ДНК-гийн тусламжтайгаар илрүүлсэн аймшигт хэргүүд

2018-08-17, 16:46
14,555

Генетикийн шинжлэх ухаан хөгжиж, эрчээ авч эхэлснээр хүн төрөлхтөнд ч харамгүй тусаа өгчээ. Генээр нь дамжуулж хүний өвөг дээдсийг тодорхойлохоос гадна үүх түүхийг ч судлах боломжтой юм. Өнгөрсөн жил л гэхэд Америкт олон сая хүн эртний өвөг дээдсээ ямар хүн байсныг нь тогтоолгох шинжилгээ өгсөн гэх судалгаа гарсан байна. Бид энэ удаа та бүхэнд ДНК-гийн тусламжтай илрүүлсэн итгэмээргүй хэргүүдийн талаар сонирхуулахаар бэлтгэлээ. 

ДНК-гийн тусламжтайгаар илрүүлсэн аймшигт хэргүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 40 гаруй жилийн дараа илрээгүй аллага, хүчингийн хэрэг

1970-аад онд Иосеф Жэймс ДиАнжело (Joseph James DeAngelo) хэмээх эр Калифорни мужийг түйвээж байжээ. Энэ эр тухайн үедээ дор хаяж найман хүний аминд хүрээд зогсохгүй 50 эмэгтэйг хүчиндсэн байна. Цагдаа нар яаж ч мөрдлөг явуулаад түүнийг тэр үед барьж чадаагүй  юм.

Харин 2018 онд түүний гэрийн хаалганы бариулаас авсан ДНК-гаас дээрх хэргийг үйлдсэн болохыг нь олж илрүүлжээ. (Түүний хохирогчдоос илэрсэн үрийн шингэн нь цагдаагийн газрын задлан шинжээчдийн архивт хадгалагдсан байсан бөгөөд Иосефийн хаалганаас авсан гентэй харьцуулахад таарсан байна.) Ийнхүү мөрдлөг явуулахад Иосеф 1970-аад оны эхээр цагдаагийн офицероор ажиллаж байгаад хожим халагдсан нь тогтоогдсон аж.

40 гаруй жилийн дараа илрээгүй аллага, хүчингийн хэрэг

2 Хоёр аллагын хэрэгтэн баривчлагдсан нь

1987 онд 18 настай Таня Ван Цуйлеборг хэмээх англи охин 21 настай найз залуутайгаа Колумб улс руу амрахаар явжээ. Гэхдээ тэд зорьсон газартаа ч очоогүй, гэртээ ч эргэж ирээгүй, бусдад хорлогдсон юм. Мөрдлөгийн үеэр цагдаа нар 350 гаруй хүнийг сэжигтнээр татсан ч жинхэнэ хэрэгтнийг олоогүй аж.

Гэхдээ 2018 онд мөрдөгчид хэргийн нотлох баримтуудыг дахин сөхөж, генийн шинжилгээнд оруулсны дараа дээр дурдагдсан алуурчин Иосеф Жэймс ДиАнжелог хэрэгтнээр татжээ. Гэхдээ Иосеф хэргээ хүлээсэнгүй, өөр нэг хүн рүү буруугаа чихсэн нь ачааны машины жолооч эр байв.

Гэхдээ мөрдлөгийг дахин эхлүүлснээс хойш гурван долоо хоногийн дараа дээрх аллагын гол буруутныг Иосефийг барьсан шиг аргаар илрүүлсэн аж. Мөрдөгчид ачааны машины жолоочийн кофе ууж байсан аяганаас ДНК-г нь авч шинжилгээнд оруулсан гэнэ.

Хоёр аллагын хэрэгтэн баривчлагдсан нь

3 Аллага, хүчингийн хэргийн эзнийг 30 жилийн дараа илрүүллээ

1986 онд хүчиндүүлж нас барсан 12 настай охины хэргийн гол буруутныг мөн л генийн шинжилгээний тусламжтай илрүүлжээ. Гадаа тоглохоор гэрээсээ гарсан дүү нь ирэхгүй байсан тул эгч нь цагдаа нарт мэдэгдсэн байна. Ийнхүү цагдаагийнхан эрэл хайгуулын ажил эхлүүлж, дүүгийнх нь цогцсыг олсон юм. Охиныг хүчиндэж улмаар хоолойг нь хэрчсэн байсан бөгөөд энэ явдал нь тухайд үед ихээхэн шуугиан тарьсан аж. Удаах жил нь бас нэг 13 настай охин учир битүүлгээр алга болж, хожим охины амьгүй бие олджээ. Мөрдөгчид энэ хоёр хэргийг нэг хүн үйлдсэн гэдэгт бат итгэлтэй байв.

