Бидэнд хачирхалтай санагдах ч Америкчуудын дунд хэвийнд тооцогдох зуршлууд

Дэлхийн улс, үндэстэн бүхэнд өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, уламжлал бий. Америкчуудын хувьд гэхэд тэд гадуур өмссөн гуталтайгаа гэртээ байх нь энгийн үзэгдэл юм. Заримдаа бүр орон дээрээ гараад хэвтчихдэг гэнэ шүү. Энэ мэтчилэн америкчуудын хачирхалтай зуршлуудаас танд хүргэе.

Бидэнд хачирхалтай санагдах ч Америкчуудын дунд хэвийнд тооцогдох зуршлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Инээмсэглэ, өөдөөс нь битгий ширт

Манай оронд хүмүүс өөр хүнийг маш удаан ажиглаж, өмссөн зүүснийг нь шинжих дуртай байдаг. Тэгвэл америкчууд хувийн орон зай гэгч зүйлийг маш ихээр үнэлдэг учир гудамжинд хэн ч хэнийг ч ажигладаггүй байна. Хэрвээ тань руу хэн нэгэн харж байвал тэр таньтай ярилцахыг хүссэн, эсвэл ямар нэгэн таатай зүйл хэлэхийг хүссэн болохыг илэрхийлж байгаа бөгөөд энэ үедээ заавал инээмсэглэх хэрэгтэй.

Инээмсэглэ, өөдөөс нь битгий ширт

2 Гутлаа тайлахгүй байх

Америкчуудын хувьд гутлаа солихгүй байх гэдэг зөвхөн кинонд гардаг зүйл биш. Хэдийгээр тэдний гудамж цэвэрхэн, тэд бараг л сурагч байхаасаа машин барьж эхэлдэг ч гутлын ул бохир байсаар л байх болно шүү дээ. 

Тэд гэртээ орохдоо гутлаа тайлдаггүйгээр барахгүй, орон дээрээ гуталтайгаа хэвтэх нь энгийн үзэгдэл. Ийнхүү хачирхалтай уламжлалтай ч гэрийнхээ шалан дээр хивс тавих их дуртай. Америкийн гудамж хичнээн цэвэр байсан ч шалан дээр гутлын алхсан мөр үлддэг учир гэртээ гуталтайгаа явах дуртай бол ойр ойр цэвэрлэгээ хийх шаардлагатай болно.

Гутлаа тайлахгүй байх

Бид бүхний хэрэглэж заншсан гэрийн углааш гэж америкчуудад байхгүй бөгөөд харин гэрээсээ гарахгүй үедээ өмсөх хөнгөн гутал гэж бий.  Шүршүүрт орох, орой унтахаасаа бусад тохиолдолд тэд гутлаа огт тайлдаггүй байна.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар америкчуудын хувьд “миний” болон “хүний” гэсэн газар нутгийн ялгаа байдаггүй учир тэд гэрээсээ гарсан ч өөрийгөө өөр ертөнцөд очсон гэж үздэггүй аж. Тиймээс тэд гадаад орчноос огт сэжиглэдэггүй юм.

3 Цэцэг хүргэлтийн үйлчилгээ

Америк залуугийн хувьд өөрийн биеэр таалагддаг, хайртай эмэгтэйдээ цэцэг бэлэглэх нь асар том зориг гэнэ. Энэ нь бараг л өөрийгөө доожоогүй залуу болохыг илэрхийлж байгаа хэрэг юм. Харин цэцэг хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулж цэцэг илгээх нь хүндэтгэлтэй алхам болох аж. Энэхүү хачирхалтай уламжлалыг тайлбарлахад хэцүү ч гэр рүүгээ цэцэг барин яарч буй залуутай бараг л таарахгүй болов уу.  

Цэцэг хүргэлтийн үйлчилгээ

4 Шуудан, хүргэлтийн үйлчилгээ боловсронгуй

Сүүлийн үед цахим үйлчилгээ ашиглах нь бидний амьдралыг хөнгөвчилж, илүү амар хялбар болгосон бол америкчууд өдөр бүр шуудангийн хайрцгаа шалгадаг байна. Учир  нь төрөл бүрийн баримт бичиг, банкны санал, худалдааны байгууллагын сурталчилгаа гэх мэт маш олон зүйлийн санал, мэдүүлгийг шуудангийн хайрцгаар дамжуулан хүргэдэг аж. Тэд энэ бүх цаасыг хаях гэж яардаггүй бөгөөд сайн гэгч нь уншиж танилцдаг. Үүнээс гадна америкийн шуудан маш шуурхай ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Шуудан, хүргэлтийн үйлчилгээ боловсронгуй

5 Эрт босох

Киноноос харахад америкчууд өглөө босмогцоо эхний ээлжинд гүйж, дараа нь гэр бүлтэйгээ өглөөний цай ууж, шүршүүрт  орж өдөр болсон хойно л ажилдаа явдаг мэт санагддаг.  Гэтэл үнэн хэрэгтээ бүх зүйл эсрэгээрээ байдаг гэнэ. Америкчуудын ажлын өдөр нь өглөөний 8 цагаас эхэлдэг бөгөөд зарим ажил хэрэгч уулзалт өглөөний 7 цагт болох нь ч бий.  Ингээд өглөөний зуршлаа амжуулахын тулд тэд үүр цайх үед босох хэрэгтэй болдог.

Эрт босох

6 Мөстэй ундаа

Бүх үйлчилгээний газар мөсийг санал болгоод зогсохгүй шууд аяганд нь хийж өгнө. Ихэнх хөргөгчинд мөс хөлдөөх тусгай хэсэг бий. Харин бэлэн мөс бараг л бүх дэлгүүрт,  шатахуун түгээгүүрийн газарт гээд л хаа сайгүй худалдаална.

