Дэлхийн хамгийн үнэтэй харшуудад хэн амьдардаг вэ?

Энэ дэлхийн хамгийн үнэтэй тансаг харшууд ямар үнэтэй байдаг бол, тэнд чухам хэн амьдардаг бол гэж та нэг удаа ч болов бодож байсан байх. Чинээлэг эрхмүүдийн тэрхүү тансаг шилтгээнүүд бидний санаанд буухааргүй их үнэтэй нь гарцаагүй. Гэхдээ л үүний талаар төсөөлөлтэй болж авахад илүүдэхгүй биз. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй орд харшуудыг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн үнэтэй харшуудад хэн амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Юрий Мильнерын Лос-Альтос-Хиллс дэх байр - 75 сая доллар

Mail.ru Group болон DST Global-ыг хамтран эзэмшигч  Юрий Мильнерын Лос-Альтос-Хиллс дэх байр нь ойролцоогоор 75-100 сая долларын үнэтэй гэнэ. Энэ тансаг байр нь луарын загвараар баригдсан, 2400 мкв талбайтай, 5 унтлагын өрөө, 9 угаалгын өрөөтэй, төв хаалганы асар том холл, ротонда, хоёр талдаа гэрийн кинотеатр, дарсны агуулах, спа, бэлтгэлийн өрөө, бүжгийн танхим зэрэг олон өрөө танхимтай юм байна.

Юрий Мильнерын Лос-Альтос-Хиллс дэх байр - 75 сая доллар

9 "Maison de l’Amitie"- 100 сая доллар

Доанльд Трамп Maison de l’Amitie-ыг 2004 онд 41,4 сая доллараар худалдан авч байхдаа “энэ бол хувь хүнд зориулсан тусдаа орон байрыг худалдаж авсан хамгийн өндөр үнэ” гэж хэлж байжээ. 4 жилийн дараа тэрээр энэ байраа Уралкалийн удирдах зөвлөлийн дарга Дмитрий Рыболовлевт 100 саяар зарсан ба энд 18 унтлагын, 22 угаалгын өрөө байхаас гадна 48 машины гараж бас бий.

"Maison de l’Amitie"-  100 сая доллар

8 "Fleur De Lys"- 102 сая доллар

Fleur De Lys нь 3809 м/кв талбайтай, 15 унтлагын өрөөтэй гэнэ. Энэ байрын эзэн нь нэрээ нууцалж байгаа ба уг байраа сарын 400 000 долларын үнээр түрээслэх санаатай гэжээ. XIV Людовикийн үеийн загвараар баригдсан тус байр нь франц модон шал, уран зураг, баримал бүхий таазтай, гантиг болон арьс, алтаар бүрсэн ханатай юм.  Мөн энд маш ховор номыг цуглуулга бүхий номын сан, театр бий.

"Fleur De Lys"- 102 сая доллар

7 Аарон Спеллингийн байр - 150 сая доллар

Америкийн телевизийн продюсер Аарон Спеллингийн гэр 150 сая орчим долларын үнэтэй, 100 гаруй машины гаражтайгаас гадна бэлэг боох тусгай өрөө хүртэл байдаг байна.

Аарон Спеллингийн байр - 150 сая доллар

6 “The Peak House” - 155 сая доллар

Альпын уулсын дунд орших “The Peak House” нэртэй энэхүү байрыг “Шар чулууны клуб”-ын эзэн болох Тим болон Эдре Бликсет нар эзэмшдэг. Үнэ нь 155 сая доллар. 64 гектар эзэмшил газартай энэ байр нь 8 унтлагын өрөө, 10 угаалгын өрөөтэй.

“The Peak House” - 155 сая доллар

5 Елена Франчукын харш - 161 сая доллар

Украины ерөнхийлөгч асан Кучмагийн охин Елена Франчукын мэдлийн  энэ байр нь Их Британийн Кенсингтонд байдаг юм. 161 сая долларын үнэтэй тус байр 10 унтлагын өрөөтэй, газар доорх усан сан, кинотеатр, бас хорогдох байр-бункертай гэнэ.

Елена Франчукын харш - 161 сая доллар

4 "Hears" ордон - 165 сая доллар

Hearst ордон нь 165 сая долларын үнэтэй. Тэнд 3 усан сан, 29 унтлагын өрөө, кинотеатр байх бөгөөд энд цагтаа The Godfather киноны зураг авч байжээ.

"Hears" ордон - 165 сая доллар

3 "Fairfield Pond" - 198 сая доллар

Fairfield Pond нь 6131 м/кв талбайтай, сагсны талбай, боулингийн зам, 150 000 долларын үнэтэй жакузи бий. Үнэ нь 198 сая доллар.

"Fairfield Pond" - 198 сая доллар

2 Бельгийн хаан Леопольдын ордон- 736 сая доллар

Энэ ордонг 1902 онд Бельгийн хаан Леопольд II нь өөрийн хатан Каролина Лакруад зориулж Францын Ривьерт бариулсан гэдэг. Одоо энэ байрны үнэ нь 736 сая доллар бөгөөд өмнө нь тэрбумтан Эдмунд Сафра эзэн нь байхдаа Рональд Рейган, Фрэнк Синатра нарыг энд хүлээн авч байжээ. 2008 онд Оросын тэрбумтан Михаил Прорхоров уг байрыг авах гэж байсан боловч тухайн үед гарсан санхүүгийн хямралаас болон худалдан авахаа больсон байна.

Бельгийн хаан Леопольдын ордон- 736 сая доллар

1 Сукеши Амбанигийн шилтгээн - 1 тэрбум доллар

Арабын тэнгис рүү харсан 27 давхар байрны эзэн бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Энэтхэгийн тэргүүн баян Сукеши Амбанигийн гэр юм. Үнэ нь 1 тэрбум доллар. Энд янз бүрий өрөө танхимаас гадна нисдэг тэрэгний зогсоол, нислэг удирдах төв, усан сан, кинотеатр, 6 давхар машины зогсоол, тоглоом наадмын танхим бий. 

Сукеши Амбанигийн шилтгээн - 1 тэрбум доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()