30 жилийн дараа мөрдөгчид хэргийн нотлох баримтыг генийн шинжилгээнд оруулж, сэжигтний царай төрхийн аман зураг гаргах боломжтой болсон байна. Ийнхүү сэжигтний зургийг олон нийтэд тарааж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулан 50 гаруй насны гарсан ах дүү хоёрыг эхлээд сэжигтнээр татжээ. Тэдний мэдүүлэг дээр үндэслэн хөрш нь болох 66 настай, эмнэлэгт ажилладаг Гэри Хартмэн хэмээх эрийг цагдаа нар энэ оны зургадугаар сарын 21- ний өдөр охидын аллагын гол хэрэгтэн гэдгийг олж илрүүлсэн юм.

Аллага, хүчингийн хэргийн эзнийг 30 жилийн дараа илрүүллээ

4 Багшийг хөнөөсөн эрийг олжээ

1992 онд Америкийн дунд сургуулийн багш Крсити Мирак (Christy Mirack) хэмээх эмэгтэйг ажилдаа ирээгүй тул найз нь түүнд юу тохиолдсоныг мэдэхээр гэрт нь очжээ. Тэгтэл эмэгтэй хүчиндүүлж нас барсан байхыг олсон байна. Цагдаа нар энэ хэргийг олон жил мөрдсөн ч алуурчныг олоогүй  ажээ. Харин энэ онд мөрдөгчид хэргийн нотлох баримтуудыг сөхөн, ДНК-ийн шинжилгээнд оруулахад шөнийн клубийн “DJ” залуугийнхтай тохирчээ.

Ийнхүү мөрдөгчид түүнийг хэрэгтэн гэдгийг баттай мэдэхийн тулд хэсэг хугацаанд мөрдлөг явуулсан юм. Сэжигтэн залуугийн зажилж байгаад хаясан бохийг шинжилгээнд оруулахад ДНК нь 100 хувь таарсан тул баривчилж, ял тулгажээ.

Багшийг хөнөөсөн эрийг олжээ

5 Гэр бүл, үр хүүхдүүдээ хуурч сураггүй алга болсон нөхрийг олжээ

1993 онд Ричард Хоагланд (Richard Hoagland) хэмээх эр эхнэр лүүгээ утсаар залган бие нь тааруу байгаа учир эмнэлэг рүү явж байна гэж хэлээд ор сураггүй алга болсон гэнэ.

Харин дараа жил нь Ричардаас хоёр хүүд нь ил захидал ирэх үед уг хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчид түүний эхнэрийг сэжиглэж эхэлсэн байна. Гэхдээ тухайн үед эхнэрийнх нь буруугүйг олж тогтоосон аж. Арван жил энэ хэргийг мөрдсөний эцэст цагдаагийн газраас Ричардыг нас барсан гэж үзжээ.  

Харин Ричард үхээгүй, гэр бүлээ хаяж яваад өөр хүний нэрээр амьдарч, дахин гэрлэж, үр хүүхэдтэй болсон байжээ. Түүнийг хэрхэн илчлэгдсэн бол гэж та гайхаж магадгүй.

Ричард нас барсан загасчны нэрээр амьдарч байсан бөгөөд загасчны зээ дүү 2016 онд генийн шинжилгээ хийлгэснийхээ дараа ахынхаа талаар итгэмээргүй зүйл олжээ. Нас барсан гэж бодож явсан ах нь эхнэр, хүүхэдтэй болсныг мэдээд "шок"-нд орсон гэнэ. Ийнхүү энэ явдлын талаар цагдаагийнханд мэдэгдэхэд Ричардын булхайг олж илрүүлжээ.

Гэр бүл, үр хүүхдүүдээ хуурч сураггүй алга болсон нөхрийг олжээ

6 Ээж нь асар их нууцтай байсныг мэджээ

Кимберли МакЛин (Kimberly McLean) нэртэй бүсгүй нөхрөөсөө салахын түүс болж 18 настайдаа гэрээсээ зугтжээ. Бүсгүй нөхрөөсөө нуугдахын тулд нэрээ хоёр ч удаа сольсон аж. Лори Руфф нэрээр дахин гэрлэж, үр хүүхэдтэй болсон ч хожим сэтгэлийн дарамтанд орж амиа хорлосон байна.

Түүний оршуулах ёслолын дараа хүүхдүүд нь ээжийнхээ өрөөнөөс жижиг авдар олж, түүнийг ямар амьдрал туулсныг нь олж мэджээ. Гэхдээ түүний эхээс төрөхдөө авсан нэр нь хэн болохыг мэдэж чадаагүй юм. Ээжийнхээ талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүүхдүүд нь түүний эд зүйлийг генийн шинжилгээнд оруулсан байна. Тэгээд ээжийнх нь жинхэнэ нэр Кимберли гэдгийг, мөн өвөө эмээгээ олж мэджээ.

