Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.23

2022-07-23, 11:08
1,831

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Энэтхэг улс хоёр дахь удаагаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов, Филиппиний эрх баригчид Шри Ланкагаас иргэдээ татна, Их Британи цөмийн шумбагч онгоцны флотоор Хятадад анхааруулга өгөв зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.23
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Финланд улс ОХУ-тай залгаа хилийнхээ шугам дагуу хаалт, бэхлэлт байгуулах шийдвэр гаргажээ

Финланд улсын парламент ОХУ-тай залгаа хилийнхээ шугам дагуу хаалт, бэхлэлт байгуулах шийдвэр гаргажээ.

Орос улстай 1,300 орчим километр шугамаар хиллэдэг тус улс олон жилийн турш эвсэлд үл нэгдэх гадаад бодлогыг тууштай сахиж байсан ч Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний улмаас НАТО-гийн цэргийн эвсэлд гишүүнээр элсэх шийдвэр гаргасан юм.

Финланд улс ОХУ-тай залгаа хилийнхээ шугам дагуу хаалт, бэхлэлт байгуулах шийдвэр гаргажээ

2 Японд хуучин автомашины үнэ өсчээ

Дэлхий нийтийг хамарч буй чипний хомсдолын улмаас автомашины үйлдвэрлэл буурч байгаа нь Японд хуучин автомашины үнэ өсөхөд нөлөөлж байна. Тодруулбал, Японд хуучин автомашины арилжааны дундаж үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Хуучин автомашины дуудлага худалдааны “USS” фирмийн мэдээлснээр, зургаадугаар сард гэрээний үнэ дунджаар нэг сая иен давж, ойролцоогоор 8000 орчим ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд энэ үнийн дүн хоёрдугаар сар анх удаагаа нэг сая иений босгыг даваад байжээ.

Японд хуучин автомашины үнэ өсчээ

3 ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ

ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “Роспотребнадзор” мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, Европ руу аялаад ирсэн орос иргэнээс өвчний халдвар илэрсэн байна. Тэрбээр эмч нарт эх орондоо ирснийхээ дараа биеэр нь тууралт гарсан талаар хэлжээ.

“Роспотребнадзор” халдвар авсан өвчтөнтэй харьцсан хүн бүрийг анхааралтай ажиглаж, хатуу хянаж буйгаа тэмдэглэсэн байна. Өвчтөнд тус өвчний хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч, амь насанд нь аюул занал учруулахааргүй байгаа аж. Эмч нар цаг алдалгүй шинжилгээ хийж, халдварын тархалтыг зогсоож чаджээ.

ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ

4 Хэлэлцээ амжилттай өндөрлөвөл олон сая хүн өлсгөлөнгөөс аврагдана

Украинд ОХУ-ын явуулж буй байлдааны ажиллагаа дэлхийн хүнсний аюулгүй бай далд гамшигт үр дагавар учруулсан хэмээн АНУ болон түүний холбоотнууд мэдэгдэж буй. Оросыг Украинаас үр тариа болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн нийлүүлэхэд зориуд саад учруулсан гэж тэд буруутгаж, энэ нь дэлхийг өлсгөлөнд нэрвүүлж болзошгүй хэмээн удаа дараа тэмдэглэсэн. Хүнсний хямрал болохыг ОХУ-ын эрх баригчид НҮБ-д 2020 онд анхааруулсан бөгөөд өдгөө худалдааны дайн, цаг уурын эрс тэс үзэгдэл, “Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн цочрол, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас хямрал дэлхий нийтийг аюулын харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүргээд байна. Энэ байдлыг нааштайгаар эргүүлэх шийдвэр өнөө, маргаашгүй гарна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан найдаж буй юм. Тодруулбал, Турк, Орос, Украин, НҮБ-ын төлөөлөгчид ойрын өдрүүдэд уулзаж, үр тарианы асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурах нь. Үр тариа тээвэрлэх үйл явцыг Истанбул дахь төвөөс оролцогч дөрвөн талын төлөөлөгч хянахыг Туркийн Ерөнхийлөгч Иранд айлчлаад буцах замдаа сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Хэлэлцээ амжилттай өндөрлөвөл олон сая хүн өлсгөлөнгөөс аврагдана

5 Энэтхэг улс хоёр дахь удаагаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов

Энэтхэгийн эрх баригч Үндэсний ардчилсан эвслээс нэр дэвшигч Драупади Мурму тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ тухай тус улсын санал тоолох комиссын мэдээнд дурдсан байна.

Мурму санал хураалтын 64 хувийн саналыг авлаа  гэж тус  комисс мэдэгджээ. Түүний өрсөлдөгч  Яшвант Синха сонгогчдын  36 хувийн саналыг авсан байна.  

