Гар утас бидний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

2017-10-28, 17:22
8,702

Гар утас болон бусад утасгүй төхөөрөмжүүд цахилгаан соронзон цацрагийг өөрөөсөө ялгаруулдаг бөгөөд энэ нь Аутизм үүсгэдэг бөгөөд түүнээс гадна олон өвчний шалтгаан болдог байна.

Гар утас бидний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1970 онтой харьцуулахад Аутизм өвчний тохиолдол 60 дахин нэмэгдсэн харамсалтай тоо, баримт байдаг. Хэдийгээр уг өвчнийг үүсгэгч шалтгаан нь тодорхой бус байгаа ч удамшил, химийн хортой бодис, вирус эсэргүүцэх чадвар, хүнд металл гэх зэргийг байж болох хүчин зүйлд хамааруулж үздэг.

Австралийн нэгэн их сургуулиас хийсэн судалгаагаар Аутизм өвчнийг үүсгэдэг гол шалтгаануудын нэг нь бидний өдөр тутам хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүд, утасгүй сүлжээнд бий гэнэ. Судалгааг хийсэн баг эдгээр төрлийн төхөөрөмжүүд, ялангуяа бид бүхний өргөн хэрэглэдэг гар утасны үүсгэдэг цахилгаан соронзон цацраг (ЦСЦ) нь маш олон өвчний суурь шалтгаан болдог байх өндөр магадлалтайг олж тогтоожээ. 

Уг туршилтын хүрээнд 5 жилийн турш Аутизм болон бусад адил төстэй өвчинтэй хүүхдүүдийг судалсан бөнөөд туршилтын үр дүнд ЦСЦ нь эсийн мембранд муугаар нөлөөлдөг болох нь батлагдсан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар цахилгаан соронзон цацраг мэдрэлийн эсийн дотор хортой металлуудыг оруулдаг бөгөөд энэ нь Аутизм өвчин үүсэх анхдагч шалтгаан болдог гэнэ.

Судалгааны багийн эрдэмтэн: “Бид өөрсдөө ухаалаг утас болон бусад утасгүй төхөөрөмжүүдээс татгалзахгүй байлаа гэхэд ядаж бага насны хүүхдээ эдгээрээс хол байлгах хэрэгтэй. Хүүхдээ тэвэрч байхдаа ч утсаа бүү оролд. Учир нь бага насны хүүхдийн гавлын яс насанд хүрсэн хүнийхээс илүү жижиг, эмзэг байдаг. Энгийнээр бол цахилгаан соронзон цацраг насанд хүрэгчдээс илүү бидний хүүхдүүдэд хөр хөнөөлтэй байдаг" гэжээ. 

Түүнчлэн, 2004 онд хийсэн нэгэн судалгаагаар утсаа барьж ярьдаг тархины талд сонсох эрхтний хорт хавдар үүсэх магадлал нөгөө талаасаа 4 дахин их байдаг нь батлагдсан байдаг. Мөн гар утас хэрэглэгчидийн тархины хорт хавдраар өвчлөх магадлал 240 хувьтай байдаг гэнэ.

Тэгвэл гар утасны хорыг хэрхэн багасгах вэ?

  • Утсаар ярихдаа чанга яригчийг ашиглахыг хичээ. Ингэснээр тархинд очих хөр хөнөөлийг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой.
  • Утсыг халаасандаа бүү хий. Биеийн аль ч хэсэг байсан хамаагүй утас байгаа газар бүрээ хордуулдаг. Иймд үүргэвчиндээ эсвэл гар цүнхэндээ хийж явах нь хордох эрсдэлийг бууруулдаг. 
  • Чанга яригч ашиглах боломжгүй бол чихэвч ашиглахыг зөвлөе. Мөн Bluetooth холболт ч гэсэн таны биеийн хордуулж байдаг.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()