Муу зуршлаа хэрхэн хаях вэ?

Хүн бүрд л орой эрт унтаж, эрүүл бус хүнснээсээ татгалзаж, хумсаа мэрэхээ болих гэх мэт салахыг хүссэн муу зуршил бий. Бодолдоо хэзээ нэгэн өдөр болино хэмээн сэтгэсээр өдөр хоног өнгөрөх тусам муу зуршилдаа улам бүр шигдэж орхих нь цөөнгүй. Гэвч хүний тархи нэгэнт хэвшил болгосон зүйлээ хаях тун дургүй тул зуршлаа орхих амаргүй байх нь гарцаагүй.

Муу зуршлаа хэрхэн хаях вэ?

Усанд орох, ажил руугаа машин жолоодож явах зэрэг өдөр тутамдаа хийж дадсан зүйлс хүний тархинд зуршил болон бичигдэж, бидний амьдралыг илүү амар болгох үүрэг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл тархи өөрийгөө эерэг дадал, зуршлын тусламжтайгаар амрааж байдаг ажээ.

Харин муу зуршлыг Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн сэтгэл судлалын зөвлөх багш, доктор Луана Маркес “Тархи өөрийгөө амраах үед хүний хийж дадсан буруу үйл хөдлөлүүд” хэмээн тодорхойлжээ. Гэвч тархи, мэдрэлийн тогтолцоо нь шинэ зүйлийг шууд хүлээн авах чадвар сул байдаг. Түүнчлэн хүний төрөлхийн зөн шинэ зүйлсийн эсрэг байдаг тул нэгэнт буй болсон муу зуршлыг хаях тал дээр учир дутагдалтай байдгийг Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн багш, сэтгэлзүйч Стефани Кольер дурджээ.

Нэгэнт буй болсон дадал зуршлыг өөрчлөхийн тулд чухам яагаад өөрчлөлт хэрэгтэй талаар ухаарах нь чухал. Нэн ялангуяа тухайн өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх, аялал зугаалгад явах цаг гаргах зэрэг хувийн шалтгаан байсан тохиолдолд илүү үр дүнд хүрэх хандлагатай байдаг гэнэ.

Муу зуршил хэзээ, ямар нөхцөлд, хэрхэн ил гарч буйг анзаарч, өөрийгөө барих чадварт суралцах хэрэгтэй. Ийнхүү тухайн зуршил тань хэзээ илрэн гарч буйг тодорхойлсны дараа үйл хөдлөлөө хязгаарлах, өөрчлөх талаар анхаарч эхлэх нь зүйтэй. Тухайлбал та өглөө ажилдаа явах замдаа амттай жигнэмэг хийдэг газраар зочилж, шинэхэн жигнэмэг амтлах зуршилтай бол ажил руу явах замаа өөрчилж, илүү эрүүл гэж үзэж буй хүнс худалдан авах боломжтой газраар явахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Сэтгэлзүйч Стефани Кольер дадал зуршлаа өөрчлөх хамгийн шалгарсан арга бол тухайн зуршлаа бүр мөсөн хаяхаас илүүтэйгээр алхам, алхмаар өөрчлөх явдал хэмээн тодорхойлжээ.

Амжилтад хүрэх зам цаг ямагт шулуун дардан байдаггүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Өөрчлөлт хийнэ гэдэг хүнээс ихээхэн хэмжээний хүчин чармайлт хүсэхээс гадна цаг хугацаа их шаарддаг зүйл. Гэвч зарим хүмүүс өөрөө өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, бүрэн дүүрэн зорилгоо биелүүлээгүй бол амжилтад хүрээгүй гэж үзэх гэх мэтээр өөрийгөө урамшуулж чаддаггүй нь хамгийн том алдаа болдог аж. Иймээс өөрөө өөрийгөө шүүмжилж, буруутгахын оронд амжилтад хүрнэ гэдэг нь урт хугацаанд буй болдог зүйл гэдгийг ухаарах хэрэгтэй. Ингэснээр та сэтгэлзүйн хувьд эрүүл нэгэн болохын зэрэгцээ өдрөөс өдөрт муу зуршлаа орхиж, эрүүл амьдралын хэв маягтай болох боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()