Гэхдээ нислэгийн хувьд энэ нь өөр хэрэг. Учир нь нислэгийн хувьд хамгийн чухал зүйл даацын асуудал юм. Тийм ч учраас устөрөгчийн шийдэл нисдэг машины хувьд байж болох асуудал. Тэр дундаа “e-VTOL” далавчгүй түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн хувьд маш чухал асуудал юм.
Устөрөгч нь энэ нисдэг тээврийн хэрэгсэлд ашиглаж болох хамгийн хүнд түлш юм. Одоогоор тулгамдаад байгаа хамгийн том асуудал нь устөрөгчийг агуулах түлшний сав нь доторх түлшнээсээ илүү жинтэй байгаа нь энэ давуу талыг үгүй хийж байгаа ажээ. Маш өндөр хэмд хөргөсөн, шингэн устөрөгчийг бага хэмжээнд хадгалж болох ч түргэн халж, тэсрэх аюултай тул ашиглахыг хүсээгүй гэнэ. Харин одоогийн ашиглаж буй аргачлалаар устөрөгчөөс эрчим хүч гаргаж авах аргыг бодолцсон хэдий ч өртөг хэт өндөр тул бас л шийдэл болж чадаагүй гэнэ.
Уг тээврийн хэрэгсэл нь дугуйтай бөгөөд газардсаны дараа ойрын зайд явах боломжтой гэнэ. Нисдэг машины ихэнх загварт дугуйг оруулдаггүй, учир нь жин маш чухал тул хүндрэлтэй байдаг гэнэ. Дээр нь гол зорилго нисэх тул дугуйн шаардлага тийм ч их гардаггүй. Харин “e-VTOL”-ийг түргэн тусламжийн зориулалтаар ашиглах учир тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалж бага зайд газраар явах шаардлагатай гэж бодсоны үндсэн дээр ингэж бүтээсэн ажээ.
Хэн бүхэн л түргэн тусламжийг маш богино хугацаанд жинхэнэ утгаараа түргэн шуурхай байхыг хүсдэг. Тэгвэл машин замын түгжрэл зэрэг бусад асуудлыг бодолцсон ч хамгийн ашигтай байж болох гаргалгаа нь нисэх юм. Уг тээврийн хэрэгсэл хэдхэн минутын дотор нисэн танд үйлчилгээ үзүүлэх эсвэл буцаад эмнэлэг рүү маш хурдтайгаар нисэж чадах нь эрсдэлтэй өвчтөнүүдийн хувьд тун сайхан мэдээ. Мэдээж замдаа түгжрэлд орох зэрэг асуудал гарахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нисэх явцдаа чимээ гаргах хэдий ч хэн ч түргэн тусламжийн тэргийг чимээтэй байлаа гэж гомдоллохгүй байх.
“e-VTOL” ийн ганц сул тал нь жингийн асуудлыг шийдэх юм. Тийм ч учраас одоогийн байдлаар хоёр хүний л даацтай байгаа юм. Энэ нь түргэн тусламжийн хувьд тийм ч хангалттай жин биш юм. Тийм ч учраас энэ бүтээлийг улам төгөлдөржүүлэхийн тулд зохион бүтээгчид ажилласаар байна. Түргэн тусламжийн хэрэгцээнд тааруулахын тулд маш олон шаардлага байсаар байгаа бөгөөд эдгээр бүх асуудлууд шийдэгдсэн даруйд бид мөдхөн нисдэг түргэн тусламжтай болох нь ээ.
Уг нисдэг тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор хэд хэдэн давуу байдлыг үүсгэх юм. Нисэх зай нь тийм ч богино биш учир хөдөө эсвэл алслагдмал биш бүсэд богино хугацаанд хүрч үйлчилгээ үзүүлэх боломжтой. Түүнчлэн зогсоолын асуудал тийм хэцүү биш. Учир нь ердийн машины хэмжээтэй учир буухад саад бага учирна.
Гэсэн ч одоогийн байдлаар энэ нь зөвхөн төслийн хэмжээнд байгаа бөгөөд бодит биеллээ олж амжаагүй байгаа юм. Мөн “e-VTOL” төсөлд хэд хэдэн компаниуд нэмэгдэх сонирхлоо илэрхийлсэн байна. Хэрэв энэ төсөл биеллээ олбол өвчтөнүүд болон авто замд ч маш тустай юм.