Дэлгүүр хэсэхдээ мөнгөө хэмнэх аргууд

Мэдээж дэлгүүр орж, хэрэгтэй зүйлсээ цуглуулж, мөнгөө үрэх нь амьдралын нэгэн хэвшил болсон зүйл. Гэхдээ бид дэлгүүр хэсэхдээ өөрсдийн ихэнх цаг зав, мөнгөө хэрэггүй зүйлсэд зарцуулж байдаг гэдгээ огт анзаардаггүй. Иймд та бүхэндээ дэлгүүр хэсэхдээ хэрхэн цаг мөнгөө дэмий үрэхгүй байх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэе. 

Дэлгүүр хэсэхдээ мөнгөө хэмнэх аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Төлөвлөгөө гарга

Та долоо хоногийн тогтсон нэг өдөрт л дууссан, хэрэгтэй зүйлсээ цуглуулахаар дэлгүүр орж байх хэрэгтэй. Харин тогтсон өдөр ирэхээс өмнө дэлгүүр орох хэрэг гарвал яах вэ? Хэрэв дэлгүүр орохоос өөр аргагүйд хүрвэл зөвхөн хэрэгтэй зүйлээ аваад, өөр зүйл рүү харах ч хэрэггүй бөгөөд яг таарсан мөнгийг л авч гарвал зохилтой юм. 

Төлөвлөгөө гарга

2 Зөв өдрийг сонго

Та долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр болох ням гарагыг сонгож, гэртээ хэрэгцээтэй зүйлсээ цуглуулах нь илүү үр дүнтэй. Нэг гарсан дээрээ бүгдийг нь базаагаад авчихвал дахин дахин дэлгүүр гүйж, цаг зав мөнгөө гарздахгүй байх давуу талтай. Тиймээс та өөрийн байж болох хамгийн зав чөлөөтэй өдрөө сонгож, эхлээд авах зүйлсийн жагсаалт гарга. Ингэхдээ тун ч няхуур хандаж, бүх зүйлсээ эргэцүүлж, үзэж шинжээрэй. Ийн гаргасан жагсаалтаа барьж дэлгүүр ороод зөвхөн бичсэн зүйлсээ л авах ёстой юм шүү. 

Зөв өдрийг сонго

3 Купон цуглуулах

Өдгөө хаа сайгүй л санхүүгийн хямрал нүүрлэж, бүсээ чангалах цаг ирээд байгаа билээ. Юмны үнэ тэнгэрт хадаж, олсон хэдэн төгрөгөө олигтой зүйл авч ч чадалгүй дуусгах болсон юм. Иймээс та купон цуглуул. Үүнийгээ ашиглан, өөрт хэрэгтэй зүйлсийг худалдаж авах боломжтой бөгөөд купон цуглуулахад таниас гарз гарлага гарахгүй тул үнэгүй зүйлс авчихлаа л гэсэн үг аж. 

Купон цуглуулах

4 Хүүхдүүдээ гэртээ үлдээ

Хүүхдийг дэлгүүр рүү дагуулж явахгүй байх нь дээр. Ялангуяа та мөнгө багатай үедээ тэднийг гэрт нь үлдээж байгаарай. Хүүхэд л болсон хойно харсан бүхнээ авах гэж сарвайж, хаашаа ч хамаагүй гүйж, алга болно. Энэ нь таны цагийг хомслоод зогсохгүй, халаасыг тань хоослох юм шүү. 

Хүүхдүүдээ гэртээ үлдээ

5 Сагсны хэмжээ

Та болж өгвөл жижиг хэмжээтэй сагсыг сонгон хэрэглэж байгаарай. Ингэснээр таны хэрэгтэй, хэрэггүй зүйлс авах хүсэл, шуналыг намжааж өгөх төдийгүй авч явахад ч хялбар байх болно. Харин том сагс сонгосон тохиолдолд үүнийгээ дүүргэх гээд байдаг бөгөөд энэ нь бидний гэм биш зан гэж байгаа. 

