NFT-ийн хамгийн их эрэлттэй байгаа 5 дижитал цуглуулга

Өнгөрсөн жилүүдэд криптовальютын зах зээл дэлхийн нийтэд танил болж, тэсрэлт хийсний дараа бас нэгэн дижитал боломж бидний өмнө нээгдсэн нь NFT байсан билээ. 2021 оны байдлаар нийт 14 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон NFT нь цахим сүлжээ ашиглан дахин давтагдашгүй, цор ганц гэж хэлж болохуйц дижитал эд зүйлсийг худалдаалах, худалдан авч эзэмших боломжийг хүмүүст олгоод буй юм. Өөрөөр хэлбэл NFT нь блокчейн технологи дээр суурилсан дижитал хөрөнгийн бүртгэл аж. Хэдийгээр криптовальютын зах зээл уналттай байгаа ч NFT зах зээл гялалзсан амжилттай хэвээр байгаа билээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн байдлаар 565 сая ам.долларын арилжаа хийгдээд буй NFT-ийн хамгийн их эрэлттэй байгаа 5 дижитал цуглуулгатай танилцацгаая. 

NFT-ийн хамгийн их эрэлттэй байгаа 5 дижитал цуглуулга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

5 FLUF World

7 хоногт арилжаалагдсан мөнгөн дүн: 7.9 сая ам.доллар

Худалдааны тоо: 670

Хамгийн өндөр үнэ: 99742 ам.доллар

FLUF нь компьютер программчлалын аргаар гарган авсан 14 төрлийн 270 гаруй зүйлийн нүүр хувирал, бүжгийн хөдөлгөөн, дуу хөгжим агуулсан богино хэмжээний цуглуулга бөгөөд Эфереум блокчейны ERC721 токенд бүртгэлтэй ажээ.

FLUF World

4 Doodles

7 хоногт арилжаалагдсан мөнгөн дүн: 9.3 сая ам.доллар

Худалдааны тоо: 318

Хамгийн өндөр үнэ: 214666 ам.доллар

10000 ширхэг олон төрлийн хэмжээтэй, гэгээлэг өнгөний шийдэл бүхий энэхүү цуглуулга нь таныг Doodles Community Treasury-д нэгдэх боломжийг давхар олгох юм.

Doodles

3 The Sandbox

7 хоногт арилжаалагдсан мөнгөн дүн: 9.9 сая ам.доллар

Худалдааны тоо: 910

Хамгийн өндөр үнэ: 84553 ам.доллар

The Sandbox нь хэрэглэгчид өөрийн газрыг эзэмшиж, өөрийн гэсэн өнгө төрх бүхий орон зайг бүтээх боломжийг олгодог.

The Sandbox

2 CryptoPunks

7 хоногт арилжаалагдсан мөнгөн дүн: 35.3 сая ам.доллар

Худалдааны тоо: 183

Хамгийн өндөр үнэ: 951844 ам.доллар

Орчин цагийн Крипто Урлаг хөдөлгөөнөөс санаачлан хэрэгжүүлсэн энэ хөтөлбөр нь Эфереум блокчейнд бүртгэлтэй бөгөөд 10000 гаруй дахин давтагдашгүй дүрүүдийг танд санал болгох аж.

CryptoPunks

1 Bored Ape Yacht Club

7 хоногт арилжаалагдсан мөнгөн дүн: 75.8 сая ам.доллар

Худалдааны тоо: 916

Хамгийн өндөр үнэ: 834938 ам.доллар

Bored Ape Yacht Club буюу BAYC нь нийт 10000 гаруй дүрийн цуглуулгатай бөгөөд эзэмшигчдэдээ зөвхөн гишүүнчлэлийн давуу эрхтэй боломжуудыг давхар олгодог гэдгээрээ онцлогтой.

Bored Ape Yacht Club

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()