Үр хүүхэд бол өр барагдуулах алба биш юм...

2022-06-22, 11:26
1,832
Үр хүүхэд бол өр барагдуулах алба биш юм...

Би хүүхдүүддээ хэлдэг юм. "Та нар хэн нэгэнд заавал хүүхэд төрүүлж өгөх үүрэггүй. Та нар хэн нэгнийг насаараа харж халамжлах албагүй. Та нар мөнхийн нэг эхнэр, нөхөрт хадагдах ч гэж энэ хорвоод ирээгүй. Та нар хүмүүсийн хүслийг хангаж амьдрах шаардлагагүй Энэ бие ганцаар хорвоог тууллаа ч гомдоллохгүй. Та нар зөвхөн өөрийнхөөрөө сэтгэл хангалуун, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө утга учиртайгаар энэ хорвоог танин мэдээд, аз жаргалтай амьдарч байвал л боллоо" гэж.

Бидний үр хүүхдүүд заавал хэн нэгний үр удмыг залгуулж, экологи нь сүйдэж байгаа энэ гараг дээр үржлийн машины үүрэг гүйцээх гэж амьдрах албагүй шүү дээ. Тэд маань зүгээр л өөр өөрийнхөөрөө амьдраг. Эрүүл саруул, эрх чөлөөтэй, хүсэл мөрөөдөлдөө эзэн нь болж л байвал ээж нь сонголт бүрийг нь хүндэтгэнэ. Ач, зээ нэхэж ам шүдийг нь ухахгүй. Амьдрах дүрэм зохиож, дутуугаа гүйцээлгэх гэж тамлахгүй. Үр хүүхэд бол өр барагдуулах алба биш юм.

Бид нэг хэвэнд цутгачихсан юм шиг хувь тавиланг хэн нэгнээс бөөндөж аваагүй шүү дээ. Үүнийг ухаарч ойлгохгүйгээс л болоод хүмүүс бусдын орон зай, бусдын сонголт, бусдын амьдрах эрхэнд бүдүүлгээр халдсаар байдаг. Бидний хайр хүүхдүүдээ бүтээсэн. Тиймээс хайрын энэ бүтээлүүд маань тултал нь өөрсдийнхөөрөө жаргалтай амьдраасай л гэж хүсдэг дээ.

Х.Болор-Эрдэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()