Ийнхүү Драупади Мурму нэтхэгийн  хоёр дахь эмэгтэй  бөгөөд хамгийн залуу ерөнхийлөгч  болов.

Энэтхэг улс хоёр дахь удаагаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов

6 Филиппиний эрх баригчид Шри Ланкагаас иргэдээ татна

Филиппиний эрх баригчид энэ сард багтаан Шри Ланкагаас иргэдээ татахаар төлөвлөж буй тухай Гадаад хэргийн дэд сайд Эдуардо де Вега нь мэдэгдэв. Эх орон руугаа буцахыг хүссэн филиппинчүүдэд тасалбар худалдаж авахад эрх баригчид нь тусална гэж тэрбээр найдаж байгаа аж. Наймдугаар сарын эхний долоо хоногт нислэг үйлдэхээр төлөвлөж байсан нь эргэлзээтэй болсныг тус яамны төлөөлөгч дамжуулав. “Тиймээс филиппинчүүдийг сарын эцэс гэхэд харихад туслах арилжааны нислэгийн тийзийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна” гэж Эдуардо де Вега “TeleRadyo” телевизэд мэдээлжээ.

Филиппиний эрх баригчид Шри Ланкагаас иргэдээ татна

7 Япон улс ОХУ, БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч болзошгүйд түгшиж байна

Дэлхийн өнөөгийн нөхцөл байдал Хятад, Оросын цэргийн харилцааг бэхжүүлэхэд хүргэж болзошгүй гэж Японы Засгийн газар Батлан хамгаалах яамныхаа жил тутмын “Цагаан ном”-д дурджээ. “ОХУ-ын хувьд Хятадтай улс төр, цэргийн хамтын ажиллагааны ач холбогдол нэмэгдэж магадгүй" гэж тайланд дурдсан байна. Ийм эргэлт нь Японы аюулгүй байдалд "шууд нөлөө" үзүүлж болзошгүй тул "Хятад-Оросын цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг санаа зовж ажиглах" шаардлагатай гэж тэмдэглэжээ. Тайланд дурдсанаар, Хятад улс цэргийн үйл ажиллагаагаа далай тэнгист ч, агаарын орон зайд ч, тэр дундаа Зүүн Хятадын тэнгист тэлж байгаа бөгөөд "өөрийн нотолгоонд үндэслэн статус-квог өөрчлөх нэг талын үйл ажиллагаа явуулж, албадах оролдлогыг хийж байна.

Япон улс ОХУ, БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч болзошгүйд түгшиж байна

8 Их Британи цөмийн шумбагч онгоцны флотоор Хятадад анхааруулга өгөв

Их Британи улс бүс нутаг дахь Хятадын нөлөөллийг таслан зогсоохын тулд Номхон далай руу цөмийн шумбагч онгоцоо илгээх болжээ. Тодруулбал, Австрали руу илгээж буй энэ онгоцууд нь Хятадын эсрэг хийж буй хамгийн баттай алхам гэж үзэж байна.

Шумбагч онгоцууд 2040 он хүртэл Австралийн баруун эргийн Перт хотод байрлана. Энэ хугацаанд Австралийн шумбагч онгоцууд ур чадвараа дээшлүүлэх зорилгоор багийн бүрэлдэхүүнд багтах аж. Их Британийн зэвсэгт хүчний тэргүүн Тони Радакин ирэх долоо хоногт болох Тэнгисийн цэргийн бага хурлын үеэр томилгоог хийнэ.

Их Британи цөмийн шумбагч онгоцны флотоор Хятадад анхааруулга өгөв

9 Иран цөмийн хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна

Иран улс эдийн засгийн хоригоос ангижрахын тулд 2015 оны цөмийн хөтөлбөрөө хязгаарласан. Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй байгуулсан эл хэлэлцээрийг сэргээнэ гэдэгтээ итгэлгүй байгаагаа мэдэгджээ. “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” нэртэй уг хэлэлцээрийг сэргээх нь Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах хамгийн сайн арга гэж “MI6” тагнуулын албаны дарга Ричард Мур хэлэв.

Иран цөмийн хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна

10 Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай утсаар ярилаа. Тэд “ОПЕК+” газрын тос олборлогчдын бүлгийн хүрээнд цаашид хамтран ажиллах тухай ярьжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ердөө зургаа хоногийн өмнө Саудын Арабт айлчилж хунтайжтай уулзсан. Эдгээр үйл явдал нь дайн дажинтай, эрчим хүчний зах зээл бужигнаантай цаг үед Орос, АНУ-ын хувьд Саудын Араб хэчнээн чухал улс болохыг харуулав.

Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()