Хялбар замыг сонго

Хэн бүхэнд байгаа чадах хэрээрээ хичээх шаардлагатай үе ирдэг. Жишээ нь Олимпод оролцох үе гэх мэт. Гэхдээ амьдралд тохиолдох ихэнх асуудалд ингэж хандаж болохгүй. Эсрэгээрээ хялбар замыг сонгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хялбар замыг сонго
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дуу хоолойн өнгө

Барак Обама амжилтад хүрсэн шалтгааны нэгийг түүний дуу хоолойн өнгө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Түүний тайван, даруу төлөв, сул өнгөөр ярьдаг нь хүмүүст таалагдах нэг шалтгаан гэнэ.

Дуу хоолойн өнгө

2 Төсөл болон даалгаварт хандах

Ямар нэгэн даалгавар, төлөвлөгөө, төсөвт хандахдаа эхлээд өөрөөсөө нэг зүйлийг асуух хэрэгтэй гэнэ. Үүнийг чанартай хэрнээ хялбар аргаар яаж хийх вэ? Яг л танилцуулга бэлдэхэд эрээлжилсэн урт мэдээлэл бичихийн оронд санааг ойлгуулах цөөн хэдэн үг тэмдэглэх нь бусдад хүрэхэд хялбар бөгөөд үр дүнтэй байдаг. Яг үүнтэй ижлээр ажлыг ч гэсэн хялбар бөгөөд хариуцлагатай байдлаар хийх хэрэгтэй гэнэ.

Төсөл болон даалгаварт хандах

3 Үйл явц

Ажлын бүтээмжийг сайн байлгахын тулд хамгийн амар хялбараас нь эхлэх хэрэгтэй аж. Төгс байлгах оролдлого бол бүтээмжийн хамгийн том дайсан юм. Тийм ч учраас бүтээмж өндөр, үр дүн өндөр байлгахын тулд хамгийн хялбараас нь эхэлж хүнд рүү чиглэх байдлаар ажиллаарай.

Үйл явц

4 Зуршил

Дадал зуршлын хувьд ч өөртөө төвөг багатай энгийн зуршилтай болох нь таны хувьд ашигтай гэж сэтгэл зүйчид мэдэгдэв. Хуучин муу зуршлуудаа салахдаа ч гэсэн хэцүү замыг сонгох хэрэггүй. Тамхинаас гарахын оронд уушгины хорт хавдрын зураг хаа сайгүй наахаас илүүтэй гарт ойр байгаа газраа чихэр, амттан эсвэл өөрийгөө сатааруулах ямар нэг зүйл тавьж түүндээ цагийг зориулах нь бүх талаар дээр гэнэ.

Зуршил

5 Дасгал

Холын зайд гүйх нь сайн дасгалуудын нэг. Гэхдээ үүнийг өөртөө таалагдахгүй байсан ч зөвхөн сайн гэдэг бодлоор хүчээр хийх нь эсрэгээрээ муу нөлөөтэй байдаг ажээ. Тийм ч учраас хэд ч хийсэн уйддаггүй, өөртөө таалагддаг төрлийн дасгалыг сонгож авах маш чухал ажээ.

Дасгал

6 Спорт

Хамгийн шилдэг тамирчид хүндхэн үзүүлбэрүүдийг энгийн юм шиг хийж чаддаг. Энэ нь уг үзүүлбэр тийм амархандаа биш тэд өөртөө тохирох аргачлалаар амархан байлгах аргаа олсон гэсэн үг. Түүнээс хэдэн мянга давтах нь таны чадварыг хялбарчилж сурахтай ижил хэмжээнд сайжруулж чаддаггүй байна.

Спорт

Энэ бүхний эцэст залхуурал эсвэл дутуу хийх зэргийн талаар дурдаагүй бөгөөд хамгийн гол нь бие болон сэтгэл санааны байдалдаа тохируулж өөртөө хий ачаалал өгөлгүй үр дүнтэй бөгөөд энгийн, хялбар аргаар юмсыг хийж сурах нь чухал гэдгийг сануулж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()