Ээж нь асар их нууцтай байсныг мэджээ

7 Нью-Хэмпшир мужид гарсан аймшигт аллагын эзэн

1985 онд Нью-Хэмпшир мужийн төв цэцэрлэгт хүрээлэнгээс нэгэн бөмбөр олдсон бөгөөд дотор нь хүүхдийн цогцсыг жижиглэн хийсэн байсан нь оршин суугчдыг айлгасан юм. Энэ хэргийг үйлдсэн хүн хэдэн хүүхдийг мөчилж алсан болон хохирогчдыг биеийн бусад хэсэг хаана байгааг мөрдөгчид тухайн үед олж чадаагүй аж. Гэвч 2000 онд мужийн цагдаа нар энэ хэрэг дээр дахин эрчимтэй ажиллаж цогцосны бусад хэсгүүдийг олжээ.

Харин өнгөрсөн жил мөрдөгчид энэ хэргийг генийн шинжээч нарт шилжүүлсний эцэст Тэрри Педер Расмуссен (Terry Peder Rasmussen) хэмээх эр өөрийн эхнэр, хүүхэд гээд нийт зургаан хүнийг мөчилж алсан нь тогтоогдсон юм.

Нью-Хэмпшир мужид гарсан аймшигт аллагын эзэн

8 Цочирдом хэргийн алуурчныг маш амархан олжээ

30 жилийн өмнө найман настай Эприл Тнисли (April Tinsley) охины цогцос Америкийн Индиана мужийн ойгоос олджээ. Дараа жил нь уг хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч нарт нэгэн аймшигт захиа шуудангаар ирсэн байна. Уг захиан дээр “Би найман настай Эприл охиныг алсан. Та нар түүний өрөөсөн гутлыг олсон уу? Ха ха, би дахиад ч аллага үйлдэнэ” хэмээн бичсэн байжээ. Хожим арван жилийн дараа алуурчнаас дахин захидал ирсэн гэнэ. Гэсэн ч мөрдөгчид хэрэгтнийг олж тогтоож чадахгүй л байв.

Харин энэ онд буюу хэрэг гарснаас 30 жилийн дараа мөрдөгчид алуурчныг ДНК-гийн шинжилгээний тусламжтай илрүүлжээ. Алуурчны үлдээсэн захиан дээрээс авсан ДНК нь Индиана мужид амьдардаг 59 настай Жон Миллер гэгч эрийнхтэй тохирсон юм.

Цочирдом хэргийн алуурчныг маш амархан олжээ

9 "Титаник"-ийн нэрийг барьж худлаа хэлсэн нь тогтоогджээ

Аль 1912 онд осолдсон "Титаник" хөлөг онгоцны нууц хэргийг ч генийн шинжилгээний тусламжтайгаар олж илрүүлсэн байна. Тус хөлгийн ослын үеэр хоёр настай Аллисон (Allison) охин, аав ээжийнхээ хамт живсэн ажээ. Ослын дараа аав ээжийнх нь цогцсыг олсон ч охиныхыг олоогүй байна. 

Харин энэ явдлаас 30 жилийн дараа Хэлэн Крамер гэгч эмэгтэй өөрийгөө "Титаник" хөлгийн ослоос амьд үлдсэн Аллисон хэмээн олон нийтэд зарлахад цагдаа нар төдийлөн тоогоогүй аж. 1992 онд энэ эмэгтэй нас баржээ. Харин 2018 онд "Титаник"-ийн талаар судалгаа хийдэг хэсэг судлаачид түүний түүхийг хэн нэгнээс сонсоод Хэлэний эдэлж хэрэглэж байсан зүйлээс нь ДНК-г нь авч судалж үзэхэд Аллисон байгаагүй нь тогтоогдсон байна.

"Титаник"-ийн нэрийг барьж худлаа хэлсэн нь тогтоогджээ

10 Алуурчны сүүлчийн мөч

Хэрэгтэн нь олдоогүй аймшигт хэргүүдийг илрүүлэх гол зангилаа нь ДНК болсон. Генийн шинжилгээний тусламжтайгаар хэргүүд ар араасаа тайлагдах үед энэ төрлийн нийгэмлэг олноор бий болсон юм. Эдгээр байгууллагын тусламжтай 1995 онд гарсан бас нэгэн аллагын хэргийн алуурчныг олж тогтоожээ. Хүмүүс сүүлийн үед генийн шинжээчдийг цагдаагийн байгууллагатай үй зайгүй хамтарч ажиллахыг уриалж байгаа аж.

Алуурчны сүүлчийн мөч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()