Энэхүү хачирхалтай уламжлалд дасаагүй жуулчин хоолойгоо өвтгөх, ханиад хүрэх магадлалтай. Кафе ороод хоолой маань өвдөж байгаа мөс битгий хийгээрэй гэж хэлэх юм бол тэд танд хөргөгчнөөс гаргасан хүйтэн ундааг авчирч өгнө. Цай, кофег ч тэд мөстэй уудаг бөгөөд өвлийн улиралд гадаа мөстэй ус ууж чадна. Нялх хүүхдийн угжинд хүртэл мөс байх нь америкчуудын хувьд энгийн үзэгдэл.

Магадгүй америкчуудын дулааны солилцоо бусад орны иргэдээс өөр байдаг юм болов уу.  Хачирхалтай нь тэд гадаа +5 градус байхад л зузаан өвлийн куртка өмсдөг бол гэртээ болон ажил дээрээ кондишн хамгийн хүйтэн дээр нь тавьдаг байна.

Мөстэй ундаа

7 Төрсөн өдөр - уйтгартай баяр

Америкчууд ах, эгч, найз нөхөд, ажлын хамт олноо урьсан баяр наадам зохион байгуулах нь ховор үзэгдэл. Тэдний хувьд бүх зүйл энгийн байдаг. Төрсөн өдөр нь болж буй насанд хүрсэн хүн найз нөхөд, ажлын хамтрагчтайгаа оройн хоолонд ороход л хангалттай. Оройн хоолны эцэст төрсөн өдрийн бялуу хувааж, төрсөн өдрийн дуу дуулсан бол энэ төрсөн өдрийг гайхалтай тэмдэглэсэн гэхэд болно.

Төрсөн өдөр - уйтгартай баяр

8 Цагдаад дуудлага өгөх

Бидний хувьд хэн нэгэнд өөрт таалагдахгүй байгаа зүйлээ шууд хэлж болно. Жишээлбэл: хөгжмөө сулла, машинаа өөр газар тавиарай гэх мэт. Харин америкчуудын хувьд бүхий л төрлийн зөрчлийн үед эрх нь зөрчигдөж буй хүн шууд цагдаад мэдэгддэг.

Түүнд саад болохгүй зөрчил байсан ч тэд заавал цагдаад мэдэгддэг. Яагаад? Сайхан сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй хүмүүс энэ алхмыг хийдэг байна. Үүнээс гадна 14 нас хүрээгүй хүүхдүүдийг гэрт нь ганцааранг  үлдээж болдоггүй гэнэ. Тиймээс хэрвээ та 14 нас хүрээгүй хүүхдээ гэртээ үлдээсэн бол хөрш тань гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандах магадлалтай.

Цагдаад дуудлага өгөх

9 Хамгийн гол нь төгс инээмсэглэл

Америкчуудын хувьд гадаад төрхний хамгийн чухал хэсэг нь төгс шүд гэнэ. Тиймээс ч тэд бүдүүн, муу хувцастай, сэгсгэр үстэй байх ч цасан цагаан шүдтэй байдаг аж.

Америкт шүдний эмчийн үзлэг, үйлчилгээ нэлээд өндөр үнэтэй байдаг ч өсвөр наснаас нь эхэлж хүүхдийн шүдийг засаж, янзалдаг байна. Үүний ачаар ихэнх америкчууд насанд хүрсэн хойноо “холливуд инээмсэглэл”-тэй байдаг гэнэ.  Гэхдээ сүүлийн үед тэгш, цав цагаан шүд моодноос гарч, харин тэгш, энгийн төрөлхийн цагаан шүд моодонд орж байгаа юм.  Шүдний эмч нар ч энэхүү үр дүнд л хүрэхийг хичээж байгаа аж.

Хамгийн гол нь төгс инээмсэглэл

10 Аяга кофе

“Аяга кофе уух уу" гэх үг америкчуудаас гаралтай гэнэ.  Америкчуудын цор ганц халуунаар нь уух боломжтой ундааны зүйл бол кофе бололтой. Учир нь цай захиалбал танд нимбэгтэй, хүйтэн мөстэй цай авчрах болов уу. Тэдний хувьд нунтаг цай гэх ойлголт байдаггүй бөгөөд цай уух уламжлал, соёл ч гэж байхгүй. Харин кофег тэд ажилдаа явах замдаа, жолоо барьж байхдаа, утсаар ярьж байхдаа гээд л хүссэн үедээ уудаг.

Ийнхүү Америкт халуунаа барьдаг савнаас кофе уух уламжлал анх үүссэн байна. Харин орчин үед өөрийн гэсэн кофены аяга моодонд орж байгаа бөгөөд томоохон худалдааны төв болон ажилчдын дүүрэгний кофены автоматаас аягаа дүүргэх боломжтой.  

Аяга кофе

11 Хөлөө ширээн дээр тавих

Америкчуудын хувьд хөлөө ширээн дээр гаргах нь энгийн л үзэгдэл. Кинотеатр, ажил дээрээ гээд хаана ч тэд хөлөө дээш нь гаргаж тавихтай таарна. Гутлаа тайлдаггүй нь мэдээж. 

Ийнхүү хөлөө ширээн дээр гаргаж тавих уламжлал нь чухам  юунаас гаралтайг мэдэх боломжгүй. Тэдний ихэнх уламжлал нь эрх чөлөөг эрхэмлэж буй амьдралын хэв маягтай нь холбоотой болов уу.

Хөлөө ширээн дээр тавих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()