Шинэхэн Ланд Круйзер 300-тай танилц!

Toyota компани удтал хүлээлгэсний эцэст "Land Cruiser" 300-г танилцуулжээ. Ийнхүү бараг арван таван жилийн дараа "Toyota Land Cruiser 200"-ийн эрин үе албан ёсоор дуусав. Тус танилцуулах ёслолын үеэр дэлгэсэн мэдээллийг та бүхэнд хураангуйлан хүргэж байна. 

Шинэхэн Ланд Круйзер 300-тай танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүсэн хүлээсэн Land Cruiser 300 автомашин 2021 оны 6 сарын 10-ны шөнө дэлхийн дахинд нээлтээ хийж үнэнч хэрэглэгч, шүтэн бишрэгч нартаа бэлэг барилаа. 2007 онд анхны Land Cruiser 200 загвар худалдаанд гарсан цагаас хойш уг загварт бүрэн шинэчлэлт хийгдээгүй байсан хэдий ч тухайн 14 жилийн хугацаанд маш их туршлагыг хуримтлуулж энэхүү Land Cruiser 300 загварын автомашин бүтжээ.

Тус машинд GA-F хэмээх тэнхлэг суулгажээ. Хэлбэрийн хувьд Land 200-ынхтай адил боловч хэд хэдэн сайжруулалт хийснээр засмал, бартаат зам дээр явах чанарыг эрс сайжруулсан байна. 

Land Cruiser автомашины түүх нь 1951 онд Toyota Jeep BJ нэртэйгээр анхны үеийн загвараар эхэлж байсан билээ. Тэр цагаас хойш энэхүү автомашин нь сонирхогч, үнэнч хэрэглэгчдийнхээ дунд найдвартай, удаан эдэлгээтэй, аюулгүй жолоодлоготой гэсэн тодотголтойгоор өдий хүртэл өөрийн байр сууриа бэхжүүлсээр ирсэн түүхтэй бөгөөд 2019 оны 8-р сард бүх цувралын загвараас дэлхий дахинд нийт 10 саяыг давсан борлуулалтын Дэлхийн 170 гаруй улсад хийсэн түүхэн үйл явдал тохиолдож байсан.

2021 он бол Land Cruiser маркын хувьд онцгой жил бөгөөд энэхүү марк үүссэний 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Тоёота-ийн инженерүүд уг автомашины бэлэг тэмдэг болсон найдвартай, удаан эдэлгээтэй, бартаат зам туулах чадвар зэргийг онцгой анхаарч, сайжруулсаар ирсэн байна.

Ерөнхий бие нь ган, үлдсэн хэсэг нь хөнгөн цагаанаар хийгдсэн аж. Үүний ачаар жин нь өмнөх загвараас 200 кг-аар хөнгөн болж, бат бөх байдал нь 20 хувиар нэмэгджээ. Мөн хүндийн төв нь бага зэрэг шилжиж тэнхлэгийн дагуу массын хуваарилалт хамгийн тохиромжтой түвшин буюу 53:47 болсон гэнэ. 

Явах эд анги тэр дундаа амортизаторын байрлалыг босоо өнцөгтэй болгож суурилуулсан зэрэг өөрчлөлтүүд нь автомашины тэнцвэрийг нэмэгдүүлж илүү хөнгөн жолоодлоготой болжээ.

Land 200 V8-ийн хөдөлгүүртэй байсан бол Land 300-д V6-г суулгажээ. Ерөнхийдөө 3.5 литрийн 415 морины хүчтэй бензин, 3.3 литрийн 299 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй гэсэн 2 загвар худалдаанд гарах гэнэ. Хоёулаа 10 шатлалт автомат араатай юм. Худалдаанд гарахдаа бүс нутгаас хамаар ч бензин эсвэл дизель хөдөлгүүртэйг худалдаж авах боломжтой аж. 

Өмнөх загваруудад хэрэглэж байсан KDSS системийг шинэчилж илүү ухаалаг болгосон бөгөөд дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч систем буюу e-KDSS системийг уг автомашинд ашигласан байна. Энэхүү систем нь засмал замын жолоодлогын үед тав тухтай, мөн найдвартай, тэнцвэртэй эргэлтийг хийх боломжийг олгох бол бартаат замын үед тэнхлэгийн суналтыг нэмэгдүүлж дугуйг замтай харьцах боломжтой болгох юм байна. Мөн түүнээс гадны уг автомашинд нэмэгдсэн бас нэгэн гайхалтай функц бол замын гадаргууг автоматаар мэдэрч жолоодлогын горимыг тохируулах AUTO MULTI TERRAIN модуль юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()