Сагсны хэмжээ

6 Бэлэн мөнгөөр тооцоо хийх

Картнаас илүүтэй бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байх  нь дээр. Учир нь картаар хийсэн тохиолдолд хэр их мөнгө үрснээ анзааралгүй өнгөрдөг төдийгүй нэг л мэдэхэд карт тань хоосорч, тун ч эвгүй байдалд оруулна. Харин бэлэн мөнгөөр тооцоо хийхэд та өөрийн мөнгөний хэмжээг мэдэж байгаа тул бодож санах зүйлгүй үүндээ тааруулж худалдан авалт хийх бөгөөд энэ нь мөнгө, цаг хугацаанд ч хэмнэлттэй. 

Бэлэн мөнгөөр тооцоо хийх

7 Шалгаж үз

Ялангуяа өндөр үнэтэй бараа хэрэгсэл авч байгаа тохиолдолд үүнийгээ интернэтээс хайн баталгаажуулж, үнийг нь судлаад үзээрэй. Барааныхаа чанар, брэнд, эдэлгээ, нэр хүнд, үнэ гэхчлэн бүгдийг нь багтаан судлах нь цаашид гарч болох эрсдлээс таныг сэргийлэх болно. 

Шалгаж үз

8 Хөнгөлөлтийн карт

Та байнгын үйлчлүүлдэг супермаркетаасаа хөнгөлөлтийн картыг аваарай. Худалдан авалт хийх бүрдээ картаа уншуулж байх нь таны мөнгийг бага ч атугай хэмнэх болно. Дуслыг хураавал далай гэгчээр бага хэмээн үл тоолгүй, байнга хэрэглэж заншаарай. 

Хөнгөлөлтийн карт

9 Хямдрал

Дэлгүүрт ороход хямдарсан бараанууд ихээр байдаг. Магадгүй өчигдөр таны авч байсан шоколад өнөөдөр 50%-иар хямдарсан байж болно. Мөн бэлэгтэй бараанууд гэж бас бий. Нэг уут кофе авбал аяга үнэгүй, 2 уутыг авбал ахиад нэг үнэгүй гэх мэт. Анхааруулж хэлэхэд хямдарсан болон бэлэгтэй бараанууд нь ихэнхдээ хугацаа нь дуусах дөхсөн байдаг. Тиймээс та эхлээд энэ бараа надад ямар хэрэгтэй билээ, би үүнийг хугацаа нь дуусахаас өмнө хэрэглэж амжих уу? гэх зэрэг асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хямдрал

10 Гэрээсээ ууттай ир

Энэ нь мөн л нэг төрлийн хэмнэлт болох юм. Хэрэв та даавуун ууттай бол үүнийгээ угааж, олон удаа хэрэглэх боломжтой бөгөөд гялгар уут худалдан авч, мөнгөө гарздах хэрэггүй болохоос гадна хог хягдлаас сэргийлж буй хэрэг болох билээ. 

Гэрээсээ ууттай ир

11 Хямдралын сагсыг шалга

Хямдралтай бараа бүтээгдэхүүнийг тусад нь хийж, тавьсан байдаг бөгөөд та үүнээс сонголтой хийж ч болно. Хэрэв сайн үзвэл үүнд таны хайсан зүйл ч байж мэднэ шүү дээ. 

Хямдралын сагсыг шалга

12 Барааны үнэ 9-р төгсөх

Тухай бараа 10,000 төгрөгний үнэтэй байлаа ч 9999 гэж наадаг. Энэ нь бидний нүдэнд 10000-с хамаагүй бага тоо мэт харагддаг тул үүнийг хямд хэмээн ойлгож авах нь элбэг. Гэхдээ бид хэзээ ч өөрсдийн 1 төгрөгний хариултыг авж, өгдөггүй. Тиймээс аливаа барааны үнийг харж, сайтар эргэцүүлж байгаарай.  

Барааны үнэ 9-р төгсөх

13 Баярын өдрүүд

Баярын өдрүүдээр дэлгүүр орж, хэрэгтэй зүйлсээ цуглуулна гэдэг тун ч бэрхшээлтэй байдаг. Кассан дээр хүмүүс дарааллаа хүлээн зогсож, тав тухтай бараа сонгоход бэрхшээлтэй байдаг билээ. Тиймээс хүсээгүй зүйлсээ авах, үнийг анзааралгүй, хугацааг нь харалгүй бараа худалдан авах эрсдэл өндөр байдаг бөгөөд та үүнээс сэргийлэхийн тулд эртнээс ажлаа зохицуулан, баяр болохоос өмнө урьдчилаад бараагаа цуглуулаарай. 

Баярын өдрүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()