Нойргүйдлийг эмчлэх хоол хүнс

Шөнө дутуу нойртой хонох нь тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрч хүчгүй, сул дорой болгож хувиргадаг төдийгүй цаашлаад дархлааг сулруулж, элдэв өвчний суурь болдог. Орой үдэш нойр хүрэхгүй байх нь амьдралын буруу хэвшилтэй шууд хамааралтай бөгөөд үүнийг эмчлэх энгийн аргууд бий. Ингээд та бүхэндээ нойргүйдлийг эмчилж, таныг тухтай амрахад туслах төдийгүй орой идэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хоол хүнсийг танилцуулъя. 

Нойргүйдлийг эмчлэх хоол хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүйлс

Энэ самрыг идсэнээр таны зүрхний цохилт тогтворжиж, булчин суларч нэг ёсондоо тайван амгалан байдалд шилжих болно. Та ердөө 2-3 ширхэг самар идэхэд хангалттай. 

Бүйлс

2 Цацагт хяруулын мах

Тус хоолыг унтахаас 1-2 цагийн өмнө идэхэд тохиромжтой. Бусад махыг бодвол шингэц сайтай тул ходоод гэдсэнд хүндрэл учруулах нь харьцангуй бага аж. 

Цацагт хяруулын мах

3 Алтан товч цэцгийн цай

Нэг аяга алтан товч цэцгийн цайг унтахаасаа өмнө ууснаар бие амарч тайвшран унтахад бэлэн болдог аж. Энэ нь мэдрэлийн систем, булчингийн ажиллагаа гэхчлэн бүхий л хэсгийг амар тайван байдалд шилжүүлдэг тустай юм. 

Алтан товч цэцгийн цай

4 Киви

Турахад туслах энэхүү хүнс нь амар тайван, бүтэн нойртой хоноход ч мөн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хэрэв та унтах гэтэл өлсөөд, ямар нэгэн зүйл идмээр санагдвал кивиг сонгож болох юм. 

Киви

5 Интоорын шүүс

Тус жимс нь хүний биоритмийг тогтворжуулдаг гормон болох мелатониныг агуулдаг. Саяхны нэгэн судалгаагаар интоор жимс хүнийг нойрсуулах үйлчилгээтэй гэдгийг олж тогтоосон бөгөөд хэрэв танд интоорын шүүс байхгүй бол тус жимсний орцтой иогурт буюу таргыг идэж болох юм. 

Интоорын шүүс

6 Өөх тостой загас

Та оройн хоолоо идэж амжилгүй хэт оройтсон бол хулд, туна, форел зэрэг өөх тостой загасны махыг сонгоорой. Шингэц хурдан бөгөөд В6 амин дэмээр баялаг тул мелатонин, серотонин ихээр ялгаруулж, сайхан тухтай амрах боломжийг үүсгэнэ.

Өөх тостой загас

7 Хушга

Хушганд агуулагдах мелатониноос гадна триптофан, аминохүчил нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, амар тайван унтахад том тус хүргэнэ. Гэхдээ та идэх хушганыхаа тоог хэтрүүлж болохгүй, эс бөгөөс илүүдэл жинтэй болж, ахин нэг асуудалтай нүүр тулгарч мэдэх билээ. 

Хушга

8 Будаа

Будааг оройн хоолоо болгож идэж болох бөгөөд яг унтахаасаа өмнө идэх хэрэггүй. Жишээ нь туна загасаа цагаан будааны хачиртай идэхэд таны тархи маш сайхан амарч өглөөг сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн угтах болно. 

Будаа

9 Хар шоколад

Амттан, шоколадыг оройн цагаар идэж болохгүй гэдэг боловч үүнд хар шоколад хамаарахгүй. Хар шоколад таныг тайван унтахад тус болох төдийгүй стресс, бухимдлыг үгүй болгох эм гэгддэг. 

Хар шоколад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()