.

Нидерланд улсад сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт эхэлжээ

10 Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө

Хятад улс "Вэньтянь" лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.

Тус улсын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас (CMSA) мэдээлснээр лабораторийн модулийг Вэньчан сансрын буудлаас (Өмнөд Хятадын Хайнань муж) “Long March-5B Y3” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()