Хойд Солонгосчууд хэрхэн аж төрдөг вэ?

Бид Хойд Солонгосын тухай зураг бичлэг харах бүрд томоохон цэргийн парад эсвэл сүртэй том барилгуудыг л хардаг шүү дээ. Тэгвэл нэгэн Орос сэтгүүлч тус улсаар аялах үедээ эгэл жирийн иргэдийн аж төрхийг гэрэл зургийн хальсанд буулгаж авч чаджээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр зургуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Хойд Солонгосчууд хэрхэн аж төрдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жуулчид тус улсаар зочлох үед зөвхөн заасан маршрутаар явах ёстой бөгөөд энгийн иргэд тэднээс аль болох зайгаа барихыг хичээдэг. Тэд гадныханд дургүйдээ биш харин улсаас нь далдуур гадаадын иргэдтэй нийлэх хэрэггүй хэмээн тушаадаг ажээ. Үүнээс болоод дэлхийн бусад орнууд энгийн иргэдийнх нь амьдралын тухай тийм ч сайн мэдэж чаддаггүй. 

Энэхүү зургууд нь Хойд Солонгосын иргэдийн амьдардаг энгийн орон сууцыг харуулсан байна

Харин энэхүү Орос зурагчин Хванхэ мужаар аялж яваад Кэсо хэмээх хотын нэгэн айлаар зочлох боломжийг олсон байна. 

Энэхүү орон сууцанд 4 хүн амьдардаг. Нөхөр нь цэргийн хүн бол эхнэр нь цэвэрлэгч хийдэг гэжээ. 

Үүдний өрөө

Бүх айл ханан дээрээ удирдагчдынхаа зургийг өлгөдөг

Иргэд нь метр квадрат жижигтэй байшинд их даруухан амьдардаг. Хаалгаар ороод л таныг галын өрөө юм уу, зочны өрөө угтана.

Боломжтой айлууд гэртээ хөргөгч, зурагт болон буйдан тавьсан байна. Сонирхуулахад Хойд Солонгост байнга цахилгаан тасардаг учраас зурагт хөргөгч зэрэг нь чимэглэлийн үүргийг түлхүү гүйцэтгэдэг.

Зарим айлууд цахилгаан бүр мөсөн тасрахаас сэргийлэхийн тулд нарны хавтан тавьдаг ажээ.

Энд хавтгай биш хуучны зурагтууд л үзэгдэнэ.

Тог цахилгаан үе үе тасардаг тул цахилгаан хэрэгслээ барагтай бол асаадаггүй. 

Айлууд ихэвчлэн халаалттай шалан дээр гудас дэвсэж унтана

Бүх айлууд усаа халааж хэрэглэнэ. Мөн ус үе үе тасардаг учраас ванн нь байнга усаар дүүрэн байна.

Бүх айлууд шалан дээрх жорлон суулгасан байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()