Үүнийг өдөр бүр хийгээд үрчлээсийг мартах болно!

Хүн бүрийн хувьд он цагийн эрхээр хөгширч, үрчлээс сууна гэдэг хэцүү байдаг. Аль болох залуу сайхнаараа байж, хөгшрөлтийг тойрч гарахыг мөрөөдөж суудаг шүү дээ. Харин өөртөө арчаатай, олны танил эрхмүүд мөнхийн залуугаараа яг л 25-тай мэт харагдаж, бидний мөрөөдлийг бүрэн утгаар хэрэгжүүлдэг. Харин өнөөдөр та бүхэндээ үрчлээ багасгаж, давхар арьсны булчин чангалах энгийн боловч үр дүнтэй дасгалуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үүнийг өдөр бүр хийгээд үрчлээсийг мартах болно!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үрчлээсний эсрэг дасгал

Та эхний 2 долоо хоногт 5 минутын турш нүүрний дасгал хийх хэрэгтэй бол, ахин 6 долоо хоногийн турш өдөрт 10 минут дасгал хийх хэрэгтэй. 

Нүүрний дасгал хийхээс өмнө будгаа арилгаж, сайтар цэвэрлэх ёстой. Дараа нь толины өмнө ойртон сууж, дасгалаа хийж эхэлнэ. 

Үрчлээсний эсрэг дасгал

2 Нүүрний дасгал хийх арга

1. Эхлээд А болон О үсгийг 10 удаа хэлж, амаа том ангайна. Дараа нь амаа ангайж, инээгээрэй. 

2. Арван удаа амаа том ангайж эвшээх хэрэгтэй.

3. Хоёр хацартаа хий дүүргэж, ээлжлэн нэг нэгээр нь товойлгоно.

4. Шүдээ зууж байгаад гүнзгий амьсгал авч гаргана.

5. Гараа хэвлий дээрээ байрлуулж, толгойгоо зүүн тийш нь эргүүлнэ. Дараа нь амныхаа зүүн хэсгээр дамжуулан амьсгал аваад, толгойгоо буцаад байранд аваачина. Баруун талдаа ч мөн адил хийгээрэй. 

Нүүрний дасгал хийх арга

6. Хамраараа амьсгал авч, нүдээ анина. Амьсгалаа амаараа гаргаж, уруулаа цорвойлгоно.

7. Доод уруулаа хамартаа хүргэх гэж оролдох хэрэгтэй. Энэ нь давхар эрүүг арилгахад онцгой тустай.

8. Хоёр гарынхаа долоовор хурууг хөмсөгнийхөө урд хоёр талд байрлуулна. Дараа нь хуруугаар дарсан чигээр хөмсгөө өргөөрэй. Энэхүү дасгалыг 3-4 удаа хийнэ.

9. Нуруугаараа дээш харж хэвтээд, толгойгоо өргөнө. Мөр тань ямар ч хөдөлгөөнгүй байх ёстойг анхаараарай. Дараа нь хэдэн секундын турш хөдөлгөөнгүй байж, аажуухан толгойгоо буулгана. 5 удаа давтаж хийгээрэй. 

Дасгалаа хийж дууссаны дараа бүлээн цайгаар нүүрээ угаана. 

Та долоо хоногт 5 удаа, 5 сарын турш эдгээр дасгалыг хийснээр, хөгшрөлтийг удаашруулж, үрчлээсээс айх аюулгүй болох юм. 

Дасгалаа зөв хийж байгаа эсэхийг доорх бичлэгнээс үзээрэй!

Бүсгүй та арьсандаа тогтмол анхаарч, үрчлээсийг хэт гүн болохоос нь өмнө арчилж, залуу төрхөө урт удаан хадгалаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()