Та үүнийг мэдэх үү?

Уруулын будаг нь эмэгтэйчүүдийн өргөн хэрэглээ болсон гоо сайхны бүтээгдэхүүн билээ. Тухайлбал дэлхий дээрх бүх эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь уруулын будгийг өдөр тутамдаа хэрэглэдэг гэсэн судалгаа хүртэл байдаг аж. Гэвч уруулыг дур булаам харагдуулдаг энэхүү бүтээгдэхүүний аймшигтай хор нөлөөг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Иймд бид өнөөдөр та бүхэндээ зориулан уруулын будагны хор нөлөөг хүргэхээр бэлтгэлээ.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бөөр өвчлүүлдэг

Уруулын будганд кадиум, магни, хром зэрэг химийн хүнд металууд агуулагддаг бөгөөд эдгээр нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. Тухайлбал бөөр болон ходоодыг өвчлүүлж, бөөрний дутагдал болон ходоодны хорт хавдартай болоход хүргэдэг ажээ.

Бөөр өвчлүүлдэг

2 Стресс, бухимдал

Хар тугалга бол уруулын будагны найрлаганд хамгийн ихээр агуулагддаг зүйл юм. Гэвч хар тугалганаас ялгарах "неуротоксин" гэх хорт бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, улмаар амархан уурлаж бухимдах, стресстэх гол үндэс болдог байна. Энэ нь цааш даамжирсаар тархийг гэмтээж, гормоний тэнцвэржилтийг алдагдуулдаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

Стресс, бухимдал

3 Нефтийн хорт бодис

Ихэнх уруулын будагны орц, найрлагад нефтийн хорт бодис агуулагддаг гэдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл уруулын будгийг түүхий тос, байгалийн хийгээр хийдэг байна. Хамгийн аюултай нь энэ төрлийн уруулын будагнууд дотоод шүүрлийн булчирхайг гэмтээж, ой санамжийг бага багаар устгадаг ажээ. 

Нефтийн хорт бодис

4 Арьс загатнуулах

"Карцероген" буюу бидний сайн мэдэхээр хорт хавдар үүсгэгч бодис  нь уруулын будганд найрлаганд багтдаг бөгөөд үүнээс үүдэлтэй нүд загатнах, хоолой сэнгэнэх, амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Арьс загатнуулах

5 Химийн гаж нөлөө

Уруулын будганд агуулагдах "Бисмутын оксихлорид" нь хүний биед хэд хэдэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүнд:

  • Ходоод гэдэс цочроох
  • Хоолны дуршил бууруулах
  • Арьс загатнуулах

Химийн гаж нөлөө

6 Нян, бактери

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, уруулын будган дээр төрөл бүрийн нян, бактери байдаг бөгөөд үүнийг төдийлөн сайн мэддэггүйгээсээ болж охид, бүсгүйчүүд уруулаа будах болон ямар нэгэн зүйл идэж уух үедээ биедээ шингээх нь бий. Энэ нь уруулын будганы найрлаганд агуулагдаж буй химийн гаралтай зүйлс нян, бактерийг үржих үндэс болдог ажээ. 

Нян, бактери

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()